Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-16 нд нийтлэгдсэн байна.

Энэ долоо хоногт K-Pop ертөнцөд юу болов

6/ 16/ 2023    18 цаг 24 минут

SM энтертайнмент : EXO хамтлаг VII сарын 10-нд бүрэн хэмжээний цомгоороо эргэн ирнэ

EXO хамтлаг гурван жил, 8 сарын дараа долоодугаар сарын 10-нд бүрэн хэмжээний долоо дахь цомгоороо эргэн ирэхээр боллоо. Зургаадугаар сарын 9-нд SM энтертайнментаас "EXO-гийн долоо дахь бүрэн хэмжээний цомог долоодугаар сарын 10-нд гарна. Энэ цомогт хүн бүр бүхнээ зориулж байгаа учраас сурталчилгаанууд төлөвлөсний дагуу үргэлжлэх болно. Бид удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" хэмээн хэлжээ.

Тус хамтлаг өчигдөр "Let me in" дуугаа цацаж, эргэн ирэлтээ баталгаажуулсан юм. 3-р үеийн эрэгтэй хамтлагийн уг бүтээл цацагдсан даруйдаа “Melon top 100”-д орж, твиттер хуудсанд тренд болж хоёр сая орчим хандалт авсан аж. "Let me in" дуу нь мөрөөдөл болон сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн хоолойтой хослуулсан баллад дуу бөгөөд дууны үг нь хайрыг хөх далайтай зүйрлэж, гүн гүнзгий унасан ч эцэс төгсгөлгүй хамт байх гэсэн цөхрөлтгүй хүслийг агуулжээ.

Тэгвэл EXO хамтлагийн долоо дахь бүрэн хэмжээний ‘Exist’ цомогт нийт 9 дуу багтаасан аж. Энэ удаагийн эргэн ирэлт ‘Obsession'-оос хойш бараг дөрвөн жилийн дараах бүрэн хэмжээний цомог байх юм. Хэдийгээр Kai хамтлагийн үйл ажиллагаанд оролцохгүй ч цомогт хоолой нь багтжээ. Тодруулбал, тэрээр гол (title) дууны клипэнд ороогүй ч цомгийн өөр дууны (b-side) клипэнд орж чадсан гэнэ.

Нөгөөтээгүүр дээрх хамтлагийн гишүүн Бэкхён, Чэн, Шиүмин нар зургаадугаар сарын 1-нд “SM” энтертайнментаас гарч буйгаа мэдэгдсэн. Одоогоор тэд хуулийн маргааныг хойш тавьж, EXO-гийн эргэн ирэлтэд бэлтгэхээр хамтран ажиллаж байна. Гурван уран бүтээлч "Бид EXO-гийн гишүүдээсээ хэзээ ч урвахгүй. Ямар ч нөхцөлд хамтлагаа эн тэргүүнд тавих болно" гэсэн юм. Тэгэхээр уран бүтээлчид гэрээ цуцлахаар шүүхэд хандсан байгаа ч гэсэн төлөвлөгөөний дагуу маргааш MV-н зураг авалтдаа орсон аж.

 

EXO хамтлагийн гишүүн Ду Кёнсүүгийн гол дүрд нь тоглосон “The Moon” уран сайхны кино удахгүй нээлтээ хийнэ

EXO хамтлагийн гишүүн Ду Кёнсүүгийн гол дүрд нь тоглосон “The Moon” уран сайхны кино наймдугаар сарын 2-ноос эхлэн кино театруудын дэлгэцнээ гарч эхлэх аж. Бусад улсад хэзээ гарах тухай хараахан зарлаагүй байна.

Тус бүтээлд D.O сансрын нисэгч Сун Вүгийн дүрд тоглосон бөгөөд санаанд оромгүй тохиолдлоор дэлхийгээс олон сая километрийн зайд сансарт ганцаараа гацах гэнэ. Түүнийг аврахыг маш их хичээж буй Сансрын төвийн захирлын дүрд Сол Кён Гу тогложээ.

“The Moon” киног “Along with the Gods” (D.O мөн тоглосон) болон "Along With the Gods" олон ангит кинонд ажилласан Ким Ён Хва найруулжээ. Дуучин, жүжигчин D.O. Өнгөрсөн жил "Bad Prosecutor" кинонд тоглосон. Найруулагч Ким Сон Хогийн удирдсан уг цуврал нь хоёр жилийн цэргийн алба хааж дууссанаас хойш түүний бүтээсэн анхны телевизийн дүр байсан юм.

 

2NE1 хамтлагийн гишүүн Dara ирэх сард дуучнаар соло дэбүтээ хийхээр болжээ

Дуучин бүсгүй саяхан MV дууныхаа зураг авалтыг дуусгасан бөгөөд одоо ирэх сард гарах анхны бие даасан цомгийнхоо бэлтгэлийн шатандаа явж байгаа гэнэ. Энэ нь түүний 2NE1-д дэбүт хийснээсээ хойш ойролцоогоор 14 жилийн дараах ганцаарчилсан уран бүтээл байх юм.

