Энэ мэдээ хуучирсан буюу 2023-12-18 нд нийтлэгдсэн байна.

УИХ-ын даргад мэдэгддэг, бидэнд мэдэгддэггүй “хорлогч”-оо зарлана уу

12/ 18/ 2023    11 цаг 52 минут

Монгол Улсад өнөөдөр юу болж байна вэ. Дизель түлш орон даяар тасарч, алслагдмал сум, багийнхан хөл хумигдаад удаж байна. Саяын цасан шуурганаар уруудсан малаа олж авъя, өвс тэжээл дөхүүлье гэхэд түлшгүй таг гацсан малчид баруун, зүүнгүй л гасалцгааж сууна. Улсын нийслэл Улаанбаатар хотдоо бүр аюул. АИ-92 бензин аль өнгөрсөн сард тасарсан. АИ-95, АИ-98 нүдний гэм болж, олдсоноо авах гэсэн жолооч нарын дараалал км, км-ээр үргэлжилж байна. Салбарын сайд “Жолооч нарын дараалал гурван км байснаа нэг км болсон. Одоо хоёр хоног л тэсчих. Жолооч нар бензинтэй мөртлөө банкаа дүүргэх гэж дараалал үүсгэж байна” гэх зэргээр илт түмний дургүйг хүргэсэн амьдралгүй мэдэгдэл үе үе хийж, нийгмийн бухимдлыг улам өрдөхөөс өөрийг хийж гийгүүлэхгүй байна.

Удалгүй араас нь эрчим хүчний хязгаарлалт яригдаж эхэллээ. Эрчим хүч нийлүүлэгч ОХУ-ын нэг станцад эвдрэл гарснаар Монгол Улс даяар цахилгаан хязгаарлах аргагүй нөхцөл байдалд хүрснийг өнгөрсөн долоо хоногт Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдэгдэв. Одоо хэзээ ч хэдэн цагт ч улс даяараа тоггүй болох эрсдэлтэй тулчихлаа. Шатахуун, эрчим хүчний хүнд асуудалтай нүүр тулаад буй нийслэлчүүдэд өөр нэг том зовлон нь замын түгжрэл. Түгжрэлд тэрбум тэрбумаараа зарцуулаад ч ганц ч шийдэлгүй Хотын захиргааны “ач тус”-аар улаанбаатарчууд зам дээр өдрийн талыг барж, шөнө хагаслаж гэрийнхээ барааг харж байна. Нийтийн тээвэр гэдэг салбар бүр навс уналаа. Буудал болгон дээр арав хориор биш зуу, зуугаар хүмүүс автобус хүлээн хэдэн цагаар мөсөн гудамжинд жиндэн зогсож байна. Түгжрэл дундаас арайхийж гарч ирсэн автобус цааш жаахан мацаад л хөлдөөд зогсчихож байна. Агаарын бохирдол, ханиад томууны дэгдэлтийг ярих шаардлагагүй.

Ерөөсөө өнөөдөр Монгол Улс маш хүнд нөхцөл байдалтай байна. Гялтайх ганц салбар, нийгмийг тайвшруулах ганц ажил гэж алга. Уг нь ард түмний ахуй амьдралыг дээшлүүл, нийгмийн асуудлыг шийдвэрлэж, хөгжил өөд зүтгэ гэж УИХ-ыг байгуулдаг. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн ард түмний ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана” гэж хатуу заасан. Ингэж сонгогдсон УИХ 76 гишүүн, нэг даргатай. Тэндээс Засгын газрыг байгуулдаг.

Сонгогч олон нь, нийт ард түмэн нь өнөөдөр хүнд хэцүү сорилтод бүдэрч, хотын зам дээрээ хэдэн цагаар түгжирч, буудал дээр даарч бээрч, ШТС-ууд дээр түлшний төлөө зодолдож байхад УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн пүрэв гаригийн УИХ-ын чуулган дээр учир битүүлэг мэдэгдэл хийлээ.

Тэрээр “…Үл үзэгдэгч л хамаг юмыг зогсоож байдаг. Цахилгаан станц ч тэр, газрын тосны үйлдвэр ч тэр. Үл үзэгдэгч хүчийг хэн гэдгийг байгаа бид мэдэж байгаа ш дээ, өнөөдөр” гэсэн үгс УИХ-ын Чуулганы индэр дээрээс ууртайхан шидлэв. Ямар учиртай, юун хорлогч болоод явчихав аа. Ийм зүйлийг төрийн эрх барих дээд байгууллагыг тэргүүлж байгаа хүн хээв нэг яриад сууж болох уу. Өнөөдөр монголчуудын амьдрал, нийгэм бүх зүйл тэг зааж таг зогссоны шалтгаан найман жил дангаар эрх барьсан МАН-ын хийсэн ажил биш үү. Буруутан нь эрх баригчид биш гэж үү. Хариуцагч хайя гэвэл ард түмэн, сонгогчдын ашиг сонирхлыг илэрхийлж шийдэж шийдвэрлэн үүрэгтэй УИХ-ын 76 гишүүн, УИХ-ын дарга Г.Занданшатар нар хамгийн түрүүнд цохогдох ёстой юм. Гэтэл бүх зүйл буруудаж, асуудал хүндрээд ирэх үед бусад руу буруугаа чихдэг эрх баригчдын арга заль бүр төгсрөөд, “үл үзэгдэгч”-тэй болчихож байгаа хэрэг үү. Г.Занданшатарын санаагаар түүний хэлсэн үл үзэгдэгч хорлогчийг бид бас даган баясаад хамт зүхэж, үзэн ядах болж байна уу. Одоо тэр үл үзэгдэгч “хорлогчоо” зарлах хэрэгтэй байна. Хэнийг нь ч мэдэхгүй хий боорлож байхаар ядахдаа нэр усаар нь мэддэг болоё хэдүүлээ.

