Энэ мэдээ хуучирсан буюу 2023-11-14 нд нийтлэгдсэн байна.

Д.Түвшинсайхан: Бид нэгэн түүхэн шинэ цагийн мөчлөг дээр улс үндэстнийхээ итгэл хайрыг хүртсэндээ догдлол дүүрэн байна

11/ 14/ 2023    13 цаг 08 минут

Төрийн дээд шагнал тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуурын чуулгын уран сайхны удирдаач  үг хэллээ.

Тэрбээр "Суут Богд Чингис хааны мэндэлсэн өдөр энэ их алдраар овоглосон Монгол төрийн тэргүүн зэргийн одон хүртсэндээ үе үеийн уран бүтээлчид, мөн миний бие маш ихээр догдолж байна. Хүн төрөлхтөний буурал түүхэд монголчуудын буй болгосон үлэмж ширгэшгүй уламжлал, оюун сэтгэлгээний үнэт зүйл бүдгэрэх, сэргэх, мартагдах олон олон цаг үеийг гэтэлгэн энэ цагт өртөөлөн ирснээр шинэ Монгол, шинэ түүхэнд тодрон гэрэлтэж буй нь оюун санааны соёл уламжлалын асар их баялагтай, нөөцтэй ард түмэн гэдгийг дэлхийд хүчтэй мэдрүүлж буй нь дамжиггүй ээ.

Бид их хувь заяанд оршин амьдарч, бүтээн туурвиж яваагаа цаг хором бүр улам ихээр мэдэрч байна. Яг энэ мөчид энэ их өвийг төдийгөөс өдий хүртэл өвлөн тээж, дамжуулан залж ирсэн буурлууддаа хэдий тэнгэрт дэвшсэн ч сэтгэлд минь, чихэнд минь үргэлж  хамтдаа эгшиглэж байдаг их хүмүүн, нэрт хуурч, сурган хүмүүжүүлэгч, удирдагч Цэндийн Батчулуун багшдаа Монголын ард түмний талархлыг хамтад нь хүргэе.

Тэртээ Монгол оронд ардчилсан хөдөлгөөн өрнөж байсан цаг үед сэтгэл оюунаа чилээн энэхүү чуулгыг байгуулах гол санааг буй болгосон их бурхад болон гурван эрхэмд гүн талархал дэвшүүлэхийг хүсэж байна.

Алдарт хуурч Гомбодоржийн Жамъян, түүний шавь бидний их багш Ардын жүжигчин Цэндийн Батчулуун, бидний эгшиглэгээний эрхэм хүмүүн Нацагийн Жанцанноров хэмээх ачтануудын оюун санаагаа чилээн хөдөлмөрлөсний үр дүнд өнөөдөр бид энэ их алдрыг хүртэж буй нь маргаангүй үнэн.

Тиймийн тулд монгол хүний түүх ахуй амьдрал, соёл сэтгэлгээний эгшгэн илэрхийлэл болох морин хуураа өвлөн уламжлах, дээдлэн хөгжүүлэх, дэлгэрүүлэн түгээх, эрдэмжүүлэн түүчээлэхийг бид эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 7-р сарын 9—ний өдрийн 126-р тогтоолоор байгуулагдан, анхны тоглолтоо 1993 оны 4-р сарын 16-ны өдөр Дуурь бүжгийн академик театрт хийснээр монголчууд Морин хуурын чуулгатай болж, улс үндэстний дархлаанд шинэ илэрхийлэл буй болсон төдийгүй Монголын хөгжмийн урлагт хэдий танил мэт боловч өөр өнгө төрх, дуугаралт бүхий найрал хөгжим үүссэн тун саяхны түүх. 

Түүхэн 30 жилийн хугацаанд үндэсний уламжлалт бүтээлүүдээс гадна өрнийн болоод дорнын сэтгэлгээний онцлогийг шингээсэн баялаг урын сантай, мөн давхардсан тоогоор дотооддоо бүрэн хэмжээний 5000 гаруй, дэлхийн 20 гаруй орны тайзнаа 600 гаруй тоглолтыг толилуулсны дээр олон арван уран бүтээлчидтай хамтран бүтээл туурвисан билээ.

Бид нэгэн түүхэн шинэ цагийн мөчлөг дээр улс үндэстнийхээ итгэл хайрыг хүртсэндээ догдлол дүүрэн байгаа хэдий ч үеийн үед, үрийн үрд өөрсдийн ур чадвар авьяас билэг, оюун чадамжаа улам улмаар бататган хөгжүүлж, монгол хүний чадамжийг хүчтэйгээр сурталчлан түгээх сэтгэл бат дүүрэн байгаагаа илэрхийлэхийн ялдамд биднийг байнга дэмждэг Монголын төр, нийт ард түмэндээ, шантаршгүй мятаршгүйгээр баттай ар тал нь болж байдаг ээж аав, гэр бүл, үр хүүхдүүдэд нь маш их баярлалаа. 

Монгол төрийн өлмий бат оршиж Монгол түмний хийморь өөдөө байхын ерөөлийг өргөн дэвшүүлж, ирэх цагт аливаа бүхэн яруу сайхан, амгалан байх болтугай" гэлээ.


0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья2 цагийн өмнөИшиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая2 цаг 17 минутын өмнөНомхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав2 цаг 19 минутын өмнөГавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа2 цаг 20 минутын өмнөЖинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ2 цаг 21 минутын өмнөХОРИН НЭГ2 цаг 23 минутын өмнөОюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв2 цаг 24 минутын өмнөС.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна2 цаг 26 минутын өмнөЗээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья2 цаг 27 минутын өмнөХогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно2 цаг 31 минутын өмнөБоловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!5 сар 15. 8:24"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно5 сар 14. 12:35Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлана5 сар 14. 12:05Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30Н.Эрдэнэхүү: ЭМДЕГ хуулийг аятайхан хэрэгжүүлчихмээр байх юм5 сар 13. 11:01Намууд УИХ-ын сонгуульд горилогчдыг нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүллээ5 сар 13. 8:46УИХ: "Ногоон автобус"-ны худалдан авах ажиллагаатай холбоотой сонсгол товлон зарлах тогтоолын төслийг хэлэлцэнэ5 сар 13. 7:43Ноолуурын ханш унасан нь хятад ченжүүд НӨАТ төлөгч болсонтой холбоотой гэв5 сар 13. 7:35МОНГОЛ СҮГСЭЛЗҮҮРИЙН АМЕРИК ОРИГ5 сар 13. 7:29Үндсэн хууль: Газрын хэвлий, түүний баялаг төрийн нийтийн өмч Бодит байдал: Газрын хэвлий төрийн өмч, түүний баялаг “Ажнай” Д.Бат-Эрдэнийх5 сар 13. 7:27"Худал"-аас хамгаалах дархлаа буюу мэдээллийн боловсрол5 сар 13. 7:20Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж цагаандаа гарч “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо5 сар 13. 7:19ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 3.5 сар 10. 19:25
 Facebook Twitter Youtube