Энэ мэдээ хуучирсан буюу 2023-12-02 нд нийтлэгдсэн байна.

“Монгол хаан”жүжгийн тойм – Лондон Колизей

12/ 2/ 2023    18 цаг 15 минут

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" жүжгийг Б.Баатарын шинэчилсэн найруулгаар "Монгол хаан" нэртэйгээр Лондонгийн Колизей театрт 2023 оны 11 дүгээр сарын 17-ноос эхлэн 12 дугаар сарын 2-ныг хүртэл тоглосон билээ. Жүжгийн талаар “Londonreviews.co.uk” сайтад Вартикагийн бичсэн нийтлэлийг хүргэж байна.

Миний бие ийм жавхлан төгөлдөр бүтээл тайзнаа амилахыг харж байсан удаагүй. “Монгол хаан” жүжиг  нягт дэглэсэн, нүд баясгам үзүүштэй тоглолт байлаа.

Лондонгийн хамгийн том театр Лондон Колизей л эл ер бусын жүжгийг толилуулах хамгийн тохиромжтой тайз мөн аж. Туульслаг жүжгүүдээрээ алдартай тус театрын цог жавхааг “Монгол хаан” жүжиг улам  асаан бадраажээ.

1998 онд тайзнаа анх тавигдсан “Тамгагүй төр” жүжгээс сэдэвлэн шинэчлэн найруулсан эл бүтээлийн сэтгэл донсолгом үйл явдал нь үзэгчдийг өнө эртний Хүннү гүрэнд аваачиж, төр улсынхаа тусын тул үнэн худлын ээдрээнд үхэл амьдралыг дэнсэлгэн шийтгэх хааны үйл хэргийг үзэж, нүдээр гэрчлэх үлгэрийн аянд зорчуулна.

Жүжигчин, дууч, бүжээч, уран нугараач, хүүхэлдэйн жүжигчид нийт дал гаруй уран бүтээлчдийн баг бүрэлдэхүүн ийнхүү үзэгчдийн мэлмийг баясгаж, ухааныг цэнгүүлсэн тоглолтыг бүтээжээ. Ур төгөлдөр дэглэсэн бүжиг, уянга найрсал яруу хөгжим, донж төгс дэгжин өмсгөл цугаар бүрдэх нь хараа булаам юм. Монголын үндэсний бүжиг, угсаатны өвөрмөц бүрдвэрүүд нь жүжгийг өрнүүн соёлын баялаг агуулгаар баяжуулсан байна.

“МОНГОЛ ХААН” ЖҮЖИГ: ТҮҮХЭН ДЭВШИЛ

“Монгол хаан” нь Монголын театр урлагийг Уэст-Эндийн тайзнаа анх удаа таниулан сурталчилж, түүхнээ шинэ хуудас нээсэн тэмдэглэлт явдал боллоо. Энэ чухал алхам нь үндэстний соёлын олон улс дахь сурталчилгаа болох төдийгүй Монголын театр урлагийн шинэ эринийг тунхаглаж, дэлхийн тавцанд гарч ирснээ зарлаж буй нь манай өрнөд Монгол соёлтой зурвас танилцах завшаан болов.

Эл бүтээлийн хөгжим нь өрнийн хийгээд Монголын үндэсний найрал хөгжим, найрал дуу болон хүүхдийн найрал дууг багтаасан өргөн цар хүрээ, олон янз төрлийг агуулсан хөгжмийн томоохон бүтээл байна. Монгол хөгжмийн баялаг урын санг дэлхий даяарт хүргэхийг зорихдоо өрнийн сонгодог хөгжимтэй зохируулсан нь олон улсын үзэгч, сонсогчдыг бодолцсон нь зүй.

Херо Баатарын найруулга бүхий энэ тайзны туурвил нь тайзан дээрх жүжгийн тоглолтоос хальж, Монгол түүх цадигийг соёлтой нь урлаж, урлагаар нь шигтгэн чимсэн гоц уран, гойд нандин сор бүтээлийн цамхаг мэт аж. 

ХҮМҮҮНИЙ МӨН ЧАНАРЫН ТУХАЙ
ЭРГЭЦҮҮЛЭЛД ХӨТЛӨХ ЭРЭЛХИЙЛЭЛ

Эл жүжиг Монголын түүхийн бодит дүрүүд бүхий түүхэн үйл явдлыг үзүүлнэ гэж олон хүмүүс хүлээж байсан байж болох ч, эсрэгээрээ зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн энэ зохиол нь уран сайхны зохиол юм. Сайн муу, сайхан муухай, хайр хорсол, хонзогнол ба эвлэрэл, аминч атгаг санаархал, аху төрийн зоригдол гээд хүмүүний оршихуйн түгээмэл учрал тохиолыг хамруулан өгүүлсэн энэ жүжиг суут Чингис хаан тодрохоос мянган оны тэртээ, эртний Хүннү гүрний үед өрнөн хүүрнэх нь түүхэн сурвалжийн дүрслэлээс ч үнэмшилтэй ажээ.