УИХ-д бүрэн эрх бий. Тэд энэ улс оронд болох, болохгүй байгаа, гадна дотноос заналхийлж байгаа аюул, бүр нарийндаа ирээдүйд учирч болзошгүй хор хохирол зэргийг мэргэжлийн өндөр түвшинд мэдээлэл цуглуулах, хариу арга хэмжээ авах бүрэн боломж, эрх мэдэл байгаа. Түүнийг хэрэгжүүлээч, хийгээч гэж улсаас тусгайлан машин тэрэг, харуул хамгаалалт, ажиллах орчин нөхцөл, зардал тэргүүтнийг тэрбум тэрбумаар нь зарлагадан хангадаг юм шүү дээ. Хариуд нь харин “Та нарыг хорлож байгаа хорлогч байна. Би мэдэж байна” гэдэг бол маш хариуцлагагүй, эмгэнэлтэй дүр зураг байлаа.

Хорлогч байгааг мэдсэн бол арга хэмжээ авах нь та нарын үүрэг шүү дээ. Харин мэдээгүй найман жил засагласан бол эсрэгээрээ хариуцлагын асуудал яригдах ёстой болж таарна. Бүх эрх мэдлийг олонхоороо атгаж ирсэн энэ хугацаанд улс орны хөгжлийг гацааж байгаа хүмүүс байсан бол та нарын л буруу. Түүнийг мэдээгүй өдийг хүрсэн бол бас л та нарын буруутай ажиллагаа. Монголын нийгмийн нүүр царай ямар байна тухайн үеийн төр засгийн үйл ажиллагаа, шийдвэрийн үр дүн. Нийгмийн хөгжил сайн байсан бол та нарын гавьяа. Болоогүй, хөгжөөгүй, асуудалтай, бүр тартагтаа тулах нь ч та нартай холбоотой. Шатахууны хомсдол, эрчим хүчний хязгаарлалт, түгжрэл, агаарын бохирдол энэ бүхний шийдэл тухайн цаг үед эрх барьж байгаа төр засгаас л гарна шүү дээ. Гэтэл энэ үр дагавраа өөрсдөөсөө, гишүүдээсээ засгаасаа эрэхийн оронд үл үзэгдэгч хорлогч гэж эзэн биегүй, хариуцах хүнгүй чиг рүү зааж, бултах гэж үзэж байна уу. МАН 2016 онд дангаар засаглах үедээ өмнөх АН-ын Засгийн газар, гишүүд рүү энэ улс орны хамаг булхай луйвар, болохгүй зүйлийг бухах гэж оролддог байв. Өнөөдөр хүртэл өр дангийн асуудал ярих гишүүн, сайд нар байж л байдаг. 16, долоон оны үед бол АН ын хулгайчууд л баллаад хаячиж дээ гэж үнэмшээд ирсэн. 20 оноос хойш яалаа гэж ийм юм ярьсаар байгаа юм бэ. Яг үнэндээ хамгийн их бүтээн байгуулалт, улс орны хөгжлийн ажлууд АН ын үед хийгдсэн гэдэгтэй улс нийтээрээ хүлээн зөвшөөрдөг болоод удлаа.

Одоо харин буруутан хайя гэтэл АН-ын Засгийн үе хэтэрхий алсарч, өөрсдийнх нь эрх барьсан бүтэн хоёр Засгийн газрын үед ажиллаж хийж бүтээж чадаагүйнхээ буруутныг ингэж зарлахдаа тулаа юу. Ерөөсөө товчхондоо УИХ Үндсэн хуулиар хүлээсэн бүрэн эрх, үүргээ энэ найман жил хэрэгжүүлж чадаагүй гэдгээ хэн нэгэн хорлогчоос болсон гэдгээрээ Г.Занданшатар дарга өөрөө хүлээчих вүү.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 цаг 39 минутын өмнөСУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 цаг 44 минутын өмнөБ.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ7 цаг 34 минутын өмнөХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив7 цаг 59 минутын өмнөМонголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө8 цаг 28 минутын өмнөЭрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон8 цаг 36 минутын өмнөЦ.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!5 сар 15. 8:24"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно5 сар 14. 12:35Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлана5 сар 14. 12:05Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30
 Facebook Twitter Youtube