Энэ мэдээ хуучирсан буюу 2023-12-13 нд нийтлэгдсэн байна.

Б.Жавхлан: Монгол Улс 2024, 2025 онд бондын өргүй боллоо

12/ 13/ 2023    13 цаг 44 минут

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж өндөрлөлөө. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Тэрбээр "Засгийн газраас Сенчири I, II, III дахин санхүүжилтийн зээлийн гурван төслийг амжилттай хэрэгжүүллээ. Нэг тэрбум долларын Сенчири I төслийг КОВИД-ын үед хэрэгжүүлсэн. Сенчири II төслийг мөн адил амжилттай хэрэгжүүлж дефолтоос бүрэн гарсан байдаг.

Энэ удаа ирэх онд төлөгдөх хуваарьтай 392.5 сая ам.долларын Хуралдай бондын төлбөрийг дахин санхүүжилт хийх зорилготойгоор 3 төслөө арваннэгдүгээр сарын 23-28-нд амжилттай хэрэгжүүллээ. 350 сая долларын Сенчири III бондоо гаргаж, 14 дахин том буюу 4.8 тэрбум ам. долларын захиалга авсан байгаа. Хүү нь 7.875.Бонд гарч эхэлснээс хойш хамгийн бага эрсдэлийн үнэлгээтэй бонд. АНУ-ын Төв банкны хүү  5.5%-ийн хүүтэй байгаа. Эрсдэлийн зөрүү нь 2.3 хувь байна.

2020-2024 онд Засгийн газрын болон Хөгжлийн Банкны нийт 3.7 тэрбум долларын бондын өр төлбөрийн хуваарьтай байсныг 100% амжилттай зохицуулалт хийлээ. Үүнээс 2.6 тэрбум долларын хугацааг хойшлуулж, хүүг буурууллаа. Үүнээс нэг тэрбум ам.долларыг дотоод нөөц бололцоогоороо бүрэн төллөө. Үүнд оногдох 886.3 сая ам.долларын хүүг төлж барагдууллаа.

Сенчири III төслийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улс 2024, 2025 онд бондын өргүй боллоо.

2026 он хүртэл валютын нөөцөө хадгалах бүрэн боломжтой болж байна. Хуваарьт төлбөр 2026 оноос дахиж эхлэхээр 600 сая хүртэлх төлбөрүүдийг хийж чадсанаар 2029-2030 он гэхэд бондын бүх төлбөрийг барагдуулах юм.

Мөн өнгөрсөн аравдугаар сард Евро бондын 500 сая ам.долларыг өөрсдийн эх үүсвэрээр буюу Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн эргэн төлөлтөөр төлж дуусгасан. Одоо 10-аадхан хоногийн дараа Хөгжлийн банкны Самурай бондын 210 сая ам.доларын эргэн төлөлт хийнэ. Ингэснээр Монгол Улс 2023 онд тэрбум гаруй ам.долларын бонд, хүүгийн төлөлт хийсэн нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад өссөн үзүүлэлт болж байгаа.” гэв.

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Нийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно7 цаг 29 минутын өмнө"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно7 цаг 42 минутын өмнөИхэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна7 цаг 48 минутын өмнөОнцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа7 цаг 51 минутын өмнө"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ7 цаг 55 минутын өмнөЗурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.8 цаг 40 минутын өмнөО.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25
 Facebook Twitter Youtube