Энэ мэдээ хуучирсан буюу 2023-11-10 нд нийтлэгдсэн байна.

"Нийтийн өргөдлийн талаар авах арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

11/ 10/ 2023    14 цаг 08 минут

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Нийтийн өргөдлийн тухай авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн төслийн талаарх танилцуулгадаа,  тус Байнгын хорооны 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаар тогтоолоор Иргэдээс ирүүлсэн саналын дүнг үндэслэн татварын орчныг сайжруулах талаар холбогдох тооцоо судалгаа, дүн шинжилгээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсныг онцлон тэмдэглэсэн юм.

Ажлын хэсэг хоёр үндсэн чиглэлээр арга хэмжээг авахаар болсон. Нэгдүгээрт, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, татвар ноогдуулалт, төлөвлөлт, тайлагналтыг сайжруулах, эдийн засгийн ил, тод байдлыг нэмэгдүүлэх, хоёрдугаарт, аж ахуйн нэгж байгууллагуудад бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар зэрэг татвартай холбоотой эрх зүйн орчин болон татварын тогтолцоонд үнэлэлт, дүгнэлт өгч дүн, шинжилгээ хийн улмаар татварын шинэчлэл хийх саналаа Төсвийн байнгын хорооноос Улсын Их Хуралд танилцуулна гэдгийг тодотгохын зэрэгцээ энэ хүрээнд Ажлын хэсэг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр буюу өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачилан боловсруулж,Төсвийн байнгын хороонд танилцуулж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн гэв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асууж, хариулт авсны дараа “Нийтийн өргөдлийн тухай авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ.

Тогтоолын төсөлд цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах санал авах журмын дагуу ирүүлсэн нийтийн өргөдлийн үр дүнд үндэслэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын нэмэгдсэн өртгийн албан татвар болон татварын орчинд үнэлэлт, дүн шинжилгээ хийж, шударга, ёсны зарчимд нийцүүлэн татварын орчныг боловсронгуй болгох санал, дүгнэлтээ Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулахыг Төсвийн байнгын хороонд даалгах агуулгыг тусгасан байв.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй4 цаг 54 минутын өмнөСУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 цагийн өмнөБ.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ6 цаг 49 минутын өмнөХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив7 цаг 15 минутын өмнөМонголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө7 цаг 43 минутын өмнөЭрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон7 цаг 52 минутын өмнөЦ.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!5 сар 15. 8:24"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно5 сар 14. 12:35Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлана5 сар 14. 12:05Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30
 Facebook Twitter Youtube