Энэ мэдээ хуучирсан буюу 2023-11-01 нд нийтлэгдсэн байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНЧУ-ын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Мариан Юречкаг хүлээн авч уулзав

11/ 1/ 2023    13 цаг 26 минут

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.11.01) Бүгд Найрамдах Чех Улсын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Мариан Юречкаг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Чех Улсын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайдын Монгол Улсад хийж буй айлчлал үр дүнтэй, амжилттай болно гэдэгт итгэлтэй байна гээд Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа 70 гаруй жилийн баялаг түүхтэй, хоёр талын харилцаа олон салбарт өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэв. 

Тэрбээр, Монгол, Чехийн хууль тогтоох дээд байгууллагууд хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг. Манай хоёр улс ардчилсан парламентын тогтоолцоотой ба 2019 онд Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийж байсан. Мөн өчигдөр амжилттай зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалтын үеэр Европын Парламентын төлөөлөгчдийн тэргүүн, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга, Европын Ардын нам-Христийн Ардчилсан нам /БНЧУ/ ноён Томаш Здеховскитэй уулзаж, хүний эрх, парламентын ардчиллыг бэхжүүлэх талаар туршлага солилцсон уулзалт болсныг дурдав.

Түүнчлэн ноён Мариан Юречкагийн Монгол Улсад хийж буй айлчлалын үеэр хоёр орны Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны наймдугаар хуралдаан, хоёр улсын Бизнес форумыг зохион байгуулах нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ болсныг сайшааж, эдгээр арга хэмжээнээс гарах үр дүн чухал болохыг тэмдэглэлээ.

Бүгд Найрамдах Чех Улсын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Мариан Юречка Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон арван жилийн түүхтэй ба хоёр талын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал гэж үздэг. Монгол Улсад хийж буй энэхүү айлчлалын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ шатанд гаргахад Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт болон манай хоёр улсын Засгийн газар хоорондын хуралдаанаас бодит үр дүн гарах бүрэн боломжтой. Тухайлбал, манай хоёр улсын Засгийн газар хоорондын түвшинд олон жил яригдсан Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулах асуудал шийдвэрлэгдэж, бодит үр дүнд хүрсэнд туйлын баяртай байна гэв. Эдүгээ 12 мянга гаруй Монгол Улсын иргэн Бүгд Найрамдах Чех Улсад ажиллаж, амьдарч байна, ирэх жилээс энэ тоог нэмэгдүүлэхээр хоёр тал тохиролцсон болохыг дуулгав. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын даргыг парламентын ардчиллыг бэхжүүлэхэд оруулж буй нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа уулзалтын үеэр онцлон тэмдэглэв.

Талууд хоёр улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны үндэс суурь нь иргэд хоорондын харилцаа болохыг дурдаж, Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийн үр дүнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд нэг томоохон дэвшил болно гэдэгт санал нэгдэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй3 цаг 43 минутын өмнөСУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ3 цаг 48 минутын өмнөБ.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 цаг 38 минутын өмнөХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив6 цаг 3 минутын өмнөМонголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө6 цаг 32 минутын өмнөЭрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон6 цаг 40 минутын өмнөЦ.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!5 сар 15. 8:24"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно5 сар 14. 12:35Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлана5 сар 14. 12:05Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30
 Facebook Twitter Youtube