Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-30 нд нийтлэгдсэн байна.

Луу жилтнүүдийн клуб: Дуучин Ким Жон Гүг

6/ 30/ 2023    8 цаг 08 минут

"Couriers in Mongolia" нэвтрүүлгийн багийнхан манай улсад ирээд цөөнгүй хоног өнгөрсөн. Тус шоу нь энэ зун үзэгчдийн хүртээл болох бөгөөд дуучин Ким Жон Гүг, Хон Кён Мин, жүжигчин Жан Хёг, Ча Тэ Хён, Хон Кён Ин, Кан Хүн нарын алдартнууд оролцож буй юм. Уг төслийг продюсер Ким Мин Сог, Пак Гын Хён нар санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд тэд өмнө нь tvN-ийн “You Quiz on the Block” болон JTBC-ийн “Handless Day" зэрэг нэвтрүүлэгт хамтран ажиллаж байсан билээ.

Шууданч нэвтрүүлгийн хүрээнд уран бүтээлчид Монголд морь унаж говь, хээр, хөдөө нутгаар хүргэлтийн үйлчилгээнд явангаа нүүдэлчдийн амьдрал, байгальтай танилцах юм. Энд ирсэн таван найзын хувьд хоёр нь дуучин, гурав нь жүжигчин. Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сард дуучин найзынхаа “YouTube” сувгаар Монгол явбал, очоод морь унаж үзвэл сонирхолтой юм биш үү гэж хоорондоо тоглоомоор ярилцсан нь тэр дороо JTBC сувгийн найруулагч залуустай утсаар холбогдох шалтгаан болсон аж. Ким Жан Хёк, Ча Тэхён, Хонг Кён Мин, Хонг Кён Ин нар 1976 оны луу жил төрсөн тул “Ах дүү луу”, “Луу жилтнүүдийн клуб” хэмээн алдаршсан юм.

Тэгвэл луу жилтнүүдийн клубийн гишүүн дуучин Ким Жон Гүг дөрөвдүгээр сарын 25-нд Өмнөд Солонгосын Ёнсан хотод төржээ. Түүний гэр бүл аав, ээж, ах нь эмч мэргэжилтэй аж. Тэрээр Хансэй их сургуулийг хөгжмийн зохиолчоор төгссөн бөгөөд Данкүүк их сургуулийн Соёл урлагийн тэнхимд магистрын зэрэг хамгаалжээ.

Тэрээр хөгжмийн карьерынхаа нэг хэсэг болох “X-man”, “Family Outing” зэрэг олон төрлийн шоунд оролцсоноороо, нэр хүндтэй олон энтертайнмент шоунд уригдсаар байгаа юм. Харин “Running man” нь долоодугаар сарын 11-нээс хойш нийт 348 дугаар үзэгчдийн хүртээл болж, Азид төдийгүй дэлхий даяар олон мянган үзэгчтэй болжээ. 2017 онд тус нэвтрүүлгийн багийнхан мөн Монголд зураг авалтаа хийх болж Ким Жон Гүг ирж байжээ. Тэгвэл энэ удаа тэрээр "Couriers in Mongolia" нэвтрүүлгийн зураг авалтаар дахин ирсэн аж.

Дуучин Ким Жон Гүг 1995 онд анх “Turbo” гэх хамтлагаар гарч ирсэн бөгөөд эхний дуу, анхны альбомоороо л шууд од болсон ажээ. Тодруулбал, 19 настайдаа хоёр гишүүнтэй хамтлагийн гишүүн болсноор түүний урлагийн замнал эхэлж, 1990-ээд оны Солонгосын хамгийн алдартай хамтлаг болов. Гаргасан дуу болгон нь хит болж цомгууд нь хэдэн саяар зарагджээ.

-Америкийн Билбордын шилдэг 10-т багтсан Өмнөд Солонгосын анхны хамтлаг

-Вилл Смитийн Солонгос улсад хийсэн тоглолт дээр түүний “Just the two of us” дууг хамтран дуулсан.

Тэд өдөрт 10-17 үйл ажиллагаанд оролцож, заримдаа 5 удаа хот хооронд нисэж хэтэрхий шахуу хуваарьтай ажиллаж, тэр хэрээр Азид нэр нь улам танигдаж байлаа. Тоглолтын үеэр Ким Жонгүг, Ким Жуннам хоёр сард дор хаяж гурван удаа эмнэлэг орж гардаг гэсэн бичлэг хүртэл байдаг байж.

Харамсалтай нь түүний харьяалагддаг агентлагийн гүйцэтгэх захирал Ким болон, хоёр ч менежер нь гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой байснаар орсон орлогын багахан хэсгийг дуучид хүртсэн гэдэг. Түүгээр ч зогсохгүй тэднийг хэрцгийгээр зодож гэмтээн оёдол тавиулах нь хэвийн үзэгдэл болсон байж. Түүнийг Турбогийн бүжигчидтэй оройн зоог барих үеэр дахин нэг хоол захиалсных нь төлөө зодуулж үхэх шахсан аж.

