Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-20 нд нийтлэгдсэн байна.

Бодит амьдрал дахь “Маугли” гэгдэх Дина Саничар

6/ 20/ 2023    11 цаг 03 минут

Жинхэнэ амьдрал дахь Маугли?

Дина Саничарын түүх 1800-аад онд түүнийг дөнгөж бага байхад эхэлжээ.

Тодруулбал, 1867 (?) онд Энэтхэгийн Уттар Прадеш мужийн ширэнгэн ойд хэсэг анчид чонын мөр хөөж явахдаа агуйн буланд нүцгэн хөвгүүнийг олов. Хүүтэй харилцах гэж оролдоход тэр тэдэнд хариулж чадахгүй, мөн асуултыг нь ч ойлгохгүй байжээ. Тухайлбал, хүүхэд бага насандаа өссөн орчин, нөхцөлийн нөлөөгөөр л хүн болж төлөвшдөг аж. Хэрэв тав хүртэлх насандаа хүмүүсийн дунд биш амьтны дунд өсвөл амьтны зан араншинтай, тэр бүү хэл гадаад төрх байдлаа ч алддаг хэмээн эрдэмтэд үздэг гэнэ. Тэдний олонхыг хүн төрөлхтөн олж чадсан ч нийгэмшүүлж чадаагүй байна.

Эрдэмтэд 1843-1933 оны хооронд ийм тохиолдол 15-ыг бүртгэсэн ажээ. Тэдний нэг нь Дина Саничар юм. Анчид зэрлэг хүүхдийг барьж аваад Сикандра асрамжийн газарт авчирчээ. Хүү хэдийгээр хоёр хөл дээрээ явж, аяга тавгаас хоол идэж, хувцас өмсөж сурсан боловч ярьж сураагүй. Зэрлэг амьтдын дунд өссөн хүүхдүүдэд нийтлэг илэрдэг шинж тэмдэг нь дөрвөн хөллөж явах, огт ярьж чадахгүй, хүнээс айх гэх мэт юм.

“Ширэнгэн ойн ном” нь Нобелийн шагналт Английн зохиолч Р.Киплингийн хамгийн алдартай бүтээлд тооцогддог. 1907 онд уран зохиолын төрөлд хамгийн анхны Нобелийн шагналт англи хүн болсон тэрээр Оксфорд, Кембридж, Эдинбургийн Их Сургуулиудын хүндэт доктороор өргөмжлөгджээ. Киплингийн уран сэтгэмжийн түүхийг 1967 онд Уолт Дисней студи хүүхэлдэйн кино болгон хувиргасан бөгөөд түүнээс хойш хэд хэдэн удаа дахин бүтээгдэж, дахин дүрсэлсэн байдаг.

1894 онд анх хэвлэгдсэн "Ширэнгэн ойн ном"-ыг чонон дунд өссөн хүүгээс сэдэвлэсэн гэдэг байна. Тэгвэл тус ном нь уран зохиолын бүтээл болох нь дамжиггүй ч зохиолч Дина болон өөр бусад хүүхдийн бодит түүхээс санаа авсан байж магадгүй юм.

Саничар бол цорын ганц "чонон хүү" биш байсан

1872 оны сүүлчээр Энэтхэгийн нэгэн сонин хэвлэлд гарсан Сикандра асрамжийн газрын тайланд "Арав орчим настай хүү чононуудын дундаас олсон. Тэр тэдэнтэй хэр удаан байсныг хэлэх боломжгүй ч түүний байр байдлаас харахад нэлээд удаан хугацаа өнгөрсөн байх. Дөрвөн хөлтэй, түүхий маханд дуртай. Одоохондоо тэр зэрлэг амьтантай тун адилхан харагддаг. Хэдэн жилийн өмнө бид түүнтэй ижил төстэй хүүхэдтэй байсан. Тэр үнэхээр гайхалтай өссөн. Ярьж сураагүй ч баяр баясгалан, уй гашуугаа бүрэн илэрхийлж чаддаг байсан. Харин шинэ хүүхэд удахгүй сайжирна гэдэгт бид итгэж байна” гэжээ. Мөн үргэлжлүүлэн “1872 оны гуравдугаар сарын 6-нд бидэнд нэг хүүг авчирсан. Түүнийг Минепури орчимд чоно агнахаар явсан хүмүүс олжээ. Түүний зуршил нь бүх талаараа төгс зэрлэг амьтан байсан. Тэр нохой шиг ус ууж, яс, түүхий маханд юу юунаас илүү дуртай. Хэзээ ч бусад хөвгүүдтэй үлддэггүй харин харанхуй буланд нуугддаг. Тэр хэзээ ч хувцас өмсдөггүй, хувцаснуудаа урж хаядаг байлаа. Хүүгийн бие халуурч, идэхээ больсон тул бидний дунд хэдхэн сар амьдарсан” хэмээсэн аж.

