Энэ мэдээ хуучирсан буюу 2023-11-20 нд нийтлэгдсэн байна.

Социализмаараа үлдсэн манай армид цэргийн амь ялааны аминаас дор үнэлэгддэг болжээ

11/ 20/ 2023    9 цаг 50 минут

Манай ардын арми үнэхээр хоцрогджээ. Үүний баталгаа болгож армийн сүлд дууг нь та бүхэнд сонирхуулъя.

Ардын хувьсгалын гал дунд төрсөн

Алдарт Монголын залуу арми

Анд зөвлөлтийн дайчдын хамт

Ард түмнээ дарлалаас чөлөөлсөн

Ялагдашгүй манай армийн хүч нь

Яруу алдарт намын жолоодлого

Хөрш зөвлөлтийн их тусламж

Хөдөлмөрчдийн гүн дэмжлэг байдаг… гэх үгтэй.Өнөө цагийн Монгол ардын армийн сүлд дуу нь энэ. Энэ дуугаа одоо болтол шинэ цэргүүдэд бахархалтайгаар зааж, дуулуулан алхуулж байна. Яг ямар учиртай, хэдэн онд зохиогдсон дуу вэ гэдгийг армид очсон шинэ цэргүүд буюу өнөө цагийн залуучууд яагаад ч ойлгохгүй. Ойлгохгүй байгаа нь тэдний буруу огт биш. Дээрх дуунд “Анд зөвлөлтийн дайчид” гэж өгүүлж байгаа. Тэгвэл энэ дайчид нөгөө зөвлөлт нь өнөөдөр хаана байна. Аль тэртээ 1989 онд устаж, алга болсон улсыг хэлж байгааг тэд ойлгохгүй. Яруу алдарт намын жолоодлого гэж аль намын бодлогыг хэлээд байна вэ гэж залуучууд гайхаж байгаа. МАХН-ыг хэлээд байна уу. Гэтэл энэ нам чинь Монголын сүүлчийн коммунист удирдагч болох Ж.Батмөнхийн үеийн Үндсэн хуулийн үзэл санаанаас “Нэг нам ард түмнээ жолоодож, БНМАУ-ыг удирдан чиглүүлнэ” гэсэн заалтыг авч хаясан. Гэтэл өнөө цагийн Монгол ардын арми энэ дууг сүлд дуугаа болгочихоод цэргүүдээрээ дуулуулан явна. Он цагийн алдаа гэлтэй. Өнөө цагийн залуучууд ийм утга агуулга, үгтэй дууг дуулаад омогших уу. Ийм энгийн агуулгаас л Монгол ардын арми социализмаараа царцсаныг харж болохоор байна. Зөвхөн ардын арми социализмаараа үлдсэн Монгол дахь ганц субъект биш. Үүн дээр нэмэгдээд өөрчлөгдөөгүй ноцтой хэд хэдэн салбар манайд бий.Тухайлбал, цэрэг арми, цагдаа, шорон.Дотоод бүтэц, тогтолцоо, хандлага гээд бүх зүйл нь яг л социализмаараа. Өөрөөр хэлбэл зөвлөлт маягийн буюу хүнд сурталтай, хүнийг үл хайхарсан, жирийн ардыг нийгмийн нэг эрэг шураг, илүү юм биш гэж үздэг хандлага тогтолцоо нь яг хэвээрээ байгаа гэсэн үг. Энэ үеийн цэргийн сургаал, номлол ямар байсан бэ гэхээр нэг ийм. Тухайн үед домог, шүтээн болж явсан жанжин Г.К.Жуков “Цэргийн амь нас хайран биш. Манай хүүхнүүд төрүүлчихнэ” гэж хэлж байсан. Энэ үг бол тухайн үеийн цэрэг, армийн сургууль, номлол байлаа.Цэрэг эрийн амь нас ийм л дайны үнэлэгддэг байв. Энэ номлол ОХУ-д одоо ч ид хүчтэй байна. Саяхан ОХУ-ын Төрийн Думын депутат Виталий Милонов “Манай улсын охид 18 нас хүрээд сургуульд сурах гэж бүү яараарай. Орос оронд хүн хэрэгтэй. Ирээдүйд бид асар их хүнтэй армийг бий болгох ёстой. Тэгэхийн тулд манай охид 18 хүрээд төрөх хэрэгтэй байна” гэж хэлсэн байдаг. Мөн өөр нэг Думын депутат “Хөвгүүд 18 нас хүрээд “оков”-д очих ёстой” гэжээ. Коммунист дэглэмийн үеэс л хамгийн эрүүл саруул сор болсон залуучуудыг шилж сонгож албаар цэрэгт татаж аваад цэрэг бол хүн биш, цэрэг дагахаар тэрэг дага гэдэг үг хэллэгийг гаргаж цэргийн алба хаагчдын амь насыг үнэгүйдүүлж олон аавын хүүхдийн толгойг залгиж, үлдсэнийг нь эрэмдэг зэрэмдэг болгож ээж аавд нь тушаасаар өнөөг хүрсэн. Яг ийм үзэл сурталаар Монгол ардын арми тэртээгээс өнөөг хүртэл явж ирлээ.Цэрэг, армийн үе үеийн боловсон хүчин дандаа хуучин ЗХУ-д сургуульд сурч төгссөн байдаг. Өнөө цагийн удирдлагууд нь ч гэсэн ОХУ-д сурч төгсөж ирээд ардын армид алба хашиж байна. Боловсон хүчнийхээ хангалтыг хойноос авах сонирхол нэг талдаа их байгаа. Нөгөө талдаа хойно төгссөн нөхдийн мэдлэг, арга барил, үзэл санаа өнөөгийн Монголын армид яг таг тохирч байгаа нь социализмаараа байгаагийн тод илрэл. Хуучирсан тогтолцоо, хуучирсан арга барил Монгол ардын армийг

