Энэ мэдээ хуучирсан буюу 2023-10-31 нд нийтлэгдсэн байна.

Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт боллоо

10/ 31/ 2023    10 цаг 37 минут

Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт өчигдөр (2023.10.30) Төрийн ордонд боллоо.

Уулзалтыг нээж Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг, Европын талаас Европын Парламентын гишүүн, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски нар үг хэлэв.

Хоёр талын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчимд тулгуурласан нэгдмэл үнэт зүйлсээ улам бататгахын төлөө хамтран ажиллахад бэлэн буйгаа талууд санал нэгтэй илэрхийллээ.

Энэхүү уулзалт нь Монгол Улс, Европын Холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр талын дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах хүрээнд уламжлал болгон зохион байгуулагддаг. Хоёр талын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, Түншлэл, хамтын ажиллагааны Хэлэлцээрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Европын Холбоотой худалдаа, эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэх зэрэгт зохих дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ цаашид хоёр талын хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргахад түлхэц үзүүлэх зорилготой юм.


Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалтаар Монгол Улс, Европын Холбооны сүүлийн үеийн өөрчлөлт, үйл явдлууд, улс төрийн нөхцөл байдал, парламент хоорондын цаашдын хамтын ажиллагаа, эрчим хүч, ногоон хөгжил, иргэний нийгэм, хүний эрх, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны чиг хандлага зэрэг асуудлаар өргөн хүрээнд ярилцаж, санал солилцлоо. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол, Европын парламенттай харилцах бүлгийн гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар нар Монгол Улсын Үндсэн хууль болон улс төрийн өөрчлөлт, шинэчлэлт, иргэний нийгмийн хүчирхэгжүүлэх, хүний эрхийн талаарх яриа хэлэлцээний талаар танилцуулсан. Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан Европын Холбооны улс орнууд болон Монгол Улсын хамтын ажиллагааны асуудлаар мэдээлэл өглөө.

Мөн Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал эрчим хүчний бодлого, ногоон болон цахим шилжилтийн талаар мэдээлэл өгөв.  

Европын талаас Европын Парламентын гишүүн, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски талууд парламентын хоорондын хамтын ажиллагааны бат бэх суурийг хэдийнээ тавьсан төдийгүй иргэдийн харилцан итгэлцэл ойлголцлыг бэхжүүлж ирснийг онцолсон. Мөн Европын Холбооны зүгээс Монгол Улсын парламентын ардчиллыг бэхжүүлж буй хүчин чармайлт, олон улсын болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, түншлэлийг бататгах чиглэлд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлдгийг цохон тэмдэглэсэн юм.

Тэрбээр дэлхий дахины аюулгүй байдлын нөлөөлөл, Европ дахь улс төрийн нөхцөл байдал болон эрчим хүчний хараат бус байдлыг бэхжүүлэх асуудлаар мэдээлэл өгсөн бөгөөд хоёр талын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхийн төлөө бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр иргэдийн визийн хөнгөлөлтийн асуудлыг хөндөн ярилцсан бөгөөд Европын парламентаас иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөхийн төлөө бүхий л талаар дэмжин ажиллахаа мэдэгдлээ.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 17 дугаар зөвлөлдөх уулзалтыг 2024 онд Бельгийн Хаант Улсад хийхээр товлолоо. Талууд энэ удаагийн уулзалтаар хэлэлцэн ярилцсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж, хамтран ажиллахаа нотолсон юм.


Монгол Улсын Их Хурал парламентын хоорондын хамтын ажиллагааны адил түвшний механизмыг ОХУ-ын Холбооны Хурал болон БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралтай байгуулсан байдаг бөгөөд гуравдагч хөрш болох Европын парламенттай 16 дахь удаагийн зөвлөлдөх уулзалтаа ийнхүү амжилттай хийлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй6 цаг 59 минутын өмнөСУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ7 цаг 4 минутын өмнөБ.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ8 цаг 54 минутын өмнөХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив9 цаг 19 минутын өмнөМонголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө9 цаг 48 минутын өмнөЭрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон9 цаг 57 минутын өмнөЦ.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!5 сар 15. 8:24"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно5 сар 14. 12:35Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлана5 сар 14. 12:05Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30
 Facebook Twitter Youtube