Дээрх хэсэгт чоно тэжээсэн хоёр хүүгийн тухай дурдсан аж. Чонын үүрнээс 1872 онд авчирсан хүү асрамжийн газарт ирээд хэдхэн сарын дараа нас баржээ. Богинохон хугацаанд оршин суух хугацаандаа тэрээр чононуудын тэжээсэн өөр нэг хүүхэд болох Дина Саничартай холбоотой байв. Саничар тухайн үед 14 настай байсан бөгөөд дээр дурдсан мэдээллийг бичихэд зургаан жилийн өмнө асрамжийн газарт иржээ.

Саничар хэзээ ч ярьж, уншиж, бичиж сураагүй

Саничарын асрамжийн газарт ирсэн түүх тодорхойгүй байгаа ч хүүг эх чоно, хоёр бэлтрэгийн хамт авчирсан гэж үздэг байна. Түүнийг анх олоход урт үстэй, хирэндээ бaригдсан байсан бөгөөд анчид руу зургаа орчим насны хүү агуйгаас үсрэн гарч иржээ. Саничарын өөр нэг түүх нь анчид агуй руу чононуудтай цуг бага насны хүү орж байгааг харсан тул араатныг aлж хүүг аврахаар шийдсэн байна. Хүү дөрвөн хөллөж явж байсан бөгөөд хэдэн чонын араас алхаж явсан байна. Дараа нь хүү өөрийн амьтдын сүрэгтэй хамт ичээ рүүгээ буцсан гэнэ. Харин энэ бүх зүйл анчдын хувьд маш сонирхолтой хэдий ч, асар аймшигтай санагдаж байжээ. Нууцлаг хүү тэдний сонирхлыг татсан тул багийнхан түүнтэй нүүр тулахаар шийдсэн аж. Хамгийн эхэнд анчид тэднийг агуйгаас нь гаргахын тулд гал тавьж үзжээ. Ингээд эцэст нь чоно болон хүү гарч ирсэн бөгөөд анчид чоныг алж, хүүг дагуулан явсан гэх.

Тэрээр дөрвөн хөллөж яг л чоно шиг архирдаг бөгөөд гар нь богино, нийт урт нь ердөө арван есөн инч. Энэхүү өсөлт нь түүний бага насандаа дөрвөн хөллөж явсантай холбоотой байж магадгүй аж.

Нэгэн мэс засалч түүний хөлийг нь тэгшлэхийн тулд сандал дээр хүлж байсан бөгөөд хэдэн сар өнгөрч, босоо байрлалаа хадгалж чадсан гэнэ. Тухайн үед хүүг зургаан настай хэмээн тодорхойлсон байдаг. Анчид тэр хүүхдийг асрамжийн газарт аваачиж өгсөн бөгөөд тэнд хүүг Саничар хэмээн нэрлэсэн юм. Энэ бол түүний асрамжийн газар ирсэн өдрийг бэлгэдэж өгсөн нэр ажээ. Хүүгийн “IQ”-ийн түвшин туйлын доогуур гэж тодорхойлогдсон байна. Тухайн үед хүүхдийн асрамжийн газрын эзэн байсан Эрхардт хэлэхдээ “Хүүг эргэлзээгүй зэрлэг хүүхэд гэдгийг тэмдэглээд (галзуу эсвэл тэнэг), гэхдээ түүнд оюун ухаант хүний шинж тэмдэг маш ховор тохиолдолд илэрдэг” гэжээ. Асрамжийн газарт байхад нь олон хүн түүнд хэрхэн хүн шиг байхыг зааж сургахыг хичээсэн боловч тэр хэзээ ч ярьж, уншиж, бичиж сураагүй байна.