 

Хятадын нетизэнгүүд “Blackpink” хамтлагийн Женниг "залхуу" гэв

Энэ сарын 11-нд Женни эрүүл мэндийн шалтгааны улмаас Мельбурн хотод болсон “Blackpink” хамтлагийн тоглолтын дундуур орхих шаардлагатай болсон. Түүний биеийн байдал муу, тэр ч байтугай тоглолт дуусгахын тулд тариа хийлгэсэн ч тэр өдрийн дууны үзлэгт оролцоогүй гэж мэдээлсэн. Тоглолтоо эхлүүлж тайзан дээрээ гарч ирсэн ч дундаас нь биеийн байдал муудсанаар тайзаа орхиж, төгсгөлийг нь үлдсэн гурван гишүүн үргэлжлүүлэх болсон юм.

Тэгвэл Хятадын интернэт хэрэглэгчид “Blackpink” хамтлагийн Женниг "залхуу" хэмээн буруутгаж, Мельбурн дахь тоглолтын үеэр хуурамчаар өвдсөн гэжээ. Эргэн сануулахад, тэрээр өмнө нь бас “залхуу бүжигчин” хэмээн хэлүүлж байсан.

Тоглолт болсон орой нь нэгэн интернэт хэрэглэгч Мельбурн дахь “Haidilao” ресторанд Женни, Розе, Жисү нартай уулзсан хэмээв. Үүний үр дүнд нетизэнгүүд Женниг мэргэжлийн бус гэж буруутгаж, түүний бие үнэхээр муудсан гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлжээ. Тэд алдартныг” Тайзан дээр өвчтэй юм шиг дүр эсгэдэг хэр нь клубт маш сайн тоглодог тийм л анхаарлын төвд байдаг” гэжээ.

Харин “YG” энтертайнмент “Мельбурн дэх “Blackpink” хамтлагийн “BORN PINK” тоглолт дээр Женнигийн биеийн байдал муудсанаас тоглолтоо дуусгах боломжгүй боллоо. “Blackpink” хамтлагийг дэмжиж тоглолтыг үзэхээр ирсэн бүх фенүүдээс уучлалт хүсье. Энэ нөхцөл байдлыг ойлгоно гэж найдаж байна. Женни дуустал нь үзүүлбэрээ үзүүлэх хүсэлтэй байсан ч эмч биеийн байдлыг нь үзээд амарч, биеэ тэнхрүүлэх шаардлагатай гэж үзсэн. Тэрээр тоглолтоо дуустал нь фенүүдтэйгээ байж чадаагүйдээ харамсаж байгаа болон хурдан биеэ тэнхрүүлэхээ илэрхийлсэн. Бид ч Женниг хурдан тэнхрүүлэхийн тулд дэмжиж ажиллах болно” гэв.

Аялан тоглолт 9 сар тасралтгүй үргэлжилж буй. Мельбурн дахь тоглолтын дараа нь Женни инстаграм хуудсандаа уучлалт гуйж, "Ням гарагт шоугаа дуусгаж чадаагүйдээ харамсаж байна. Би яг одоо сэргэхийн тулд чадах бүхнээ хийж байна. Та бүхний ойлголт, дэмжлэг бол миний хувьд ертөнц юм" гэсэн юм.

Тэгвэл зургаадугаар сарын 15-нд “YG” энтертайнмент “Жэннигийн биеийн байдал сайжирсан, Сиднейд болох аялан тоглолтод хэвийн оролцох болно” хэмээн мэдэгдлээ.

 

Зургаадугаар сарын 13-нд “BTS” хамтлагийн төрсөн өдөр тохиов

2013 онд дуулж, бүжиглэх хүсэл мөрөөдөлтэй долоон залуу дэлхийн хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийсэн билээ. Тэд өдгөө хүртэлх 10 жилийг байшингийн хонгилын өрөөнөөс эхлүүлж байлаа. “BTS” хамтлаг зөвхөн БНСУ-ын төдийгүй Азийн хөгжмийн зах зээлээс халин гарч, дэлхийн хөгжмийн ертөнцөд өөрсдийн нэрийг тамгалж чадсан юм.

 

Ким Ү Бин болон Бэ Сүзи нар долоон жилийн дараа дахин хамтарна

Жүжигчин Ким Ү Бин болон Бэ Сүзи нар долоон жилийн дараа дахин хамтран "The Glory" киноны зохиолч Ким Юн Сүкийн ээлжит кинонд тоглохоор болжээ. Хоёр уран бүтээлч 2016 онд "Uncontrollably Fond" хэмээх кинонд хамтран тоглож байв. Тухайн үед тэдний гайхалтай хослол олны анхаарлыг татаж, үерхлийн тухай мэдээлэл цахим орчинд тархсан юм. Харин тухайн үед Ким Ү Бин нь Шин Мин Атай үерхдэг байсан тул энэхүү яриа ердөө цуу яриа хэвээр үлдсэн билээ.