сөнөөж байна. Өнөөдөр цэргүүдийн байрлах анги, байруудыг нэг хараарай.Ихэнх нь хуучин барилга.Саяхан алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Энэ үеэр хотын төвд байрлах цэргийн ангийн спорт заалны зураг нийгмийн сүлжээнд шуугиан боллоо. Хана, шал, тааз гээд бүгд эвдэрсэн, хуучирсан, мөөгөнцөрдсөн байна.Заалных нь цонхнуудыг гялгар уутаар таглачихсан байх. Ийм хуучин, хөгз, чийг үнэртсэн байранд ардын хүүхэд очоод яаж эрүүл байж чадах вэ. Өвлийн хүйтэнд гялгар уутаар жавраа хаасан цонхны доор хөлсөө гартал дэглүүлсэн цэргүүд очоод л эхнээсээ хатгаа тусна. Улмаар өвчин нь хүндэрч уушгиндаа орно. Ингээд л нэгэн сайхан аавын хүү өвчний улмаас өөд болно.Яг л ийм жишээ сая болсон. Монгол ардын армид ардын хүүхдийн амь ялааны аминаас доор үзэгдэх боллоо. Цэрэгт татагдаж очоод л эхний өдрөөсөө шанаа авч, дэглүүлдэг байдал нь бүр хорон болсон гэлцэх. Өмнө армид ямар дэглэлт байсан өнөөдөр ч ялгаагүй яг л тэр хэвээрээ байгаа гэдгийг хэлэх хүн олон байна. Гэтэл салбар хариуцсан сайд нь манай армид дэглэлт огт байхгүй гэж улаан цагаан худлаа хэлж байх жишээтэй. Ер нь цэргийн дэглэлт гэдэг ойлголт Зөвлөлт холбоот улсын нөлөөллийн армид л их түгээмэл дэлгэрсэн байдаг. Хүнд суртал ихтэй, хүнийг үл хайхрсан, аймшигтай дэглэлттэй атлаа цэргүүддээ байлдааны ямар ч чадвар эзэмшүүлж чаддаггүй нь харамсалтай. Үүний баталгааг Украин Оросын дайнаас тод, бодитой харж болно. Энэ дайнд ОХУ-ын цэргүүд ёстой махан таташ болж байна. Угтаа цэрэг гэдэг бол хүн. Бас нэгэн хорвоогийн бодьгал. Тиймээс цэрэг амьдрах, амьд явах жам ёсны эрхтэй.Гэтэл нэг өвгөн командлагчийн тушаалаар л дайны талбар руу оронгуут үхэж байна. Цэргээ үхэл рүү нь түлхсэн тушаалтан ямар ч хариуцлага хүлээдэггүй.Яагаад гэвэл ялаа алсан хүн хариуцлага хүлээдэг үү. Хатуухан хэлбэл тэр үхэж байгаа цэрэг ч гэсэн өвгөн удирдагч шиг жаргаж зовж өсч үржиж дурлаж хайрлаж амьдрах ёстой. Яг л ийм үзэл суртал өнөөгийн Монгол ардын армид нэвт шингэсэн гэдгийг саяны амиа алдсан цэргийн үхэл бат нот харууллаа. Хүн ёсны харилцаа, хандлага гэж манай армид тэр дундаа офицер, албан тушаалтнуудад огтхон ч алга. Тэд цэргүүддээ, энгийн арддаа ийм хүйтэн сэтгэлээр хандаж байхад тэдний төлөө цаашлаад эх орныхоо төлөө ямар ардын хүү дайнд орж амиа өгөх вэ. Хүн төрөлхтний түүхэнд олон мянган дайн тулаан болсон байдаг. Дайнаас гарах хоёрхон үр дүн бий.Ялах эс бөгөөс ялагдах.Ялагдаж байгаа цэргийн хүчний гол алдаа нь ерөөсөө л цэргээ хүн шиг үздэггүй жанжидтай нь холбоотой байсныг түүх хэлж өгнө.