Энэ мэдээ хуучирсан буюу 2023-10-27 нд нийтлэгдсэн байна.

Японд оршин сууж байгаа болон түр зорчиж байгаа монгол иргэдийн анхааралд

10/ 27/ 2023    16 цаг 00 минут

10 дугаар сарын 31-ны “Halloween” буюу “Сүнсний баяр” баяр болоход хэдхэн хоног үлдлээ. “Halloween” баярын үеэр жил бүр олон хүүхэд залуус, гадаадын иргэд Шибүяа галт тэрэгний буудал орчим болон төв гудамжинд нь цугларч, гудамж зам дээр архидах, олны амгалан тайван байдлыг алдагдуулах, хог хаях зэрэг асуудал гардаг төдийгүй үймээн дэгдэж, хүний амь нас эрсэдсэн явдал ч гарч байсан билээ. Энэ жилийн хувьд коронавирусын халдварын эсрэг хязгаарлалт байхгүй болсноос хойш анх удаа энэхүү баяр тохиож байгаа тул урд жилүүдээс өргөн дэлгэр болж, илүү олон хүн цугларч, замбараагүй байдал үүсэх магадлалтай байна.

Иймд Шибуяа дүүргээс энэхүү асуудалд онцгой анхаарч, сонор сэрэмжээ нэмэгдүүлж байна. Дүүргийн засаг дарга Хасэбэ Кэн “Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын Сөүл хотод олон нийтийн замбараагүй байдлын улмаас олон хүний амь нас эрсэдсэн осол гарах вий” хэмээн санаа зовниж буйгаа илэрхийлж, “Halloween” баярын үеэр Шибүяад ирэхгүй байхыг уриалсан. Шибүяа дүүргийн зүгээс уг баярын үеэр дэг журмыг чангатгах журам гаргасан бөгөөд 10 дугаар сарын дунд үеэс галт тэрэгний буудлын эргэн тойронд "Шибүяагийн гудамжууд “Halloween” арга хэмжээний газар биш” гэсэн бичигтэй, япон, англи хэл дээр бичсэн зар тавиад байгаа бөгөөд 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 1-ний өдрийн оройг дуустал гудамжинд архи уухыг хориглосон журам тогтоохоор төлөвлөж байна.
Уг журмын дагуу 10-р сарын 27-ноос 11-р сарын 1-ний өдрүүдэд Шибүяа дүүргийн гудамж, цэцэрлэгт хүрээлэнд ойр дэлгүүр, олон нийтийн газруудад согтууруулах ундаа уухыг болон зарахыг хориглож, Шибүяа галт тэрэгний буудлын орчин тойронд олон зуун цагдаа гаргаж, үзлэг хийн, хөдөлгөөний зохицуулалт хийхээр болоод байна.

Иймд Япон Улсад оршин сууж байгаа болон түр зорчиж байгаа монгол иргэд суугаа орныхоо дүрэм журмыг сахиж, сонор сэрэмж, дэг журамтай байж, өөрсдийн аюулгүй байдлаа хангана уу.

 

Эх сурвалж: Япон улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Нийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно1 цаг 4 минутын өмнө"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно1 цаг 16 минутын өмнөИхэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна1 цаг 22 минутын өмнөОнцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа1 цаг 25 минутын өмнө"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ1 цаг 29 минутын өмнөЗурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.2 цаг 15 минутын өмнөО.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25
 Facebook Twitter Youtube