Энэ мэдээ хуучирсан буюу 2023-10-31 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Цагаан Ханангийн хадны оршуулга

10/ 31/ 2023    6 цаг 40 минут

Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дахь Цагаан ханангийн хадны оршуулга

     2000 онд Өмнөговь аймгийн Ноён сумын төвөөс зүүн хойш 10 гаруй км зайтай Цагаан ханан хэмээх газарт эртний булш тоногдсон тухай мэдээллийн дагуу судлаачид очин нягтлан судалсан байна. Уг агуй 130 см өндөр, 200 см өргөн, 400 см урт, нэг хонгилтой, жижиг хайрган чулуун тогтоцтой ажээ. Нутгийнхан уг агуйг Ногоон торгон дээлтийн, Дээдсийн, Баатар сангийн сэлэм нуусан, Муухайгийн, Махчины хэмээн олон янзаар цээрлэн нэрлэж байжээ. 
     Уг хадны оршуулга хэдийгээр сүйтгэгдсэн хэдий ч зургаан тал бүхий бөмбөгөр оройтой, өргөн бус саравч бүхий, ар талдаа өргөн шилэвчтэй малгай, хүрэн шаргал өнгийн ширээр хийсэн, түрий нь өвдөг хэсэгтээ өндөрссөн, дунд зэргийн зузаан ултай гутал, гол ба хоёр захаараа яльгүй өндөрссөн дэрэвгэр амтай, ёроол нь тэгшдүү, шар, цэнхэр, улбар өнгийн дөрвөн хэсэг торгыг зүйж хийсэн даавуун хавтга, гурван дэлбээтэй навч, иш салаалан угалзарсан цэцэг гаргаж салаа туурайтай домгийн амьтан дүрсэлсэн торгон дээл хувцасны тасархай, улаан шаргал өнгөтэй нарийн утсанд сүлбэсэн хар, хөх эрээн, хөх цэнхэр, шар болон өнгөгүй сувс, улаан шүр болон хуш модны самрын ясаар хийсэн зүүсгэл, хүрэл гархи, модон самны хугархай, малгай бүчний сурвалж, модон авс зэрэг цөөн тооны чухал үнэ цэнтэй олдвор, эх хэрэглэгдэхүүнийг судлаачид цуглуулан авч чадсан ажээ. 
     Судлаачид энэхүү булшны он цаг, уг оршуулсан хүний овог угсаа, язгуур сурвалж, зэрэг хэргэм тэргүүтнийг тодруулж нягтлах баримтыг бүтнээрээ үлдэж хоцорсон малгай, гутал хэмээн тодорхойлжээ. Дурдсан малгайг харьцуулан үзэж он цагийг нягтлах хамгийн тодорхой бөгөөд найдвартай сурвалж бол Бээжин хотноо хаадын ордонд буй XIII-XIV зууны Монголын хаад хатдын хөрөг зураг бөгөөд Дорнод Монголын нутаг дахь тухайн үеийн чулуун хөрөг хоёр юм. Тухайн үед хаадын малгай нь бөмбөгөр оройтой, тойрсон төдий л өргөн бус хүрээтэй, ар тал руу шилэн хүзүүг халхлан унжсан өргөн шилэвчтэй бөгөөд орой дээрээ үнэт эрдэнийн чулуугаар хийсэн бололтой жинстэй байдаг нь дээрх хоёр эх хэрэглэгдэхүүнд тодорхой дүрслэгдсэн байдаг ажээ. Ийнхүү дээрх цөөн боловч тодорхой эд өлгийн зүйлст тулгуурлан судлаачид XIV зууны дунд үеийн монгол язгууртны булш оршуулга болохыг тогтоосон байна. (Ч.Амартүвшин) 

Ашигласан ном зохиол

Баяр Д., Эрдэнэбат У. Монголын эзэнт гүрний үед холбогдох нэгэн ховор дурсгал //Studia  archaeologica. Tomus XX, Fasc.8. УБ., 2000, т. 100-129.

 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.160.105Зочин   • 2023, 11 сарын 3. 20 цаг 09 минут

Түүхээ мэддэггүй ховдог шунаг тэнэг залуугийн гайгаар энэ ховор эд өлгийн дурсгал баллагдсан юм даа. Хайран хайран.



ШИНЭ МЭДЭЭ

Нийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно8 цаг 45 минутын өмнө"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно8 цаг 58 минутын өмнөИхэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна9 цаг 3 минутын өмнөОнцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа9 цаг 7 минутын өмнө"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ9 цаг 11 минутын өмнөЗурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.9 цаг 56 минутын өмнөО.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25
 Facebook Twitter Youtube