Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-15 нд нийтлэгдсэн байна.

НҮБ: Дэлхий даяар орон гэрээ орхин явахаас аргагүйд хүрсэн 110 сая шахам хүн байна

6/ 15/ 2023    16 цаг 45 минут

Дэлхий даяар зөрчил мөргөлдөөн, хавчлага, хүний эрхийн зөрчлийн улмаас орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрсэн хүмүүсийн тоо 110 сая дөхөж байна гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас мэдээллээ. Өнгөрсөн оны туршид 19 сая шахам хүн аргагүйн эрхэнд орон гэрээ орхиж дүрвэсэн нь энэ талын ажиглалт явуулсан түүхэнд, жилийн доторх хамгийн өндөр өсөлт болсон аж.

Тодруулбал, 2022 оны төгсгөлд дүрвэгчдийн нийт тоо 108,4 саяд хүрчээ. Аюулгүй байдал эрэлхийлж гадаад улсуудыг зорьсон буюу дүрвэгч болсноор бүртгэлд орсон хүний тоо 2022 онд 35,3 сая болсон бол, улс орон дотроо шилжилт хөдөлгөөнд өртсөн хүмүүс 62,5 саяар тоологджээ. 

Дүрвэгчдийн тоо ингэж урьд байгаагүй олноор нэмэгдэхэд, Украин болон Суданы зэвсэгт мөргөлдөөн гол түлхэц үзүүлснийг НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар тайландаа онцолсон байна. Суданы дайны улмаас энэ оны дөрөвдүгээр сараас хойш хоёр сая орчим хүн дүрвэхээс өөр аргагүйд хүрчээ. “Дүрвэгсдийн тоо ийм хэмжээнд хүрсэн нь манай дэлхийн хувьд жинхэнэ "ялын тогтоол" болж байна” гэж Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Филиппо Гранди мэдээлсэн байна.

Өнгөрсөн онд л гэхэд дүрвэгсдийн тоо 19 саяар нэмэгдсэний дотор Украины 11 сая гаруй иргэн багтсан аж. Ингэснээр Украины дайн нь Дэлхийн II дайнаас хойш хамгийн богино хугацаанд, хамгийн олон хүнийг дүрвэхэд хүргэсэн гэв. Дэлхий даяар орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрсэн хүмүүсийн дийлэнх нь дотооддоо дүрвэсэн хүмүүс бол гуравны нэг буюу 35 сая нь бусад улс орон руу гарчээ. Тэдний дийлэнхийг Европ, Хойд Америкийн чинээлэг орнууд бус харин Ази, Африкийн бага, дунд орлоготой орнууд хүлээн авч байна гэж Ф.Гранди хэлжээ.

Одоогийн байдлаар, Турк улс хамгийн олон буюу 3.8 сая гаруй дүрвэгчийг хүлээн авсны ихэнх нь иргэний дайнаас дүрвэсэн сиричүүд байна. Тус улсын дараа 3.4 сая дүрвэгчийг хүлээн авсан Иран бичигдэв. Үүний зэрэгцээ Украины 5.7 сая иргэн Европ тивийн болон бусад орон руу дүрвэжээ. 2022 онд мөн харьяалалгүй хүмүүсийн тоо 4.4 саяд хүрч өссөнийг дээрх комиссарын газрын тайлан харуулсан ч бодит тоон үзүүлэлт үүнээс ч хавьгүй өндөр байж магадгүй гэнэ.

Мөн зургаадугаар сарын 20-нд болдог Дэлхийн дүрвэгчдийн өдрийн босгон дээр нийтлэгдсэн тайланд тэрчлэн, дайн хямрал, мөргөлдөөнөөс гадна уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшиг сүйдлийн улмаас улс орон дотроо болон хилийн чанад руу дүрвэгчдийн урсгал энэ 2023 онд ч үргэлжлэн нэмэгдэх төлөвтэй байгааг дурдсан байна.

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй2 цаг 49 минутын өмнөСУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ2 цаг 55 минутын өмнөБ.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ4 цаг 44 минутын өмнөХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 цаг 10 минутын өмнөМонголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 цаг 38 минутын өмнөЭрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 цаг 47 минутын өмнөЦ.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!5 сар 15. 8:24"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно5 сар 14. 12:35Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлана5 сар 14. 12:05Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30
 Facebook Twitter Youtube