Хүү урьдын адил амьтан шиг дуугарч, дөрөв хөллөж явсаар байсан ч хоёр хөл дээрээ алхаж сурав. Гэсэн ч хувцас өмсөж чаддаггүй хэвээрээ, нүцгэн байхыг илүүд үздэг байжээ. Тэрээр асрамжийн газарт анх ирэхдээ болсон хоол идэхээс татгалзаж, түүхий яс мэрэх зэрэг үйлдэл гаргадаг байжээ. Хэдийгээр тэр хүн шиг болж чадаагүй ч хүнтэй ойр болсон юм. Үүнээс гадна тус асрамжийн газарт бас нэгэн амьтантай өссөн хүүхэд байсан тул хоёулаа хүмүүстэй харьцах харилцааны тал дээр асуудалтай хэвээр байжээ. Эрхардт хэлэхдээ “Хоёр хөвгүүнийг маш онцгой нэг зүйл холбодог. Арай том нь насаар бага хүүхдэдээ аяганаас юм уухыг зааж өгсөн” гэжээ.

Саничар амьдралдаа маш цөөн тооны хүний хийдэг зүйлийг зуршил болгосны нэг нь тамхи татах байв. Тамхи татах нь хожим нь түүнийг сүрьеэ өвчинд нэрвэгдэх гол шалтгаан болсон хэмээн олон хүн үздэг аж. Динагийн хөгжил хэвийн бус бөгөөд 10 жилийн турш хүмүүсийн дунд амьдарсан ч түүний зан ааш түгшсэн, хөдөлгөөн нь тогтворгүй хэвээр байжээ. Шүд нь маш том, дух нь жижиг. Бага насныхаа ихэнх хэсгийг чононуудтай хамт өнгөрөөсөн тэрээр хүмүүсийн дунд яг л харийн хүн шиг мэдрэмжтэй байж болох юм. 

Дина Саничар 1895 онд сүрьеэ өвчнөөр нас баржээ. Хүний нийгэмд дасан зохицож чадахгүй байсаар тэрбээр дөнгөж 29 насалсан байна. Мауглигаас ялгаатай нь Дина ширэнгэн ойг сайн дураараа орхиогүй бөгөөд хүний ертөнцөд хүчээр буцаж ирсэн.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья4 минут 52 секундын өмнөИшиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая22 минут 13 секундын өмнөНомхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав24 минут 15 секундын өмнөГавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа25 минут 9 секундын өмнөЖинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ26 минут 29 секундын өмнөХОРИН НЭГ27 минут 44 секундын өмнөОюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв29 минут 2 секундын өмнөС.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна30 минут 43 секундын өмнөЗээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья32 минут 2 секундын өмнөХогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно35 минут 58 секундын өмнөБоловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!5 сар 15. 8:24"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно5 сар 14. 12:35Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлана5 сар 14. 12:05Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30Н.Эрдэнэхүү: ЭМДЕГ хуулийг аятайхан хэрэгжүүлчихмээр байх юм5 сар 13. 11:01Намууд УИХ-ын сонгуульд горилогчдыг нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүллээ5 сар 13. 8:46УИХ: "Ногоон автобус"-ны худалдан авах ажиллагаатай холбоотой сонсгол товлон зарлах тогтоолын төслийг хэлэлцэнэ5 сар 13. 7:43Ноолуурын ханш унасан нь хятад ченжүүд НӨАТ төлөгч болсонтой холбоотой гэв5 сар 13. 7:35МОНГОЛ СҮГСЭЛЗҮҮРИЙН АМЕРИК ОРИГ5 сар 13. 7:29Үндсэн хууль: Газрын хэвлий, түүний баялаг төрийн нийтийн өмч Бодит байдал: Газрын хэвлий төрийн өмч, түүний баялаг “Ажнай” Д.Бат-Эрдэнийх5 сар 13. 7:27"Худал"-аас хамгаалах дархлаа буюу мэдээллийн боловсрол5 сар 13. 7:20Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж цагаандаа гарч “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо5 сар 13. 7:19ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 3.5 сар 10. 19:25
 Facebook Twitter Youtube