Урьдчилсан байдлаар "Wishes Granted by Genie" хэмээн нэрлээд буй уг бүтээлийн нэр цаашид өөрчлөгдөх магадлалтай бөгөөд найруулагчаар “Twenty”, “Extreme Job”, “Be Melodramatic” гэх мэт кинонуудыг бүтээсэн И Бён Хон ажиллах юм байна. Тус кинонд ажиллах уран бүтээлчдийг "мөрөөдлийн баг” бүрдсэн хэмээн үзэгчид нааштайгаар хүлээн авчээ. Адармаатай үйл явдлуудаар дүүрэн уг романтик инээдмийн кино нийт 12 ангитай байх тухай эх сурвалжууд дурдсан байна.

Hwa&Dam Pictures продакшны 6-р сарын 14-нд хийсэн мэдэгдлийн дагуу зохиолч Ким Юн Сүкийн шинэ бүтээл ирэх жил гарна. Мөн тэд "Энэ бүтээлээр дамжуулан Ким Юн Сүкийн уран сэтгэмжтэй түүх, И Бён Хоны чадварлаг найруулга, Ким Ү Бин, Бэ Сүзи нарын гайхалтай жүжиглэлтийг үзэх боломжтой" гэжээ.

 

"Physical: 100" шоуны хоёрдугаар бүлэг гарна

Нетфликсийн "Physical: 100" нэвтрүүлгийн хоёрдугаар бүлэг гаргах гэнэ. Өмнөх нэвтрүүлгийн адил цор ганц төгс биеийн эзэн болохоор тамирчин, бодибилдингийн тамирчин, цэргийн албан хаагч зэрэг янз бүрийн салбарын бие бялдрын онцгой чадвартай хүмүүс нас, хүйс, үндэстэн, жингийн ангиллаас үл хамааран өрсөлдөх юм. Хоёрдугаар бүлгийн сонгон шалгаруулалт, зураг авалт хэзээ болох нь одоогоор тодорхойгүй байна.

Тэгвэл үзэгчид нийт 100 оролцогчоос цор ганц нь ялах гайхалтай сэтгэл хөдлөм өрсөлдөөнийг дахин үзэх нь. Тус нэвтрүүлэг дэлхийн 78 улсад ТОП 10 хандалттай шоунуудын нэг болж чадсан юм. Одоо тэд бэлтгэл ажил дээрээ явж байгаа бөгөөд хоёр том хөлбөмбөгийн талбайтай тэнцэх газрыг ашиглан нэвтрүүлгээ хийх ажээ. Өнгөрөгч дугаарын ялагч У Жин-Ён нь 37 настай CrossFit тамирчин байсан бөгөөд 300 сая воны шагнал хүртсэн.

 

Сон Жун Ги аав боллоо

Алдарт хос Сон Жун Ки, Кэти Луиза Сондерс нар анхны хүүхдээ зургаадугаар сарын 14-ний 23:00 цагт өлгийдөн авлаа. Жүжигчин эр өөрийн албан ёсны фэн кафегаар дамжуулан сэтгэл хөдөлгөм мэдээг хуваалцаж, "Би хамгийн түрүүнд та бүхэнд сэтгэл хөдөлгөм мэдээ хуваалцахыг хүсэж байна. Тэр яг ээж шигээ эрүүл хүү " хэмээн баярт мэдээгээ хуваалцсан аж.

 

2012 оноос үерхэж, 2015 онд гэрлэсэн жүжигчин Ким Му Ёол, Юн Сэүн А нар зургаадугаар сарын 8-нд анхны хүүхдээ өлийдөн авчээ

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Р.Сэддоржид сумдын Засаг дарга нар нь захирагддаггүй гэж үү48 минут 43 секундын өмнөТэнгэр олон улсын бөөгийн фестиваль зохион байгуулна55 минут 14 секундын өмнөУИХ-ын сонгууль 2024: МАН-аас нэр дэвшигчид3 цаг 51 минутын өмнө"Ногоон автобус"-ны гэх хэргийг сонсгол өнөөдөр эхэлнэ4 цаг 20 минутын өмнөЭ.Бат-Үүл: Монголын ардчилал “нохойн наадам“ болж дууссаныг хараад, шимширч сууна4 цаг 54 минутын өмнөУИХ 2024: АН-аас нэр дэвшигчид6 цаг 36 минутын өмнөДАШТ: Л.Анхзаяа, Л.Энхрийлэн нар хүрэл медалийн төлөө хүч үзнэ5 сар 20. 21:29ХҮН намын УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчид тодорчээ5 сар 20. 21:27Метро барих зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр 4 газар үнийн саналаа ирүүлжээ5 сар 20. 21:09Энэ жил 11294 ээж Алдарт эхийн 1, 2 дугаар одон хүртэж байна5 сар 20. 12:04ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд хахууль авсан хэргээр баривчлагджээ5 сар 20. 11:56АТГ: Хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх хэргийг прокурорт хүргүүллээ5 сар 20. 11:42Монголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ5 сар 20. 9:02Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна5 сар 20. 8:47Дэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч5 сар 20. 7:59Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов5 сар 20. 7:27Улаанбаатарт +27...+29 градус дулаан байна5 сар 20. 7:19Зурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй5 сар 20. 7:16Нийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14
 Facebook Twitter Youtube