Энэ мэдээ хуучирсан буюу 2023-08-11 нд нийтлэгдсэн байна.

Нийслэлийн бонд буюу орчин цагийн “Ы” ажиллагаа

8/ 11/ 2023    10 цаг 39 минут

Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулиар нийслэл үнэт цаас гаргахаар болсон. НИТХ-ын ээлжит хуралдаанаар ч энэ асуудлыг хэлэлцэж, 500 тэрбумын бонд гаргаж, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр болоод буй.

Тулгамдсан асуудал гэхээр мэдээж автозамын түгжрэл, агаарын бохирдол, цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ гээд хэдэн арван жил шийдэж чадахгүй ч ярьсаар байдаг зүйлс нь тодорно. Уг нь, нийслэлийн төсвийн дийлэнх хувь нь энэхүү тулгамдсан асуудалдаа л зарцуулагддаг. Тухайлбал, Засгийн газраас 2021 онд автозамын түгжрэлийг бууруулахад гээд тусгайлан 420 тэрбум төгрөг нийслэлд тавьсан .

Гэсэн ч хангалтгүй байгаа учраас сонгуулийн өмнө эрх барьж буй МАН-ын удирдлагууд бонд гаргах зөвшөөрөл Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт өгөөд буй. Харамсалтай нь, бонд тэдний хувьд өр гэхээс илүүтэйгээр тусламж мэт харагдаж буй бололтой.

Бонд бол угтаа өрөө төлнө гэдгээ баталгаажуулж буй өрийн бичиг. Харин бонд худалдаж авна гэдэг нь арай ахиу хүүтэй мөнгө л зээлэх гэж л ойлгодог.

Олон улсад Засгийн газар болон орон нутгийн Засаг захиргааны зүгээс томоохон төсөл хөтөлбөр, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор бонд гаргадаг бол компаниудын хувьд бизнесээ өргөжүүлэхээр арилжааны банкнаас арай бага хүүгээр хөрөнгө босгох боломж юм. Дэлхийн улс орнуудад олон арван жилийн турш санхүүжилтийн энэ боломжийг ашиглаж, олон сайн төслүүд ч хэрэгжсэн түүхтэй.

Манай Улсын Засгийн газрын хувьд дийлэнхдээ төсвийн алдагдлаа санхүүжүүлэх гэж бонд буюу өрийн бичиг гаргаж байсан гэхэд хилсдэхгүй. Зах зээлийн эдийн засагт шилжсэн Монгол Улсын хувьд бондын арилжаа 1996 оноос эхэлсэн гэдэг ч бидний сайн мэдэх нь алдарт “Чингис бонд”.  2012 онд Шинэчлэлийн гэр нэрлэгдсэн хоёр намын хамтарсан Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нар тив дэлхийгээр хөтлөлцөж яваад 1.5 тэрбум ам.долларыг олж ирлээ хэмээн баяр хөөртэй мэдээлснээр энэ өрийн түүх эхэлсэн. Тухайн үеийн ДНБ-ний 17 хувьтай тэнцэх 1.5 тэрбум ам.доллар олоод ирлээ гэж сайрхсанаас жилийн 5.75 хувийн хүү буюу өдөрт хэдэн зуун саяар хэмжигдэж байгаа өр төлбөрийг хэрхэн барагдуулах, ямар хариуцлагатай ажиллах талаар хэн ч хөндөөгүй.

Эдийн засагчдын зүгээс энэ мөнгийг үр ашигтай зарцуулах бэлэн төсөлгүй байна, эрх ашгийн зөрчилгүй зарцуулж чадах уу, хяналт, хариуцлагыг асуудлыг хэрхэн зохицуулах нь тодорхой биш байна хэмээн сануулсаар байсан ч ямар дүр зураг өрнөснийг та бид өнгөрсөн хэдэн жилд “чихнээс цус гартлаа” сонслоо. Өнөөх 1.5 тэрбум ам.доллараа Монгол Улс төлөх гэж өнгөрсөн 10 жилд чамгүй чардайсан. Зээл хүүгээ төлөх гэж хэд хэдэн удаа бас л бонд гаргасан байдаг.

Тэгвэл энэ байдал нийслэл дээр яг давтагдаж эхлэв. НИТХ-ын мэдээлснээр “Үнэт цаасыг арилжаалах замаар татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг төсөвт тусгасан байх, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн байх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан байх зэрэг шаардлага хангасан төсөл, арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд зарцуулна.

Энэ хүрээнд үнэт цаас гарган татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг нийслэлийн тулгамдсан асуудал болох сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, инженерийн дэд бүтцийн хүртээмж, авто зам, замын байгууламжийн сүлжээг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, “Сэлбэ сэргэлт” төслийн бүтээн байгуулалтын зардлыг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн” гэжээ.

Гэтэл эхнээсээ үүнийгээ зөрчөөд утаагүй түлшний талаар яриад эхлэв.

Нийслэл бондоо арилжааны банкны хүүнээс дутахгүй хүүтэй байхаар тооцно хэмээн өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр хотын дарга өөрийн амаар танилцуулж байсан. Тэгэхээр энэ бол өндөр хүүтэй зээл. Бас дотоодын эх үүсвэрээс босгоно гэсэн. Хэрвээ үнэхээр түлэх дээрээ тулбал нийслэлд хөрөнгө оруулалт хийснээс арилжааны банкинд хадгалуулсан нь найдвартай болж таарах нь.

Ингээд харвал нийслэлийн бонд гэх Д.Сумъяабазар даргын маань мөрөөдөл орчин цагийн “Ы” ажиллагаа болох уу  гэх эргэлзээ үүсэв.

Түүний “2 их наядын орлоготой нийслэл 500 тэрбум төгрөгийн өлхөн төлнө” гэх сайхан үгэнд итгэхээсээ илүүтэйгээр энэ мөнгөөр яг юу хийх вэ, хяналт нь хаана байна вэ, эрх ашгийн зөрчил гарахгүй гэх баталгаа нь юу гэх асуултыг эн тэргүүнд тавья .

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"6 цаг 51 минутын өмнөНасанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!5 сар 15. 8:24"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно5 сар 14. 12:35Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлана5 сар 14. 12:05Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30Н.Эрдэнэхүү: ЭМДЕГ хуулийг аятайхан хэрэгжүүлчихмээр байх юм5 сар 13. 11:01Намууд УИХ-ын сонгуульд горилогчдыг нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүллээ5 сар 13. 8:46УИХ: "Ногоон автобус"-ны худалдан авах ажиллагаатай холбоотой сонсгол товлон зарлах тогтоолын төслийг хэлэлцэнэ5 сар 13. 7:43Ноолуурын ханш унасан нь хятад ченжүүд НӨАТ төлөгч болсонтой холбоотой гэв5 сар 13. 7:35МОНГОЛ СҮГСЭЛЗҮҮРИЙН АМЕРИК ОРИГ5 сар 13. 7:29Үндсэн хууль: Газрын хэвлий, түүний баялаг төрийн нийтийн өмч Бодит байдал: Газрын хэвлий төрийн өмч, түүний баялаг “Ажнай” Д.Бат-Эрдэнийх5 сар 13. 7:27
 Facebook Twitter Youtube