Энэ мэдээ хуучирсан буюу 2023-11-25 нд нийтлэгдсэн байна.

"Mongolian Capital Markets Day 2023" арга хэмжээ Шанхай хотод боллоо

11/ 25/ 2023    14 цаг 25 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн зургаадугаар сард БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Монголын хөрөнгийн бирж Шанхайн хөрөнгийн биржтэй хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, харилцан мэдээлэл солилцох, хувьцаа, өрийн хэрэгсэл, хөрөнгө оруулалтын сангийн бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, дэд бүтцийг өргөжүүлэх, хамтарсан бүтээгдэхүүн гаргах чиглэлд хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан билээ.

Энэ хүрээнд зохион байгуулж буй “MONGOLIAN CAPITAL MARKETS DAY 2023” арга хэмжээ өнөөдөр БНХАУ-ын Шанхай хотноо боллоо.

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээл дэх мэргэжлийн хөрөнгө оруулагчид, тэр тусмаа гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа бөгөөд энэ үед хоёр улсын бирж хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, бирж хооронд давхар бүртгэл, хадгаламжийн бичиг зэрэг шинэ бүтээгдэхүүн гаргах, хоёр улсын хөрөнгө оруулагчдыг идэвхжүүлэхэд энэ арга хэмжээ чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын хөрөнгийн зах зээл сүүлийн гурван жилийн хугацаанд идэвхжил өндөртэй байлаа. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3 их наяд төгрөгөөс 10 их наяд төгрөг болж гурав дахин өссөн. Биржийн арилжааны хэмжээ нэмэгдсэн зэрэг олон эерэг өөрчлөлт гарсан. Мөн өнгөрсөн есдүгээр сард манай хөрөнгийн зах зээл олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн FTSE Russell-ийн “Хөгжиж буй” (Frontier Market) зах зээлийн ангилалд орсон зэрэг хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц нэлээдгүй өөрчлөлт гарсан. Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас ч Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг цаашид тогтвортой үргэлжилнэ гэсэн төсөөллийг гаргасан. Тухайлбал, Азийн хөгжлийн банк эдийн засгийн өсөлтийг ирэх онд 6.4 хувь байна гэсэн бол Дэлхийн банкнаас 2024-2025 онд 6.3-6.8 хувиар өснө гэсэн урьдчилсан төсөөллийг хийсэн юм. Ингээд зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд эхний гуравт ордог Шанхайн хөрөнгийн биржтэй хамтран энэ арга хэмжээг БНХАУ-ын санхүүгийн зах зээлийн төв болох Шанхай хотноо зохион байгуулж байгаа нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татахуйц томоохон ач холбогдолтой үйл явдал болж байна” гэдгийг онцолсон юм. 

Монголын хөрөнгийн бирж, Шанхайн хөрөнгийн биржээс хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээнд БНХАУ-ын талаас 70 орчим үнэт цаасны компани болон хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөл оролцлоо. Монголын талаас Монголын эдийн засгийн хэтийн төлөв, Монгол Улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах нь сэдвээр илтгэл тавихын зэрэгцээ Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд, зах зээлд оролцогчид болох “Хаан” банк, “Голомт” банк, “Монос хүнс” ХК, “Инвескор Капитал ҮЦК” ХХК, “Ти Ди Би Секьюритиз ҮЦК” ХХК, “Мандал Санхүүгийн Нэгдэл” ХХК-ууд оролцож танилцуулга мэдээлэл өгсөн юм.

"Mongolian capital markets day 2023” зохион байгуулагдлаа

Мөн энэ өдөр Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай болон холбогдох албаны бусад хүмүүсийг Шанхайн хөрөнгийн биржийн дэд ерөнхийлөгч Ванг Бо хүлээн авч уулзаж цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцов.

Шанхайн хөрөнгийн бирж нь БНХАУ-ын хамгийн том хоёр хөрөнгийн биржийн нэг бөгөөд олон улсад зах зээлийн үнэлгээгээр гуравдугаарт /6.5 их наяд ам.доллар/, арилжааны эргэлтээр тавдугаарт /13.3 их наяд ам.доллар/, IPO-ны хэмжээгээр нэгдүгээрт /501.4 их наядам доллар/ эрэмбэлэгддэг.

"Mongolian capital markets day 2023” зохион байгуулагдлаа"Mongolian capital markets day 2023” зохион байгуулагдлаа

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Нийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно9 цаг 51 минутын өмнө"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25
 Facebook Twitter Youtube