Энэ мэдээ хуучирсан буюу 2023-09-14 нд нийтлэгдсэн байна.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн “Ган боловсруулах цогцолбор”-ыг 2027 онд ашиглалтад оруулна

9/ 14/ 2023    16 цаг 16 минут

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь 1990 онд Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн байгуулагдсан. 2009-2010 онд Төмөртолгойн төмрийн хүдрийн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж ил уурхай байгуулан, төмрийн хүдрийг хуурай орчинд боловсруулан баяжмал үйлдвэрлэж эхэлжээ.

2014 онд “Кью Эс Си” ХХК нь “Уул уурхай, металлургийн цогцолбор” төсөл хэрэгжүүлэхээр Эдийн засаг, хөгжлийн яамтай концессын гэрээ байгуулсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй тул Засгийн газар 148-р тогтоолоор 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр гэрээг цуцалсан юм.
 “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” нь жилдээ 100 мянган тонн ган цувимал бүтээгдээхүүн, 2,5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж дотоод, гадаадын зах зээлд нийлүүлдэг. “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ хэрэгжиж байх үед концесс эзэмшигчид үйлдвэрийн техник технологи, машин механизмд засвар үйлчилгээ хийгээгүй, сэлбэг хэрэгсэл, бараа материалын татан авалтыг зогсоосон байсан учраас  үйлдвэрлэлийн хэвийн ажиллах үйл явц алдагдаж эхлээд байсан. Засгийн газрын шийдвэрээр төр буцаан авч удирдлага менежментийг шинэчилснээр үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн горимдоо шилжээд байна. Төр өмчөө эргүүлэн авах үед буюу 2022 оны дөрөвдүгээр сард 9,6 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бол 2023 онд 17,3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад байгааг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав танилцууллаа. Тус үйлдвэр 2023 онд улсын төсөвт 15,2 тэрбум төгрөг үүнээс Дархан-Уул аймгийн төсөвт 13 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.  

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д “Кью Эс Си” ХХК 2,28 их наяд төгрөгийн хохирол учруулсан хэмээн Ажлын хэсэг тогтоосон. Үүн дээр үйлдвэрийн барилга байгууламж, техник тоног төхөөрөмж, ирээдүйд борлуулалтаас орж ирэх орлого 9434 тонн ган бүтээгдэхүүн, 972,4 тонн төмрийн хүдрийн баяжмал зэргийг концессын гэрээтэй байх үедээ “Кью Эс Си” ХХК Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар банкны зээлийн барьцаанд тавьжээ. Эдгээртэй холбоотой хэрэг үүсгэгдэн хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Кью Эс Си” компанийн тус үйлдвэрт учруулсан хохирлын асуудалд  анхаарч ажиллахыг Сангийн сайдад үүрэг болголоо. Түүнчлэн Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь гангийн үйлдвэрлэлийн суурь болох ёстойг онцолж тус үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, улмаар дотоодын зах зээлийн хэрэгцээг хангах хэмжээнд хүргэхэд анхаарч ажиллах, тус компанийн эзэмшилд буй Төмөртэй уурхай болон Хуст-Уулын ордуудыг хяналтдаа авах үүрэг өглөө.
 “Эрдэнэс Монгол” нэгдэл “Эрдэнэс” ҮТП байгуулах зөвшөөрлийг өнгөрсөн долдугаар сард Засгийн газраас авсан. Эдгээр үйлдвэр технологийн парк байгуулах ажлын хүрээнд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн “Ган боловсруулах цогцолбор”-ыг гурван үе шаттай байгуулж, 2027 онд ашиглалтад оруулахаар ажиллаж буй гэж “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт танилцууллаа. Ган бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтийн судалгаагаар 2023 онд жилийн хэрэгцээ 500-600 мянган орчим тонн байгаа бол энэ тоо 2027 онд нэг сая тонн давна гэсэн тооцоололтой байна. Энэ хэрэгцээг хангахын тулд одооноос бэлдэж, “Ган боловсруулах цогцолбор”-ын эхний хэсэг болох Шууд ангижруулсан төмөр (ШАТ)-ийн үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулна. ШАТ үйлдвэрлэл нь ган хайлуулах явцыг нэг шат ахиулж, баяжмалыг нэмүү өртөг шингээн бүтээгдэхүүн болгох үйлдвэр юм. Энэ үйлдвэр нь одоогийн гангийн үйлдвэрийг хүдрийн гаралтай түүхий эд болох шууд ангижруулсан төмрөөр хангах зорилготой бөгөөд жилийн 100 мянган тонн шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Жилд нэг сая тонн ган бэлдэц үйлдвэрлэх хүчин чадалтай “Ган боловсруулах цогцолбор”-оос 500 мянган тонн бэлдэцийг дотоодын хэрэгцээнд ашиглах бөгөөд үлдсэнийг зах зээлд нийлүүлнэ гэж тооцоолж байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Нийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25
 Facebook Twitter Youtube