Энэ мэдээ хуучирсан буюу 2023-07-07 нд нийтлэгдсэн байна.

isee.mn сайтыг хааж хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөнд бүдүүлгээр халдсан үйлдлээ зогсоохыг шаардаж байна

7/ 7/ 2023    12 цаг 05 минут

МСНЭ-ээс мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд "Нийгмийн ардчилсан тогтолцоо, харилцааны салшгүй нэг бүрэлдэхүүн нь чөлөөт хэвлэл юм. Ардчилсан нийгэмд иргэд нь өөрсдийн индэр болсон хараат бус хэвлэл мэдээллээр дамжуулан үзэл бодлоо илэрхийлж, шүүмжилж, хэлэлцэж, асуудлаа шийдвэрлэх замаар нийгэм эрүүлжин хөгжих хөрс суурь бүрэлдэж байдаг онцлогтой билээ.

Гэтэл хэвлэлийн хараат бус байдалд халдаж, олон нийтийн мэдээллийн www.isee.mn сайтыг хэвлэн нийтэлсэн агуулгынх нь улмаас нэр бүхий албан тушаалтны цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооноос хааж, уншигчдын мэдэх эрхийг хязгаарлаж байгаад Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл харамсаж байна.
Холбогдох гомдол маргааныг хуулийн байгууллагаар журмын дагуу шалган шийдвэрлэж, шүүх гэм буруутайг эсэхийг эцэслэн тогтоогоогүй байхад үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөнд төрийн байгууллагаас бүдүүлгээр халдсан энэ үйлдлийг эсэргүүцэж байна.
Монгол Улс Үндсэн хуулиараа болон нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн дагуу иргэдийг “итгэл үнэмшил, үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх” эрх, эрх чөлөөтэй байхаар хуульчилсан төдийгүй “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулиар төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт цензур тогтоохгүй байх, түүнчлэн үйл ажиллагааг нь төрийн байгууллагын шийдвэрээр таслан зогсоох, хаахыг хориглосон эрх зүйн баримтууд хүчин төгөлдөр үйлчилж байгааг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс сануулж, www.isee.mn сайтыг даруй нээхийг Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос шаардаж байна.
МСНЭ цаашид хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө тууштай тэмцэхээ мэдэгдэж байна" гэжээ.
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй2 цаг 21 минутын өмнөСУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ2 цаг 26 минутын өмнөБ.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ4 цаг 15 минутын өмнөХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив4 цаг 41 минутын өмнөМонголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 цаг 9 минутын өмнөЭрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 цаг 18 минутын өмнөЦ.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!5 сар 15. 8:24"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно5 сар 14. 12:35Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлана5 сар 14. 12:05Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30
 Facebook Twitter Youtube