Энэ мэдээ хуучирсан буюу 2023-11-01 нд нийтлэгдсэн байна.

УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл Европын Парламентын гишүүдийг хүлээн авч уулзлаа

11/ 1/ 2023    9 цаг 31 минут

Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн нар өнөөдөр (2023.10.31) Европын Парламентын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт амжилттай болж өндөрлөсөнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, цаашид хууль тогтоох байгууллагууд хоорондын олон талт хамтын ажиллагаа илүү өргөжин хөгжих ахиц дэвшил дагуулж буйг онцлон тэмдэглэв. Тэрбээр үргэжлүүлэн, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчимд тулгуурласан нийтлэг үнэт зүйлсийнхээ хүрээнд олон улсын тавцанд найрсаг харилцаагаа бэхжүүлэхэд парламентын эмэгтэй гишүүдийн төлөөлөл идэвх, санаачлагатай ажиллах болно гэдгээ илэрхийллээ. 

Европын Парламентын гишүүн, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски хэлэхдээ, Монгол Улсын Их Хурал хүний эрхийг дээдэлсэн, жендэрийн мэдрэмжтэй парламент байх зорилтыг бүс нутагтаа жишиг болохуйц амжилттай хэрэгжүүлж буйд талархал илэрхийлэхийн сацуу эмэгтэй парламентчдын оролцоог нэмэгдүүлж, тэдний нөөц боломжийг бүх талаар дэмжин ажиллахаа уламжиллаа. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангахын тулд олон улсын байгууллагуудын зөвлөмж, ажиглалтад үндэслэн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч буйгаа тэмдэглэв. Энэ хүрээнд Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулсан нь парламентад эзлэх эмэгтэй гишүүдийн хувийг нэмэгдүүлэх, цаашид бүх түвшинд тэдний оролцоо, манлайллыг сайжруулахад чухал түлхэц болно гэж дурдлаа. 

 Ноён Томаш Здеховскийн хэлснээр, Европын Парламентын нийт бүтцэд эмэгтэй гишүүдийн эзлэх хувь давамгайлдаг төдийгүй шийдвэр гаргах болон удирдах албан тушаалтнуудын 2/3 нь эмэгтэйчүүд байдаг гэлээ. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, нийгмийн уламжлалт хандлагад суурилсан сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг хүйлсийн ялгаварлалгүйгээр жигд тогтоох гэхчилэн эмэгтэйчүүдийн төлөөллийг бүх шатны албан тушаалд дэмжихийн тулд цогц шийдлийг хэрэгжүүлэх хэрэгтэйг онцлов.

Түүнчлэн Европын Парламентын гишүүн, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски, шинэ үеийн Монгол залуус мэдлэг, хандлагаараа манлайлж буйг сайшаагаад, цаашид төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, тэгш оролцоог дэмжихэд бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд, талууд хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломж, шийдлийн талаар харилцан санал солилцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй4 цаг 58 минутын өмнөСУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 цаг 3 минутын өмнөБ.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ6 цаг 53 минутын өмнөХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив7 цаг 18 минутын өмнөМонголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө7 цаг 47 минутын өмнөЭрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон7 цаг 55 минутын өмнөЦ.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!5 сар 15. 8:24"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно5 сар 14. 12:35Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлана5 сар 14. 12:05Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30
 Facebook Twitter Youtube