Энэ мэдээ хуучирсан буюу 2023-12-05 нд нийтлэгдсэн байна.

Г.Занданшатар: Тооноос чанарт шилжүүлж, илүү эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх асуудал нэн чухал боллоо

12/ 5/ 2023    16 цаг 01 минут

Монгол Улсад Шинжлэх ухааны үндэслэлтэй Мал эмнэлэг, үржлийн алба  үүсэж хөгжсөний  түүхт 100 жилийн ойн баярын хурал өнөөдөр (2023.12.05) Төрийн ордонд болж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож үг хэлэв.

Тэрбээр, ярианыхаа эхэнд Монгол улсын эдийн засаг, хөгжлийн тулгуур, хүн амын амьжиргааны гол  эх үүсвэр болох мал аж ахуйд мал эмнэлэг, үржил, мал, амьтны гаралтай хүнсний аюулгүй байдлыг хангуулах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд амьдрал, сэтгэл зүрх, хөлс хүчээ зориулан ажиллаж буй малын эмч, мал зүйч, эрдэмтэн багш, судлаачдад Монгол улсын Их Хурлын даргын хувиар чин сэтгэлийн талархал илэрхийлж, Монголын мал эмнэлэг, үржлийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Мал аж ахуйн салбарт дэвшилтэт технологийг нутагшуулснаар дотоодын зах зээлээ эрүүл аюулгүй чанартай мах, сүүн бүтээгдэхүүнээр бүрэн хангах, олон улсад шаардлага хангасан эко хүнс, хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг экспортлогч улс орон болох зорилтыг тус тус хангуулахад хууль тогтоогч дээд байгууллагын даргын хувиар хууль эрх зүйн нэн таатай орчныг бий болгоход онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаагаа дуулгаад түүхэн 100 жилийн ойн босгон дээр мал эмнэлгийн албыг Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэгтэй  болгож 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар баталгаажуулсныг онцолсон. Мөн мянга мянга малын эмч нарынхаа хүн амын нийтийн эрүүл мэндийг хамгаалах үндсэн үүргээ биелүүлж аюулгүй байдлыг баталгаажуулсан малын гаралтай бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахад Мал эмнэлгийн байгууллага өөрөө баталгаа гаргах чиг үүргийг хуулиар баталгаажуулан буцаан авч ирсэн нь дэлхийн зах зээлд Монголын органик бүтээгдэхүүнийг өрсөлдөх боломжийг бий болгосон түүхэн үйл явдал болж байна гэв. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар малчид хөдөлмөрөө хорших, нийтлэг эрх ашгийнхаа төлөө хамтран нэгдэж ажиллах, мал аж ахуйн үйлдвэрлэлийг жинхэнэ үйлдвэрлэгч-борлуулагч-нэмүү өртөг бүтээгч-ашгаа өөрсдөө хүртэгч системд шилжүүлэх зорилго бүхий “Малчин өрхүүдийн нэгдсэн холбоо” хэмээх байгууллагыг байгуулах санаачилгыг гаргаж, өнгөрсөн зургаадугаар сард Баянхонгорт, түүний дараа 11 дүгээр сард Хэнтий аймагт энэхүү холбоог  байгуулсан билээ. Тэгвэл хөдөө орон нутгаас сонгогдсон 48 гишүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, мал аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогод шинэчлэл хийх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сайжруулж, түүхий эдийг үнэ цэнтэй болгох цогц өөрчлөлт хийх, ард иргэдийн өөрсдийнх нь санаачилгаар малчдын холбоог шинэчлэн зохион байгуулах энэ хүрээнд холбогдох хуулийн төслүүдийг боловсруулан ажиллаж байгаа талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ үеэр мэдээлэл өгсөн юм. Малчдын холбооны эрх зүйн байдлын тухай, Малын эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай , Бэлчээрийн тухай зэрэг хуулиудыг ХААИС МУИС-ийн эрдэмтэн судлаачдын шинжлэх ухааны дүгнэлтэд үндэслэж шинэчлэн боловсруулж байгааг дурдлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар  ярианыхаа төгсгөлд мал аж ахуйн салбар тооноос чанарт шилжиж, илүү эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд та бүхний эзэмшсэн мэргэжил, сэтгэл зүтгэл, оюун ухаан илүү үнэ цэнтэй болж буйг баярын энэ өдөр зориуд тэмдэглэе гэж  Монгол улсын үе үеийн мал зүйч, малын эмч, мэргэжилтнүүдэд хандан хэллээ.

Өнөөдөр улсын хэмжээнд 1006 хувийн хэвшлийн Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид 1360 малын эмч ажиллаж жилд дунджаар давхардсан тоогоор 189 сая толгой малд мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлж, давхардсан тоогоор 500 гаруй мянган иргэний мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг аюулгүй байдлыг баталгаажуулж зах зээлд нэвтрүүлж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Нийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно9 цаг 44 минутын өмнө"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно9 цаг 57 минутын өмнөИхэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25
 Facebook Twitter Youtube