Энэ мэдээ хуучирсан буюу 2023-11-27 нд нийтлэгдсэн байна.

Аав ээжийн хөвгүүд эх орны хүү боллоо

11/ 27/ 2023    7 цаг 14 минут

Рагчаагийн ОЮУН

 Бүгд Найрамдах улсаа тунхагласны, Үндсэн хуулиа баталсны 99 жилийн ойн өдөр Орбит дахь Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн шинэхэн алба хаагчид цэргийн тангаргаа өргөлөө. Тус анги хөл хөдөлгөөн ихтэй хүүгээ, дүүгээ, ахыгаа, ач, зээгээ ямар цэрэг болсныг харахаар олон хүн цуглажээ. Мөн ХХЕГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит эрхэлсэн дэд дарга, Бригадын генерал Д.Ганбаатар, Ахмадын зөвлөлийн дарга н.Будсүрэн болон бусад албаны хүмүүс ирсэн байв. Эцэг эхчүүд, эмээ өвөө, ах эгч нь эгнэн зогссон цэргүүд дундаас хүүгээ олж хараад үнэхээр сайхан цэрэг болжээ хэмээн ярьж, бахархаж байлаа.

Байлдагч Ч.Хос-Од: Хэний хүүгээр хамгаалуулснаа эх орон минь хараг

-Би 2023 оны хоёрдугаар ээлжээр Баянгол дүүргээс Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0164 дүгээр ангид татагдаж ирсэн. Татагдан ирснээс хойш цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч нэг мэдэхэд сургалтын төв дээр цаг завгүй цэргийн эрдэмд шамдсаар нэг сарыг ардаа үдсэн байна. Энэ хугацаанд Монгол Улсын өнцөг булан бүрээс надтай адил эх орны, аав ээжийн хөвгүүд бие бялдар, оюун ухаанаа уралдуулж нэг сарыг амжилттай өнгөрөөж эр цэргийн албанд эр хүн болж төлөвшиж байна. Цэргийн эрдэмд сурган дадлагажуулахаас гадна амьдралын зөв дадал, зуршлыг хэвшүүлж буй дарга нар болон арын албаны нийт ажилчиддаа талархал илэрхийлье. Өнөөдөр бид цэргийн тангаргаа өргөснөөр амьдралынхаа нэгэн шинэ хуудсыг нээсэн нь орчин цагийн хил хамгаалах байгууллага энэ жил түүхт 90 жилтэйгээ учран золгосон. Тиймээс 0164 дүгээр ангид алба хаах болсондоо бидний хувьд бахархам, догдлом мөч тохиож байна. Өнөөдөр тангаргаа өргөж хилчин дайчдын эгнээнд жагсаж байгаа залуус бид албаа нэр төртэй хаахаа энэ арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхний өмнө илэрхийлж байна. Хэний хүүгээр хамгаалуулснаа эх орон минь хараг, ямар хөвгүүд төрүүлснээ эцэг эхчүүд минь бахархаж хүлээгээрэй. Хилийн тэнгэр цэлмэг байж, улсын хил өнө мөнхөд дархан байх болтугай.   

Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн захирагч, хурандаа П.Батбилэг: Манай анги 1939 онд байгуулагдсан 84 жилийн түүхтэй

-Манай анги 1939 онд байгуулагдсан 84 жилийн түүхтэй. Хил хамгаалах байгууллагад тээвэр хангалт үйлчилгээг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй. 1939 оны Халх гол, 1945 оны чөлөөлөх дайн, 1948 оны баруун хилийн тулгаралт байлдаанд оролцсон түүхэн гавьяатай анги. Өнөөдөр энэ чиг үүрэг маань өргөжин хил хамгаалах байгууллагын хэмжээнд Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах үүрэг гүйцэтгэж байгаа нийт хилчдэд Монгол Улсын нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж буй хилийн анги, заставт хангалт үйлчилгээг хүргэх, тээвэрлэх үйл ажиллагааг өргөжүүлэн зохион байгуулж байна. Энэ жил манай ангид Улаанбаатар хотын дүүрэг бүрээс цэргийн алба хаагчид ирж албаа хаахаар сургалтын төвөө амжилттай дуусгаж цэргийн тангаргаа өргөж байгааг харахад сайхан байна.

