Энэ мэдээ хуучирсан буюу 2023-10-18 нд нийтлэгдсэн байна.

Монгол кино албан ёсоор анх удаа Холливуудад нээлтээ хийлээ

10/ 18/ 2023    9 цаг 58 минут

Этгээд МУСК / Aberrance / кино нь 2022.02.04-ний өдөр Монголын кинотеатруудаар нээлтээ хийсэн бөгөөд Америкийн зах зээлд албан ёсоор танилцуулагдаж, сүлжээ кинотеатрын дэлгэцнээ гарч байгаа анхны монгол кино болж байна.

Найруулагч, зураглаач Б.Баатарын бүтээл, сэтгэхүйн триллер төрлийн тус кино нь одоогоор дараах амжилтуудыг үзүүлжээ.

  • Oldenburg film festival -н “Зоримог шийдэлтэй кино” шагнал
  • Олон улсын Улаанбаатар кино наадмаас “Шилдэг кино” “Шилдэг найруулагч” шагнал
  • Зураглаачдын “Алмаз” наадмаас “Шилдэгийн шилдэг кино” шагнал
  • SXSW \South by Southwest\ наадмын “Дэлхийн шилдэг 8 аймшгийн кино” -г нэгээр шалгарч
  • Moscow international film festival, Overlook film festival, BIFFF2023 festival, Fantaspos film festival наадмуудад шалгаран оролцсон.
  • Мөн жил бүр АНУ-д болдог HorrorCon 2023-д оролцсон

Тус уран бүтээл нь 2023.10.05нд Лос анжелос хотноо Chinese theatre-д холливуудын уран бүтээлчидтэй хамт албан ёсны нээлт, улаан хивсний ёслол болж, 10.06-н тус хотын Leammle театрын дэлгэцнээ үзэгчидэд хүрч эхэлсэн.

Мөн 2023.10.11-нд Чикаго хотод киноныхоо нээлтийг албан ёсоор хийж, 10.12с эхлэн AMC сүлжээ театрын дэлгэцнээ монгол кино америкийн үзэгчидэд хүрч эхлээд байна.

Тус киноны нээлтийн улаан хивсний ёслолд кино багийн төлөөлөл болох Ерөнхий найруулагч Б.Баатар, продюсер С.Ангараг, кино зохиолч Г.Бямбасүрэн, зураглаач А.Жаргалсайхан, жүжигчин Ч.Сэлэнгэ, Б.Бадамцэцэг болон АНУ-ын продюсингийн компани болох “Three flames pictures”-ийн продюсер Trevor Morgan Doyle, Б.Дөлгөөн нар кино багаа төлөөлөн оролцлоо.

"Этгээд" уран сайхны киног олон улсын зах зээлд "Aberrance" нэрээр гаргаж буй бөгөөд дэлгэцийн бүтээлийг олон улсын зах зээлд борлуулах, түүнчлэн АНУ-д монгол кино нээлтээ хийхэд "Three flames pictures" компани томоохон үүрэг гүйцэтгэж байгаа юм байна.

Америкийн кино нээлтийн үеэр болон кино театрын үзвэрийн дараа үзэгчид “маш шинэлэг хийц, агуулгатай”, “монголын кино урлагийг олон улсын үзэгчиэд шинээр танилцуулж чадсан”, “үзэгчидийг гайхшруулах олон сонирхолтой эргэлтүүдтэй” , “сэтгэл татам зураглалтай” зэрэг өөрсдийн сэтгэгдлээ хуваалцаж, киноны уран бүтээлчдээс олон сонирхолтой асуултуудыг асууж байсан юм.

Монголын кино дэлхийн кино зах зээлийн төв цэг болох америкийн зах зээлд өндөр үнэлгээтэйгээр танилцуулагдаж, сонирхолыг татаж, кинотеатрт гаргах тодорхой шалгуурыг давж чадсан нь цаашид монголын бусад уран бүтээлчид өөрсдийн киног америкийн зах зээлд борлуулдаг болох анхны том алхам болж чадлаа.

Дашрамд дурдахад, ЭтгээдМУСК/Aberrance кино нь 2024 оны 01р сараас AMAZON PRIME, HULU зэрэг АНУ-н IPTV, OTT үйлчилгээний платформууд дээр борлуулагдана.

 
 
 
 
3


Сэтгэгдэл (3)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



39.110.206.167Уншигч   • 2023, 10 сарын 19. 22 цаг 31 минут

Дэлгэцийн бус царайтай улс вэ

103.57.92.50Зочин   • 2023, 10 сарын 19. 12 цаг 34 минут

Холын Америк ойрхон болжээ.Амжилт хүсье.

203.91.115.47Зочин   • 2023, 10 сарын 18. 13 цаг 19 минут

За даа аймшигийн жанр гэж ярьдаг биздээ...тэр чнь харин дэлхийг айлгах монгол брэнд болж мэднэ ..



ШИНЭ МЭДЭЭ

УИХ 2024: АН-аас нэр дэвшигчид25 минут 55 секундын өмнөДАШТ: Л.Анхзаяа, Л.Энхрийлэн нар хүрэл медалийн төлөө хүч үзнэ5 сар 20. 21:29ХҮН намын УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчид тодорчээ5 сар 20. 21:27Метро барих зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр 4 газар үнийн саналаа ирүүлжээ5 сар 20. 21:09Энэ жил 11294 ээж Алдарт эхийн 1, 2 дугаар одон хүртэж байна5 сар 20. 12:04ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд хахууль авсан хэргээр баривчлагджээ5 сар 20. 11:56АТГ: Хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх хэргийг прокурорт хүргүүллээ5 сар 20. 11:42Монголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ5 сар 20. 9:02Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна5 сар 20. 8:47Дэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч5 сар 20. 7:59Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов5 сар 20. 7:27Улаанбаатарт +27...+29 градус дулаан байна5 сар 20. 7:19Зурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй5 сар 20. 7:16Нийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46
 Facebook Twitter Youtube