Энэ мэдээ хуучирсан буюу 2023-09-22 нд нийтлэгдсэн байна.

“Шүүхийн сэтгүүл зүйн мэргэшүүлэх хөтөлбөр” сургалт болж байна

9/ 22/ 2023    12 цаг 52 минут

Улсын дээд шүүх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын шүүгчдийн холбоо, Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран “Шүүхийн сэтгүүл зүйн мэргэшүүлэх хөтөлбөр” сургалтыг 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулж байна.

 Сургалтад хууль эрх зүй, эрэн сурвалжлах чиглэлээр мэргэшиж ажилладаг сэтгүүлчид болон өмгөөлөгч, судлаачид оролцож байгаа юм.

 Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа “Монгол Улсын шүүх, шүүхийн шинэтгэлийн өнөөгийн байдал” сэдвийн хүрээнд сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрбээр шүүхийн тогтолцоо, чиг үүрэг, шүүн таслах ажиллагааны дараалал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат, хугацаа,  хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах Улсын дээд шүүхийн бүрэн эрхийн тухай ярьж, сэтгүүлчидтэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой шүүхийн шийдвэрийн тойм бэлтгэх болон ил тод, нээлттэй байдлыг хангах талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай товч танилцуулсан юм.

Монголын шүүгчдийн холбооны тэргүүн, Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, доктор, дэд профессор Ж.Оюунтунгалаг “Мэргэжлээрээ нийгмийн үнэт зүйлийг бүтээх нь” сэдвээр цахимаар хичээл заалаа. “Шүүхийн ил тод байдал” сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Отгонцэцэг мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулав. 

Сургалтын дараагийн хэсэгт Хэвлэлийн хүрээлэнгийн мэргэжилтэн Б.Мөнгөнзаяа “Шүүх ба хэвлэл мэдээлэл, тэдгээрийн үүрэг”, тус хүрээлэнгийн сэтгүүл зүйн багш Т.Есөн-Эрдэнэ “Шүүх үйл ажиллагааны талаар хэрхэн сурвалжлах вэ”, “Өнөөдөр” сонины Эрэн сурвалжлах, экологийн мэдээний албаны дарга Г.Цолмон “Шүүхийн үйл ажиллагааг сэтгүүл зүйн бүтээл болгох нь”, криминологич, доктор, дэд профессор Б.Батзориг “Шүүхийн тухай ташаа мэдээлэл ба холбогдох хууль эрх зүй” сэдвээр мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.  

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй1 цаг 59 минутын өмнөСУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ2 цаг 4 минутын өмнөБ.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ3 цаг 53 минутын өмнөХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив4 цаг 19 минутын өмнөМонголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө4 цаг 47 минутын өмнөЭрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон4 цаг 56 минутын өмнөЦ.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!5 сар 15. 8:24"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно5 сар 14. 12:35Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлана5 сар 14. 12:05Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30
 Facebook Twitter Youtube