Энэ мэдээ хуучирсан буюу 2023-09-21 нд нийтлэгдсэн байна.

Дахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү

9/ 21/ 2023    16 цаг 11 минут
 

Дахин боловсруулалт үнэндээ маш олон асуудал, давагдашгүй хязгаартай гээд дахин боловсруулах явцыг сайжруулах тухай л анхаараад байдаг боловч хэрэглээг багасгах, дахин ашиглах, засварлах тухай яагаад ярьдаггүй юм бэ?

Энэ хоёр агуулгыг “тойрог эдийн засаг”-т хамааруулдаг боловч амьдрал дээр тэс өөр байсаар байна.

Юуны өмнө хог хаягдлаа нөөц болгох уу эсвэл нөөцөө хог хаягдал болгохгүй байх уу гэдэгт төвлөрч сайн анхаарах ёстой ч өчнөөн олон асуудал дагуулсан, сөрөг нөлөөллүүд байсаар байтал бид яагаад хог хаягдлаа нөөц болгож дахин боловсруулахыг илүүд үздэг юм бол?
Үнэндээ 1960-аад оныг хүртэл хоёр дахь зорилт буюу аль болох нөөцөө хог хаягдал болгохгүй байх талаа чухалчилдаг байлаа. Тухайн үед хуванцар хэрэглээнд нэвтрээгүйн дээр тойрог хог хаягдлын зохицуулалт, дахин ашиглагддаг, эргүүлэн татдаг сав баглаа боодолд л төвлөрдөг байв. Баглаа боодлоо эргүүлэн татах ажиллагааг тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид санхүүжүүлдэг байсан ба бохирдол үүсгэж байгаагаараа үйлдвэрлэгч төлөх ёстой гэсэн хандлага хэвийн байсан юм.

Жишээ нь: Ус ундааны компани бүтээгдэхүүнээ шилэн савлагаанд хийж, шилээ эргүүлэн татдаг (хэрэглэгч доторх шингэнийг нь уух гэж байгаа болохоос шилийг нь хэрэглэхгүй) байв. Энэ тогтолцоо сайн хэрэгждэг байсан учраас үйлдвэрлэлийн хог хаягдал маш бага гаргадаг байжээ. Бид тэр үед жинхэнэ тойрог эдийн засагтай ойрхон байсан юм.
Гэвч хуванцар бидний хэрэглээнд нэвтэрснээр ихэнх компаниуд саваа эргүүлэн татахыг зогсоож нэг удаагийн савлагаа ашиглавал илүү ашиг олж болохыг харж эхэлсэн байдаг. 20 гаруйхан жилийн дотор л бараг бүх дахин ашигладаг савлагаа (мөн органик, байгальд задардаг савлагаа)-г нэг удаагийн хуванцар савлагаа орлов. Ингээд бид шулуун эдийн засгийн тогтолцоонд шилжиж асар их хэмжээний хог хаягдал үүсгэж эхэлсэн юм.
Энэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд үйлдвэрлэгчид маш их хэмжээний хөрөнгийг “тойрог эдийн засаг”-ийг шинээр тодорхойлох олон нийтийн харилцааны кампанит ажлуудыг лоббидоход зарцуулсан байдаг. Тэд дахин боловсруулалтыг танилцуулж эхэлсэн (эргүүлэн татах, дахин ашиглахын оронд) бөгөөд үүнийгээ асар ихээр үүсгэх болсон хог хаягдлаа зохицуулах хамгийн шилдэг арга хэмээв. Ингээд хог хаягдлаа зохицуулах өөрсдийн хариуцлагыг хэрэглэгчид болон орон нутгийн удирдлагуудад шилжүүлж дөнгөв.

АНУ-д явагдсан хамгийн эхний болоод алдартай лоббидох кампанит ажил нь “Америкийн үзэсгэлэнг хадгалъя” хэмээх Кока Кола компанийн зохион байгуулсан ажил бөгөөд “бид бүгдээрээ хариуцлага үүрэх ёстой” гэсэн санааг түлхэж, иргэдийг хог хаягдлаа ангилахгүй байна хэмээн буруутгасан байдаг. Эргүүлэн татах тогтолцоо тэр чигтээ нуран унаснаар хүмүүс гарч буй хог хаягдлаа замбараагүй хаяж, тэдгээр нь байгаль орчныг ихээр бохирдуулах болсон тул тэдний мессеж ч хялбархан тархав. Ингээд үйлдвэрүүд “хариуцлагагүй иргэд” рүү хуруугаа чичлэн буруутгаж өөрсдийн нэмэлт ашгийн төлөө мэдсээр байж хийсэн увайгүй сонголтынхоо хариуцлагыг хүлээлгүй, бодит үнэнийг хялбархан нууж чадсан юм.
Дэлхий даяар “тойрог эдийн засаг”-ын шинэ ойлголт (хог хаягдлаа нөөц болгох) дэлгэрч дахин боловсруулалт нь хог хаягдлын менежментийн тулгын чулуу болсноор хариуцлагагүй, хэт хэрэглээнд дардан зам тавьж өгөв. Одоо цагт үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний бодит хэрэгцээг түүний нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөтэй харьцуулан тооцохоо нэгэнт больжээ. Анхнаасаа байх ч ёсгүй бүтээгдэхүүнийг дахин боловсруулах арга зам хайх хүртлээ төөрсөн бид бүхнийг дахин боловсруулна гэж итгэсээр урвуу үр нөлөөнд нь автаж гүйцжээ.

 Эх сурвалж: https://wastemanagement.mn/

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Энэ жил 11294 ээж Алдарт эхийн 1, 2 дугаар одон хүртэж байна1 цаг 16 минутын өмнөОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд хахууль авсан хэргээр баривчлагджээ1 цаг 24 минутын өмнөАТГ: Хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх хэргийг прокурорт хүргүүллээ1 цаг 38 минутын өмнөМонголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ4 цаг 18 минутын өмнөЕрөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна4 цаг 33 минутын өмнөДэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч5 цаг 21 минутын өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов5 цаг 53 минутын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна6 цаг 1 минутын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй6 цаг 4 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53
 Facebook Twitter Youtube