Энэ мэдээ хуучирсан буюу 2023-08-24 нд нийтлэгдсэн байна.

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам амжилттай болж өндөрлөлөө

8/ 24/ 2023    10 цаг 21 минут

Монгол Улсад анх удаа 11 спортын 12 төрлөөр зохион байгуулсан “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын хаалт Сүхбаатарын талбайд боллоо. 

Энэ удаагийн спортын наадамд БНХАУ-ын баг, тамирчид 38 алт, 32 мөнгө, 19 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээрээ тэргүүллээ. Монгол Улсын баг гурван алт, 13 мөнгө, 28 хүрэл медаль хүртэж, долоон үндэсний олимпын хорооноос багийн дүнгээрээ тавдугаар байрт жагссан юм. 

Хаалтын ажиллагааг Зүүн Азийн залуучуудын наадамд өрсөлдсөн долоон орны тугийг мандуулснаар эхлүүлсэн юм. 

“Монгол Улс анх удаа бүс нутгийн хэмжээний олон улсын спортын наадмыг эх орондоо амжилттай зохион байгууллаа. Эдийн засаг нийгэм, хүний хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч Зүүн Азийн орнуудын хооронд хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх чухал арга бол спорт. Спортоор дамжуулж өөрийн улс орны соёл, зан заншлыг таниулах, ойртон дотносох олон ач холбогдолтой учир Засгийн газраас өсвөр үе, залуусын спортыг дэмжих бодлогыг баримталж байгаа”-г УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-эрдэнэ хаалтын үйл ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ онцолллоо.

Зүүн Азийн олимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Вэй Дайшун, “Долоо хоногийн турш 7 орны тамирчид ширүүн хэр нь найрсаг, өрсөлдөөнтэй тэмцээнүүдийг тууллаа. Та бүхний энэ өрсөлдөөн Зүүн Азийн улс орон, бүс нутгийн залуусын спортод улам хайртай болох сэдлийг бадраасан гэж бодож байна. Монгол Улсын Засгийн газар, Улаанбаатар хотын захиргаа, спортын нийгэмлэгүүддээ талархал илэрхийлье. Монгол Улс спортын томоохон тэмцээн, уралдаан зохион байгуулах урт замдаа сайхан эхлэл тавилаа. "Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадам албан ёсоор хаагдсаныг мэдэгдье” хэмээв.

Зүүн Азийн олимпын хороо нь есөн үндэсний олимпын хороог өөртөө нэгтгэдэг бөгөөд энэ удаагийн "Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадамд долоон үндэсний олимпын хорооны 880 орчим тамирчин найман өдрийн турш ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөв. “Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадамд 1200 гаруй сайн дурын ажилтан, 130 орчим олон улсын зэрэглэлийн шүүгч, техникийн ажилтан ажилласан юм.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

УИХ-ын сонгууль 2024: МАН-аас нэр дэвшигчид2 цаг 5 минутын өмнө"Ногоон автобус"-ны гэх хэргийг сонсгол өнөөдөр эхэлнэ2 цаг 35 минутын өмнөЭ.Бат-Үүл: Монголын ардчилал “нохойн наадам“ болж дууссаныг хараад, шимширч сууна3 цаг 9 минутын өмнөУИХ 2024: АН-аас нэр дэвшигчид4 цаг 51 минутын өмнөДАШТ: Л.Анхзаяа, Л.Энхрийлэн нар хүрэл медалийн төлөө хүч үзнэ5 сар 20. 21:29ХҮН намын УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчид тодорчээ5 сар 20. 21:27Метро барих зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр 4 газар үнийн саналаа ирүүлжээ5 сар 20. 21:09Энэ жил 11294 ээж Алдарт эхийн 1, 2 дугаар одон хүртэж байна5 сар 20. 12:04ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд хахууль авсан хэргээр баривчлагджээ5 сар 20. 11:56АТГ: Хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх хэргийг прокурорт хүргүүллээ5 сар 20. 11:42Монголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ5 сар 20. 9:02Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна5 сар 20. 8:47Дэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч5 сар 20. 7:59Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов5 сар 20. 7:27Улаанбаатарт +27...+29 градус дулаан байна5 сар 20. 7:19Зурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй5 сар 20. 7:16Нийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11
 Facebook Twitter Youtube