Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-19 нд нийтлэгдсэн байна.

"Sweet Home" цувралын 2-р бүлэг энэ ондоо багтаж үзэгчдэд хүрнэ

6/ 19/ 2023    12 цаг 55 минут

2020 онд үзэгчдээс өндөр үнэлгээ авсан "Netflix"-ийн арван ангит "Sweet Home" цувралын хоёрдугаар улирал гарах огноо тодорхой боллоо. Энэхүү цувралыг алдартай триллер төрлийн вэбтүүнээс сэдэвлэсэн бөгөөд хүмүүс өөрсдийн шунал, хүслээсээ болж чөтгөр болж хувирсан ертөнцийг харуулдаг билээ.

Хэдийгээр “Netflix” дээрх цувралын 2-р бүлгийн цацагдах хугацааг тодорхой зарлаагүй ч энэ онд гарах К-драмуудын жагсаалтад оруулжээ. 2023 оны эхээр “Sweet Home” цувралын шинэ бүлэг энэ оны 4-р улиралд гарна гэдгийг баталсан тул 10-р сараас оны эцэс хүртэл хүлээх нь. 2023 оны эхээр Өмнөд Солонгост хоёр дахь улирлын үйлдвэрлэл эхэлсэн. Ингээд энэ оны хоёрдугаар сарын дундуур дуусах ёстой байсан ч гуравдугаар сарын 13-нд хоёрдугаар улирлын зураг авалт дууссан гэж мэдэгдсэн юм.

"Sweet Home" нь ахлах сургуулийн сурагч Ча Хён Сү (Сон Кангийн дүрд тоглосон) нэгэн орон сууцны байшинд нүүж ирснээр киноны үйл явдал эхэлнэ. Тус цуврал нь “Netlfix”-ийн хамгийн өндөр өртгөөр бүтсэн цувралуудын нэг. Тодруулбал, нэг анги нь 2.4 сая ам.доллар буюу монгол мөнгөөр 7.8 тэрбум гаруй төгрөгөөр бүтжээ. Цувралын үйл явдал болон аймшигт мангасуудыг бодит мэт харагдуулахын тулд энэ хэмжээний хөрөнгийг зарсан гэнэ.

Song Kang Lee Jin-uk Lee Si-young Ko Min-si Park Gyu-young Yoo Oh-seong Oh Jung-se Kim Mu-yeol Jin-young

 Тэгвэл жүжигчдийн бүрэлдэхүүнд “Цагдаагийн сургууль” драмд тоглосноор нь бидний сайн мэдэх Жун Жин Ёныг нэмэгджээ. Эхний бүлэгт гол дүр бүтээсэн ихэнх жүжигчин эргэн ирэх бол И Ду Хёны хувьд хэрхэх нь тодорхойгүй байна.

Эхний улирал орон сууцны барилга нурж, Юнхёк үхсэн гэж таамаглаж буйгаар өндөрлөсөн бол Хён Сү цэргийнхэнтэй мөргөлдсөний дараа хуягт машинд сууж сэрэх аж. “Netflix”-ийн мэдээлснээр "Sweet Home" цувралын 2-р улирал нь Хён Сүг баривчлагдаж, амьд үлдсэн хүмүүс зугтсаны дараа өөр орчинд өрнөнө.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

УИХ-ын сонгууль 2024: МАН-аас нэр дэвшигчид2 цаг 42 минутын өмнө"Ногоон автобус"-ны гэх хэргийг сонсгол өнөөдөр эхэлнэ3 цаг 12 минутын өмнөЭ.Бат-Үүл: Монголын ардчилал “нохойн наадам“ болж дууссаныг хараад, шимширч сууна3 цаг 45 минутын өмнөУИХ 2024: АН-аас нэр дэвшигчид5 цаг 28 минутын өмнөДАШТ: Л.Анхзаяа, Л.Энхрийлэн нар хүрэл медалийн төлөө хүч үзнэ5 сар 20. 21:29ХҮН намын УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчид тодорчээ5 сар 20. 21:27Метро барих зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр 4 газар үнийн саналаа ирүүлжээ5 сар 20. 21:09Энэ жил 11294 ээж Алдарт эхийн 1, 2 дугаар одон хүртэж байна5 сар 20. 12:04ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд хахууль авсан хэргээр баривчлагджээ5 сар 20. 11:56АТГ: Хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх хэргийг прокурорт хүргүүллээ5 сар 20. 11:42Монголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ5 сар 20. 9:02Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна5 сар 20. 8:47Дэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч5 сар 20. 7:59Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов5 сар 20. 7:27Улаанбаатарт +27...+29 градус дулаан байна5 сар 20. 7:19Зурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй5 сар 20. 7:16Нийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11
 Facebook Twitter Youtube