Энэ мэдээ хуучирсан буюу 2023-10-13 нд нийтлэгдсэн байна.

Хэвлэн нийтлэх, мэдээлэл авах эрхийг “хонь шиг өрлөж” байна

10/ 13/ 2023    6 цаг 54 минут

Б.ДАМДИН-ОЧИР

 “...Будаач будаач гэхээр сахлаа будав” гэдэг дээ. Ийм явдал боллоо. Юу гэхээр, эрх баригчид сүүлийн үед өрнөсөн эмгэнэлтэй, ноцтой үйл явдлуудтай холбоотойгоор Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар болсон юм. Энэ талаараа “...Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгана” хэмээн мэдээллээ. Ингэхээс ч аргагүй нөхцөл үүссэн л дээ. Нийгмээрээ л дэмжив. Гэтэл үүнийгээ дагуулаад  Үндсэн хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийг зөрчсөн зүйл заалтыг Эрүүгийн хуульд шингээхээр болчихлоо. Албаны  эх сурвалжууд “...Албан үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан үйлдэлд оногдуулах торгох ялыг хасаж, зургаан сараас гурван жил хорих ял оноож байгааг 1-5 жил болгон нэмэгдүүлнэ. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан алба хаагч, ажилтанд нийтийн албанд ажиллах эрхийг 3-5 жил хасах нэмэгдэл ялыг оногдуулна” гэлээ. Зарим нь “...Мөрдөн шалгах ажиллагааны нууц мэдээллийг олж авсан иргэн, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулбал хүлээх хариуцлагыг хөндөхгүй. Зөвхөн мөрдөн байцаагч, прокурор, шүүгч, өмгөөлөгч зэрэг мөрдөн шалгах ажиллагааны нууцтай албаны бүрэн эрхийн хүрээнд танилцсан, хадгалж байх үүрэгтэй этгээдээс нууц задарсантай холбоотой гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгана” гэсэн мэдээллийг өглөө. Гэвч энэ нь Үндсэн хууль дахь “...Хэвлэн нийтлэх эрх”, “...Мэдээлэл авах эрх”, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль дахь “...Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно” гэснийг няц гишгэсэн явдал юм.

Ер нь бол сурвалжлагчийн ажил эх сурвалж дээр л тогтдог. Сурвалжлагчаар дамжаад олон нийт мэдээллийг олж авдаг. Ийм зүй тогтолтой. Ингэхдээ мөрдөн шалгах ажиллагааны нууц гэдэг зүйл рүү хууль зөрчиж давхиж ороод байдаг сурвалжлагч гэж бараг байдаггүй юм. Хуулийг санаачлагчид энэ зүй тогтлыг мэдэхийн дээдээр мэдэж байгаа шүү дээ.

Уг нь тэдний “...Мөрдөн шалгах ажиллагааны нууц” гээчийг ярьж эхэлсэн сэдэл нь маш ойлгомжтой. Ойлгож төвдөх явдал байхгүй. Нэр бүхий хоёр, гуравхан хүнд л зориулж боссон асуудал шүү. Бүгд мэднэ. Гэсэн ч санаачлаад, дэмжүүлээд, зүтгүүлээд явчихлаа. Явсаар ийм дэглэм тогтоочихлоо. Товчхондоо, Монгол Улсын иргэний хуулиар олгосон үндсэн эрхүүдэд ингээд “хориг” тавьж байх юм. Тэгэхээр “...Энэ хуулийг баталсны дараа яах вэ” гэхээр нуухыг хүссэн мэдээлэл ил болох тутамд сурвалжлагчдыг хуулийн нэрийн өмнөөс дуудна. “...Эх сурвалж болсон цагдаагаа хэл, мөрдөгчөө нэрлэ” гээд л эрүүднэ дээ. Энэ “эрүү”-нд нь тэсэх сурвалжлагч хэд вэ гэдгийг бодох л хэрэгтэй.

Хамгийн гол нь цаашид том хулгайнууд энэхүү мөрдөн шалгах ажиллагааны “нууц”-д ороод хамгаалагдах магадлал маш өндөр юм. Нүүрсний хулгай, ногоон автобус ч үүнд багтана. Эдгээрийн талаар “үнэн”-ийг мэдээлдэг хэвлэл, сурвалжлагч ч ховордоно.

Харин манай хэвлэл мэдээллийн салбарынхан энэ тал дээр тун “аядуу тайван” хандаж байгаа харагдана. “Тунгалаг тамир”-ын Хонгор хүү “...Ишиг шиг чарлахгүй, хүрга шиг дуутүй байж байгаад л босоод явчихна” гэдэг дээ. Яг л ингэж тохирцгоосон аятай байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ1 цаг 7 минутын өмнөХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урьжээ1 цаг 33 минутын өмнөМонголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө2 цаг 1 минутын өмнөЭрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон2 цаг 10 минутын өмнөЦ.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!5 сар 15. 8:24"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно5 сар 14. 12:35Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлана5 сар 14. 12:05Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30Н.Эрдэнэхүү: ЭМДЕГ хуулийг аятайхан хэрэгжүүлчихмээр байх юм5 сар 13. 11:01Намууд УИХ-ын сонгуульд горилогчдыг нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүллээ5 сар 13. 8:46
 Facebook Twitter Youtube