Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-28 нд нийтлэгдсэн байна.

Э.Нямдаваа: Цөмийн аюулгүй ажиллагаа, түүнтэй холбоотой конвенцод нэгдсэн орсон ч нийтэд энэ талаарх мэдээлэл дутуу байна

6/ 28/ 2023    12 цаг 27 минут

Монгол Улс 1968 онд Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурж, 1972 оноос хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн аж. 1985 онд Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенц, 1987 онд Цөмийн ослыг шуурхай мэдээлэх тухай конвенц, Цөмийн осол гарсан буюу цацрагийн аюултай байдал бий болсон тохиолдолд тусламж үзүүлэх тухай конвенц, 2006 онд Цөмийн террорист үйлдлийг хориглох тухай олон улсын конвенцод үүрэг хүлээжээ.

2015 онд УИХ “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” 60 дугаар тогтоолын 1 дүгээр хэсгийн 3-т Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд тус тус нэгдэн орох үүргийг Монгол Улсын Засгийн газарт өгсөн байна.

Тэгвэл Монгол Улс олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орохтой холбоотой асуудлаар Монгол Улсын шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд, төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, судлаачдад гэрээ, конвенцуудыг танилцуулах, нэгдэн орохын ач холбогдол, үр нөлөөний талаар нэгдмэл ойлголтыг өгөх зорилгын хүрээнд "Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгаа, цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны олон улсын эрх зүйн хэрэгсэл" сэдэвт зөвлөгөөн, "Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгаа, цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны холбогдолтой олон улсын конвенц, протоколд нэгдэн орохыг дэмжих нь" сэдэвт хэлэлцүүлэг болон хоёр талт уулзалтыг зургаадугаар сарын 26-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Цөмийн энергийн комиссын ажлын албаны Цөмийн аюулгүй байдлын бодлогын газрын дарга Э.Нямдаваа

-Бид Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколын олон улсын ач холбогдол, конвенцод нэгдсэн орсон ч олон нийтэд энэ талаарх ойлголт мэдээлэл дутуу байсан. Энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулснаар Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчид мэдээлэл өгч буй.

Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцод нэгдэн орсноор хил залгаа оршдог хөрш орнуудын цөмийн технологи, байгууламжуудын талаарх дэлгэрэнгүй тайлан үзэх эрхтэй болно. Манай улсын хил залгаа газар ямар цөмийн байгууламж байгуулагдаж байна вэ гэдэг төлөвлөгөөтэй танилцах боломжтой юм. Тэдгээр тайланг хэлэлцэх хуралд гурван жил тутам оролцож, өөрсдийн санал, шаардлагыг тусгах боломж бүрдэнэ. Мөн Олон улсын атомын энергийн агентлагаас манай улсад цөмийн технологи, ураны үйл ажиллагаа явуулж буй уурхайд шууд хяналт хийж болно.

ШУА-ийн физик технологийн хүрээлэнгийн Их энергийн физикийн лабораторийн эрхлэгч, академич Ц.Баатар "Цөмийн физикийн олон жилийн судалгааны үр дүнд цөмийн задралын процессын үед их хэмжээний энерги ялгардгийг суурь судалгаагаар тогтоосон. Тодруулбал, задралын процесст орж буй зарим массын хэмжээ шууд энерги болж хувирдаг. Үүнийг шинжлэх ухаанд массын гажиг, зөрөө гэх мэтээр янз бүрээр нэрлэдэг. Арван жилийн сурах бичгүүдэд энерги гэдгийг массыг үржих нь гэрлийн хурдны квадрат юм. Тэрхүү бага хэмжээний масс нь маш их хэмжээний энерги болон хувирна. Өөрөөр хэлбэл, усан цахилгаан станцад маш их хэмжээний усыг урсгаж, хүчийг нь ашигладагтай ерөнхийдөө адилхан юм. Гэхдээ үйл явц нь маш өөр.

Ялгарсан энергийг янз бүрийн зорилгоор ашиглаж болно. Хамгийн эхэнд цахилгаан гарган авна. Энэ их нууц бөгөөд хэрэгтэй энергийг хүн төрөлхтний сайн сайхан, энх тайвны төлөө ашиглах хэрэгтэй. Буруугаар ашиглаж болохгүй.

Тийм болохоор цөмийн зэвсэг тал дээр дэлгэрүүлэхгүй, ашиглахгүй гэдэг асуудал үргэлж яригдаж байна" гэсэн юм.

Тус үйл ажиллагаанд Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн дэд дарга бөгөөд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааны газрын дарга Массимо Апаро, Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааны газрын Үйл ажиллагааны А хэлтэс, Хууль эрх зүйн газар, Цөмийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын газрын дарга, мэргэжилтнүүд оролцож байгаа бөгөөд 2023 оны зургаадугаар сарын 26-ны өдөр БШУЯ, ГХЯ, ХЗДХЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга нартай уулзаж, Монгол Улсын үндэсний болон олон улсын хууль эрх зүйн орчин, олон улсын гэрээний хэрэгжилт, нэгдэн орохоор төлөвлөж буй конвенц, тэдгээрийн зорилго, агуулга, үүрэг хариуцлага, ач холбогдлын талаар харилцан санал солилцжээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Нийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно6 цаг 37 минутын өмнө"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно6 цаг 50 минутын өмнөИхэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна6 цаг 56 минутын өмнөОнцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа6 цаг 59 минутын өмнө"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ7 цаг 3 минутын өмнөЗурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.7 цаг 48 минутын өмнөО.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25
 Facebook Twitter Youtube