Хүмүүний мөн чанарын тухай эргэцүүлэлд хөтлөх энэ эрэлхийлэл нь эрин зуун, үндэс соёл эс хамааран эгнэгт тохиож байдаг эцэс төгсгөлгүй тэмцэл, ялалтын тухай уудлан өгүүлнэ. Хожим мандсан залгамж Монголын эзэнт гүрний алдар цууд ихэнхдээ дарагдан орхигддог Хүннү гүрэн нь эл жүжгээр язгуур өнгө төрх, яргам гүн утга агуулгаараа сэргэн тодорч, тайз төдийгөөс хэтийдэн нүднээ амилан өндийх нь ухаж бодоогүй өвөрмөц сэдлийг ургуулна.

“Монгол хаан” жүжиг төр улсын түүх хийгээд хүмүүний сэтгэлийн нандин учгийг нийтгэн сүлжилдүүлсэн уран цэцэн, утга гүн хүүрнэл мөний учир үзэгчдийг улс гүрний сүр хүч, эр хүний жудаг зангараг, залгамж ёсны самуурал, ээдрээн тухай эрхэдгүй бодлогшрон эргэцүүлэхэд хүргэнэ.

 Баатарын найруулсан “Монгол хаан” жүжиг үзэгч таныг нийслэл Лондон хотын хамгийн том театр Лондон Колизейд Монгол увидаст автуулах аянд залж байна. Арванхоёрдугаар сарын 2-ныг хүртэл үзэгчдийн хүртээл болох тус театрын гоц бүтээл таныг алгаа дэлгэн угтан авч, соёлын хязгаарыг гэтлэн цаг хугацаагаар аялах туульсад аваачна. Дорнын эл жүжгээс Монголын эртний түүх, урлаг соёлын сүр жавхланг нүдээр үзэх боломжоо бүү алдагтун.

2023.11.28

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно5 сар 14. 12:35Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлана5 сар 14. 12:05Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30Н.Эрдэнэхүү: ЭМДЕГ хуулийг аятайхан хэрэгжүүлчихмээр байх юм5 сар 13. 11:01Намууд УИХ-ын сонгуульд горилогчдыг нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүллээ5 сар 13. 8:46УИХ: "Ногоон автобус"-ны худалдан авах ажиллагаатай холбоотой сонсгол товлон зарлах тогтоолын төслийг хэлэлцэнэ5 сар 13. 7:43Ноолуурын ханш унасан нь хятад ченжүүд НӨАТ төлөгч болсонтой холбоотой гэв5 сар 13. 7:35МОНГОЛ СҮГСЭЛЗҮҮРИЙН АМЕРИК ОРИГ5 сар 13. 7:29Үндсэн хууль: Газрын хэвлий, түүний баялаг төрийн нийтийн өмч Бодит байдал: Газрын хэвлий төрийн өмч, түүний баялаг “Ажнай” Д.Бат-Эрдэнийх5 сар 13. 7:27"Худал"-аас хамгаалах дархлаа буюу мэдээллийн боловсрол5 сар 13. 7:20Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж цагаандаа гарч “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо5 сар 13. 7:19ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 3.5 сар 10. 19:25ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 2.5 сар 10. 19:23ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 1.5 сар 10. 19:02Эрдэнэс Алт ресурс ХХК улсын төсөвт 77 тэрбум төгрөг төвлөрүүлжээ5 сар 10. 17:27Ч.Номин сайдын өв буюу соёлыг баялаг болгож, нэг нь биш, нийтээрээ хожих зам5 сар 10. 12:58С.Эрдэнэсайхан: Бороотой өдөр бордоот усалгаа хийснээр гүндээ 20 см чийг өгч, илүү үр дүнтэй байдаг5 сар 9. 17:08“Эрдэнэс таван толгой” хувьцаат компанийн нэрийг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж байна5 сар 9. 13:16Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраав5 сар 9. 11:46Баянзүрх дүүрэг "Залуу инженер" тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа5 сар 9. 11:30Зуны тэргүүн сарын шинийн 15 сар 9. 9:49Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна5 сар 8. 15:33АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 858 хэрэг шалгагдаж байна5 сар 8. 15:22"Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам"-ыг хүчингүй болгов5 сар 8. 15:14Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлнэ5 сар 8. 15:07Иргэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарт холбогдох хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргана5 сар 8. 14:44100 суманд төрийн албан хаагчдад зориулж 8 айлын орон сууц барина5 сар 8. 14:15Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ5 сар 8. 8:17Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49
 Facebook Twitter Youtube