Хүнээ, цэргээ хайрлаж, хөгжүүлж байж л бид батлан хамгаалах салбараа батлан даана. Орчин цагт цэргийн хүчээр буюу хүний олноор дайнд ялдаг гэсэн онол устчихсан. Нөгөөтэйгүүр армийн байлдааны бэлэн байдал гэдэг нь нолийн ноль. Ийм арми дайсанд эсэргүүцэл үзүүлэх талаар бодохын ч хэрэггүй. Саяны спорт заалнаас долоон дор байр, танхимтай цэргийн анги олон байна гэхээр манай армийн зэр зэвсэг, тоног төхөөрөмж гэж ямар инээдтэй юм байдаг бол. Хуучин нийгмийн үед Монголд цэргийн анги олон байсан. Гэвч тухайн үед яаралтай хэрэгцээнд хөдлөөд явчих техник машин ховор байсан, бүгдийг нь тоноод хулгайлчихсан байдаг талаар бидний аав, ах нар дурсан ярьдаг байлаа. Гэтэл одоо ч энэ байдал нь яг хэвээрээ байна гэж бодохоор эмгэнэлтэй санагдаж байна.Тэд энх цагт ч эсэн мэнд ээж аавдаа эргэж ирэх баталгаа байхгүй. Тиймээс Монголын армид шинэчлэлт хийх хэрэгтэй байна. Армид өөрчлөлт оруулах шаардлага бий болж. Энэ өөрчлөлт, шинэчлэлтийг бид даруй, бүр нэн яаралтай хийх шаардалагатай. Учир нь орчин үеийн геополитик өнөөгийн арми удирдаж, болдого тодорхойлж яваа нөхдийн бодож байгаагаас тэс өөр болсон. Хэн ч ямар ч дайсан хаанаас ч хамаагүй босоод ирэхээр болжээ, эрхэм нөхөд өө.Үүнээс харвал өнөөгийн Монгол Улс ямар ч хамгаалалтгүй болсон байна. Шинэ сэргэлтийн бодлогоо цэрэг армиасаа эхэл. Юун түрүүнд хуучин ЗХУ болон өнөө цагийн ОХУ-д сурч төгссөн боловсон хүчин болгоноо цомхотголд оруулж, армиасаа зайлуулъя. Тэдний оронд барууны орнуудад цэрэг, армийн чиглэлээр боловсрол эзэмшсэн, мэдлэг, ур чадвартай шинэ цагийн офицеруудаар сольё. Энэ маягаар юун түрүүнд өөрчлөлт хийхгүй бол ардын арми ардын хүүхдийн амиар тоглож дуусах нь…

Э.МӨНХТҮВШИН

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй59 минут 30 секундын өмнөСУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ1 цаг 5 минутын өмнөБ.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ2 цаг 54 минутын өмнөХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив3 цаг 20 минутын өмнөМонголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө3 цаг 49 минутын өмнөЭрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон3 цаг 57 минутын өмнөЦ.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!5 сар 15. 8:24"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно5 сар 14. 12:35Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлана5 сар 14. 12:05Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30
 Facebook Twitter Youtube