Цаашлаад хамтлагийг шөнийн цэнгээний газруудад тоглохыг албадаж, хүчирхийллийн замаар цалинг нь хулгайлдаг байжээ. Агентлагийн энэхүү хүчирхийлэл, дарангуйлал илчлэгдэн цагдаагийн мөрдлөг явагдаж, гүйцэтгэх захирал халагдсанаар байдал тухайн үедээ намжив. Хамтлагийн хоёрдох гишүүн сэтгэл гутралаасаа гарч чадахгүй байснаар хамтлаг тарж Жон Гүг агентлагтаа үлдсэн юм. Гэвч тэрээр түгшүүрийн эмгэгтэй болж, бүтэн жил гаран гэрээсээ гараагүй.

Тэрээр бие даасан уран бүтээлч болж цааш үргэлжлүүлэх хүсэл байсан ч хоёр жил завсарласан байна. Ким Жонгүкийн агентлагтай байгуулсан гэрээний хугацаа дуусмагц бие даасан цомог гаргахаар төлөвлөж, хөгжмийн зохиолчдын эрэлд гарчээ. Гэвч хуучин агентлагийнх нь дарга нь айлган сүрдүүлсэн учраас бүх хөгжмийн зохиолчид түүнд дуу өгч чадаагүй. Гэсэн хэдий ч тэрээр 2004 онд "Evolution" хэмээх хоёр дахь цомгоо гаргаж, амжилттай эргэн ирснээр "One Man" дуу нь хит болсон юм. Улмаар хамтлаг нь тарсны дараа 2000-д оноос ганцаараа дуулах болж, 2005 онд KBS, MBC, SBS гээд өргөн нэвтрүүлгийн гурван том телевиз тус бүрийн оны шилдэг хамтлаг, дуучин шалгаруулдаг хөгжмийн наадмын гран-при шагналыг хүртсэн байна. Эдгээр хөгжмийн наадам үүнээс хойш дахин зохиогдоогүй агаад сүүлийн шагналын эзэн гэнэ.

Нэмж хэлэхэд Ким Жонгүк хамтлагийн сурталчилгаандаа ихэвчлэн нарны шил зүүдэг байсан шалтгаан нь агентлаг түүнийг царай муутай гэж хэлсэн бөгөөд хэрэв түүнийг тайлж зүрхлэх юм бол хамтлагийг тараах болно гэснээс үүдэлтэй аж. Тэрээр ихэнх олны танил, оддын туулснаас илүү хүнд хэцүү, саад бартаа ихтэй замыг бууж өгөлгүй даван туулснаар Өмнөд Солонгосын болон зүүн өмнөд Азийн олон сая үзэгчдэд хүндлэгдсэн уран бүтээлч болсон билээ.

Гэвч цэрэгт эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй гэх шалтгаанаар хэл ам дагуулав. Харваас чийрэг, булчинлаг түүнийг эмчид мөнгө өгч аргалуулсан гэж ард түмэн дургүйцэж карьер нь ч дуусаж мэдэхээр хүнд үе тулгарсан юм. Энэ талаар 2008 онд өгсөн ярилцлагадаа "Хэрвээ би тэр мөч рүүгээ буцаж очих боломжтой байсан бол идэвхтэй алба хаахын тулд ямар ч аргыг ашиглана" гэжээ. Мөн "Цэргийн алба хаагаагүй гэсэн бүх шүүмжлэлийг хүлээн зөвшөөрдөг ч нуруу минь өвдөөгүй гэж хэлэхэд хэцүү байсан" хэмээжээ. Багадаа хугарсан хөл нь нөгөө хөлөөсөө богино болсноор нурууны суулттай болж, маш их өвддөг байснаас болж тэрээр фитнесээр хичээллэх болсон юм. Ким Жон Гүг өнөөдрийг хүртэл булчин шөрмөс нь өвддөг тул эмнэлэгт байнга үзлэг хийлгэдэг гэнэ. Эргэн сануулахад, тэрээр 2011 онд цэргийн албанаас зайлсхийснийхээ дараа Ю Сын Жүнийн хуримд оролцсоноос болж маргаан үүссэн. Түүний өвчин бүр сэдэрч 2010 оны наймдугаар сарын 27-нд хагалгаанд орсон бөгөөд “Running Man” нэвтрүүлгийн зураг авалтын өвдөлт намдаах эм хүртэл ууж байжээ. Эцэстээ түүнийг ямар ч шударга бус зүйл хийж байгаагүйг мэдсэн үзэгчид өвчнийг нь ойлгож хүлээж авчээ.

Ким Жон Гүг 2020 оны арванхоёрдугаар сарын 19-нд хөгжим болон энтертайнментын аль алинд нь “Daesang” хүртсэн анхны эрэгтэй алдартан болжээ. SBS телевизийн оны шилдэг нэвтрүүлэг, хөтлөгч шалгаруулдаг наадамд "Running Man” болон “My Little Old Boy" кинонд оролцсоноороо 14 дэх удаагийн Grand Prize Award (Daesang) хүртсэн. Ингэснээр Солонгостоо гурван том телевиз тус бүрийн гран-при хүртсэн цорын ганц дуучин болсон байна.

Сонирхуулахад, хоёр жилийн өмнө “YouTube” сувгаа нээмэгц хоёр хоногт 100 мянга, сар ч хүрэхгүй хугацаанд 1 сая дагагчтай болсон тул нэг сарын дотор “Silver”, “Gold” тэмдэг авсан аж.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!5 сар 15. 8:24"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно5 сар 14. 12:35Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлана5 сар 14. 12:05Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30
 Facebook Twitter Youtube