Энэ мэдээ хуучирсан буюу 2023-10-29 нд нийтлэгдсэн байна.

“Halloween”-д зориулсан хуулиуд: Баг зүүхгүй, алиалагч болохгүй, цагдаа хувцас өмсөхгүй

10/ 29/ 2023    10 цаг 08 минут

Одоогийн Ирланд, Их Британи орчимд амьдарч байсан эртний кельт үндэстнүүд сүнсний баяр буюу Хэллоуиныг анх тэмдэглэж эхэлсэн гэж үздэг. Тэд аравдугаар сарын 31-нд зуны төгсгөл өдөр хэмээн үздэг байж. Тиймээс хүйтэн өвлийн эхний өдөр буюу арваннэгдүгээр сарын 1-нд амьд болон үхэгсдийн ертөнц нийлдэг учраас сүнснүүдийг тайтгаруулахын тулд том түүдэг асааж, гэрийнхээ үүдэнд хоол хүнс тавьж, өөрсдөө гудамжаар амьтны арьс нөмрөн явах болжээ.

Энэхүү уламжлалт ёслол хувирч өөрчлөгдсөөр өнөөдөр хүүхэд, залуучуудын хувьд нэгэн зугаатай баяр болон аймшгийн сэдэвт багт наадам хийж, багачуудыг амттанаар дайлах зэргээр тэмдэглэдэг.

Харамсалтай нь, энэ баярыг тохиолдуулан зарим оронд элдэв төрлийн гэмт хэрэг гарах тохиолдол нэмэгдсэн учраас улс орнууд зөвхөн энэ өдөрт зориулсан хууль, журам гаргасан байдаг аж. Өнгөрсөн жил Сөүлд залуус олноор нэг гудамжинд цугларснаас болж, хөлд даруулж, амь насаа алдсан тохиолдол гарсан юм.

Тиймээс дэлхийн томоохон хотуудын захиргаанаас “Сүнсний баяр”-аар олон хүн цугласан газарт аль болох очихгүй байхыг уриалах болжээ. Монголд гэхэд бүх шатны боловсролын байгууллагад энэ баярыг тэмдэглэхийг хориглосон байдаг.

Хэллоуины баярыг тэмдэглэхийг хязгаарласан ихэнх хууль, журам нь нийгэмд харш зан үйл, олон нийтэд аюул учруулахаас урьдчилан сэргийлэх зорилготой байдаг.

Хэллоуин гэж баяр байхгүй

Иордон улс нь “Halloween” баяр тэмдэглэхийг бүхэлд нь хориглодог. Тиймээс АНУ-ын Элчин сайдын яамныхан Хэллоуины үдэшлэг зохион байгуулахдаа хувцсаа ирээд өмсөөрэй хэмээн зөвлөдөг байна. Хэдийгээр АНУ-д энэ баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг ч зарим мужид хязгаарлалт бий.

 Тухайлбал, Муссури мужийн Беллвилл хотод нас насны онцлогт тохирсон хязгаарлалт үйлчилдэг. Наймдугаар ангиас дээш насны хүүхдүүд элдэв баг зүүсгэл зүүж, бусдыг мэхлэхийг хориглодог байна. Виржиниа мужийн Чесапик хотод 2019 оныг хүртэл Сүнсний баярт 14-өөс дээш насныхан оролцвол хорих хүртэл ялаар шийтгэнэ гэдэг байжээ.

Жоржиа мужийн Дублин хотод 16-аас доош насныхан олон нийтийн газар баг зүүхийг хориглодог бол Калифорниа мужийн Волнат Крикт баг зүүхийн тулд заавал шерифээс тусгай зөвшөөрөл авах шаардлагатай аж. Мөн хувийн компаниуд ажилтнууддаа энэ өдөр элдэв баг зүүхийг хориглох эрхтэй байдаг.

Тэгвэл Англид цагдаагийн хувцас өмсөхийг хориглодог. Хэрвээ энэ хоригийг зөрчвөл 6 сар шоронд хоригдож, маш өндөр торгуульд унаж болзошгүй. Та хэн нэгэнд хохирол учруулаагүй бас энэ тухайд огт мэдээгүйн улмаас цагдаагийн хувцас өмссөн ч байсан 1000 фунт стерлингээр торгуулна.

Алиалагч байж болохгүй

Алиалагч гэх дүр зураг аймшгийн, элдэв гэмт хэрэгтэй кинонд тэргүүлэх байр эзлэх болоод удсан. Тиймээс Францын Вендаргес тосгон алиалагчийн хувцас өмсөхийг хориглодог.Мөн орон нутгийн удирдлагуудын тусгай зөвшөөрөлгүй бол элдэв баг хувцас өмсч, баяр наадам хийхийг хориглодог. Английн Бедфордшир хотын цагдаа нар “ Хэллоуины баяраар бусдыг айлган сүрдүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн, бусдад хохирол учруулсан хэнийг өршөөхгүй. Цаашид энэ зан үйлийг байх эсэхийг нухацтай авч үзэх шаардлагатай” гэж үздэг.

Алабама мужид христийн болон бусад шашны санваартны хувцас өмсөхийг хориглодог. Хэрвээ үүнийг зөрчвөл 500 фунт стерлингээр торгож, нэг жил хүртэл хорьдог байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья1 цаг 36 минутын өмнөИшиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая1 цаг 53 минутын өмнөНомхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав1 цаг 55 минутын өмнөГавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа1 цаг 56 минутын өмнөЖинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ1 цаг 58 минутын өмнөХОРИН НЭГ1 цаг 59 минутын өмнөОюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв2 цагийн өмнөС.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна2 цаг 2 минутын өмнөЗээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья2 цаг 3 минутын өмнөХогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно2 цаг 7 минутын өмнөБоловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!5 сар 15. 8:24"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно5 сар 14. 12:35Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлана5 сар 14. 12:05Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30Н.Эрдэнэхүү: ЭМДЕГ хуулийг аятайхан хэрэгжүүлчихмээр байх юм5 сар 13. 11:01Намууд УИХ-ын сонгуульд горилогчдыг нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүллээ5 сар 13. 8:46УИХ: "Ногоон автобус"-ны худалдан авах ажиллагаатай холбоотой сонсгол товлон зарлах тогтоолын төслийг хэлэлцэнэ5 сар 13. 7:43Ноолуурын ханш унасан нь хятад ченжүүд НӨАТ төлөгч болсонтой холбоотой гэв5 сар 13. 7:35МОНГОЛ СҮГСЭЛЗҮҮРИЙН АМЕРИК ОРИГ5 сар 13. 7:29Үндсэн хууль: Газрын хэвлий, түүний баялаг төрийн нийтийн өмч Бодит байдал: Газрын хэвлий төрийн өмч, түүний баялаг “Ажнай” Д.Бат-Эрдэнийх5 сар 13. 7:27"Худал"-аас хамгаалах дархлаа буюу мэдээллийн боловсрол5 сар 13. 7:20Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж цагаандаа гарч “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо5 сар 13. 7:19ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 3.5 сар 10. 19:25
 Facebook Twitter Youtube