Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-13 нд нийтлэгдсэн байна.

 Путины хамгийн дотны найзуудын нэг Сильвио Берлускони таалал төгсөв

6/ 13/ 2023    8 цаг 55 минут

Засгийн газрыг гурван удаа тэргүүлсэн Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони 86 насандаа таалал төгсчээ.

Тэрбээр архаг миеломоноцит лейкеми өвчнөөр шаналж, химийн эмчилгээ хийлгэж байжээ. Берлускони Миланы Сан Раффаэлийн эмнэлэгт сар гаруй хэвтсэний дараа нь зургадугаар сарын 9-нд дахин эмнэлэгт хэвтсэн байна.

Берлускони ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хамгийн дотны найзуудын нэгд тооцогддог байв. Тэрээр Крымийг Оросын нэг хэсэг гэдгийг илээр хүлээн зөвшөөрч, 2015 оны есдүгээр сард тус хойг руу нисч, Путинтэй ганцаарчилсан уулзалт хийсэн юм.

Украинд дайн эхэлсний дараа Италийн Ерөнхий сайд асан Путинд сэтгэл дундуур байна гэж мэдэгджээ. “Би сүүлийн үед Путинээс юу ч сонссонгүй. Бид маш сайн найзууд байсан, би энэ ажиллагааны эхэнд хоёр удаа утсаар ярьсан ч ганц ч хариу аваагүй” гэж Берлусконигийн хэлснийг Ил Мессаггеро иш татав. Үүний зэрэгцээ тэрээр дайнд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг буруутай гэж маргасаар байв. "Хэрэв тэр Донбасс дахь автономит хоёр бүгд найрамдах улс руу дайрахаа зогсоосон бол ийм зүйл болохгүй байсан. Би энэ эрхмийн зан авирыг маш их сөрөг үнэлж байгаа” гэж тэр хэлж байжээ.

Берлускони бизнесиийн салбараас Италийн улс төрд анх 57 насандаа  орж байв. Тэр 1994 оны 1-р сард тэр "Forza Italia" намыг байгуулж хоёр сар буюу ердөө 60 хоногийн дараа тус нам парламентын сонгуульд ялалт байгуулжээ. Намын гол түшиг тулгуур нь хөл бөмбөгийн "Милан" клубын хөгжөөн дэмжигчид байв.

Гэсэн хэдий ч жил хүрэхгүй хугацааны дараа буюу 1995 оны нэгдүгээр сард Берлускони огцорчээ. Тэрээр 2001 онд дахин Ерөнхий сайдын албыг хаших боломжтой болж, 2006 он хүртэл Засгийн газрын тэргүүнээр ажилласан. Хоёр жилийн дараа Берлусконигийн нам болон түүний холбоотнууд 2008 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулжээ. Энэ удаад Берлускони 2011 оны арваннэгдүгээр сар хүртэл Ерөнхий сайдаар ажилласан. Тэр хамгийн сүүлд Ерөнхий сайдын суудлаас огцорсон нь хэд хэдэн дуулиантай холбоотой байв. Тухайлбал, албан тушаалаа урвуулан ашигласан, эдийн засгийн хямралын үед санхүүгийн луйвар хийсэн, Европын биржүүд Италийн өрийн үүрэгт үл итгэсэн хэмээн буруутгажээ.

 Тэрээр Европын улсын засгийн газрыг тэргүүлсэн анхны тэрбумтан юм. 2005 онд "Форбс" түүний хөрөнгийг 12 тэрбум доллараар үнэлж, дэлхийн хамгийн баян хүмүүсийн чансааны 25-р байранд эрэмбэлэгдэж байв.

Эх сурвалж: Мoscowtimes.ru

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Дэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч30 минут 53 секундын өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов1 цаг 3 минутын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна1 цаг 12 минутын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй1 цаг 15 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29
 Facebook Twitter Youtube