"Татар" хамтлагийнхан дахин тоглолт хийхээр бэлтгэл ажилдаа орсон байна.
Энэ жил хамтлагийн 20 жилийн ой тохиож, ойн баяраараа МУСТА болж 43.000 үзэгч сонсогч фэнүүдийнхээ хамтаар Төв цэнгэлдэх хүрээлэнг дүүргэсэн түүхэн тоглолтыг хийсэн билээ.
Харин энэ удаа тэд Монголын соёл урлагийн салбарт шинэ өнгө төрх, шинэ дэвшил хийхээр Монголд анх удаа симфони оркестртой хамтран “UG Arena”-д 11-р сарын 10-нд ЧӨЛӨӨТ УРЛАГ ба СОНГОДОГ УРЛАГИЙГ хослуулан дахин нэг түүх бүтээхээр зорьж байгаа гэнэ.
Тус тоглолтын хувьд улаан хивсний угталт, тав тухтай орчныг бүрдүүлсэн оройн зоог, тансаг үдшийг сонсогчдодоо зориулахаар ажиллаж байгаа юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг : 96000103
Тасалбарыг: https://shoppy.mn/products/tatarorchestra1110_hk
“TATAR & ORCHESTRA”-д дуулагдах дуунууд:
1. Нэргүй
2. Бороо
3. Ардын багш
4. Энэ хүү
5. Санадаг л санаа
6. Чамдаа өгсөн хайр
7. Нөлөөллөөс дээгүүрт
8. Хамтдаа
9. Эсрэг өдөр
10. Аав ээж би
11. Хип хоп хүн
12. Жаргалтай хос
13. Love song
14. Мессеж
15. Өөртөө
16. Нулимс дуссан хайр
17. Санахгүй юм байна
18. Цугтаа
19. Улаанбаатарын нулимс
20. Чамдаа зориулъя
21 Ганцаараа
22. Хорвоо
23. Rock baby
24. Чинийх
25. Боргио
26. Дуулах дуртай
27. Forever
28. Цаснаар
29. Сэргэн мандъя
30. Сүн сүн
31. Хайрыг хүндэл
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.