 

Байлдагч Б.Бат-Ундрахын ээж С.Мөнхжингоо: Хүүгээ цэргийн хүн болохыг харах сайхан байна

-Би БНСУ-д амьдардаг. Хүүгээ цэрэгт татагдахад нь байгаагүй ч өнөөдөр тангараг өргөх ёслолд нь оролцохоор гурав хоногийн өмнө ирсэн. Би хүүгээ эх орны хүү болоосой гэж боддог байлаа. Өмнө нь “Миний хүү цэрэгт явбал ээж нь очно” гэснээр миний хүү цэрэгт явж, ээж нь ирлээ. Миний хүү чинь айлын ганц хүү, хоёр эмэгтэй дүүтэй. Цэрэг хувцастай харах үнэхээр сайхан байна. Цэрэгт ирээд 9.5 кг хассан гэж байна. Тэгсэн хэрнээ махлаг хэвээрээ л байна. Багын мариатай хүү байсан. Би хүүгээ зургаан настай байхад нь БНСУ руу ажиллах гэж яваад 12 жилийн дараа ирээд найман сар хамт байж байгаад буцаж яваад хоёр жилийн дараа ирж байгаа нь энэ.

 

Байлдагч Б.Нямбаяр: Анх “Босоод, босоод” гэдэг команд хэцүү байлаа

-Би 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар өөрийн хүсэлтээр Хан-Уул дүүргээс татагдаж ирсэн. Цэрэгт ирэхэд сайхан хамт олон хүлээж авсан. Сургалтын төвд 45 хоногийн хугацаагаа дуусгаад цэргийн тангараг өргөх үнэхээр сайхан, сэтгэл өндөр байна. Анх ирэхдээ яана даа л гэж бодож байсан. Мөн “Босоод босоод” гэдэг команд хэцүү байлаа.

 

Байлдагч Б.Бат-Ундрах: Цэрэгт ирээд хүнийг ялгаж харьцахаа больсон

-Би Баянгол дүүргээс татагдаж ирсэн. Цэрэгт ирэхээсээ өмнө хэцүү газар байдаг юм байна гэж боддог байлаа. Зурагт, цахимаар зарим нэг мэдээллийг хараад нэлээн айдастай байсан. Тэгээд ирэхэд бодсоноос өөр эсрэгээрээ найрсаг хамт олон байсан. Сургалтын хугацаанд хүн бүрт ганцаарчлан зааж, тайлбарлаж өгнө. Цэрэгт ирээд хүнийг ялгаж харьцахаа больсон. Сэтгэл санаа ч сайхан байна.

 

Ах Б.Мөнхжав: Дүүгээ харсан чинь өөрийн эрхгүй огшиж байна

-Дүүгээ цэрэгт татагдахын өмнө харж байсныг бодоход өнөөдөр өөр болсон байна. Би 2018 онд Хилийн цэргийн 0101 дүгээр ангид алба хаасан. Манай дүү “Агаа би хилийн цэрэгт явна” гэдэг байсан. Цэргийн хувцастай дүүгээ харсан чинь өөрийн эрхгүй огшиж байна.

 

Эмээ Т.Төмөрбат: Өвөөгийнхөө албыг залгамжилж байгаад баяртай байна

-Миний хүү цэрэг хувцас өмссөн чинь хөөрхөн болсон байна. Хүүгээрээ бахархаж байна. Өвөө нь Хилийн цэргийн 0168 дугаар ангид алба хаахад эмээ нь ч гэсэн дагаж явж байлаа. Тиймээс өвөөгийнхөө албыг залгамжилж байгаад бид баяртай байгаа.   

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ9 минут 14 секундын өмнөХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урьжээ35 минут 1 секундын өмнөМонголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө1 цаг 4 минутын өмнөЭрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон1 цаг 13 минутын өмнөЦ.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!5 сар 15. 8:24"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно5 сар 14. 12:35Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлана5 сар 14. 12:05Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30Н.Эрдэнэхүү: ЭМДЕГ хуулийг аятайхан хэрэгжүүлчихмээр байх юм5 сар 13. 11:01Намууд УИХ-ын сонгуульд горилогчдыг нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүллээ5 сар 13. 8:46
 Facebook Twitter Youtube