Энэ мэдээ хуучирсан буюу 2023-12-22 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Цэнгэл хэлбэрийн зан үйлийн байгууламж

12/ 22/ 2023    6 цаг 42 минут

Хүрлийн үеийн тахилга зан үйлийн чулуун байгууламж. 

Алтайн нурууны дагуу Монгол, ОХУ, Казахстаны нутагт тархсан бөгөөд гол мөрний хөндийд элбэг тохиолддог. Манай улсад Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн нутагт тэмдэглэгдсэн бол ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах улсын нутагт Юстыд голын хөндий, Укокийн тэгш өндөрлөгт хамгийн олноороо, мөн Тувагийн зарим нутагт, харин Казахстаны Бухтарма голын хөндийд бүртгэгджээ. Цэнгэл хэлбэрийн байгууламжийн тархалтын төв нь Монгол улсад байгаа нь эргэлзээгүй. Одоогоор Баян-Өлгий аймагт 25 газарт 800 гаруй бүртгэгдээд байгаагаас зөвхөн Цэнгэл хайрханы өвөр Цагаан Асгад 372 байна.

Орос Алтайд Орос Бельгийн хамтарсан судалгааны анги 2 дурсгалыг малтсан бол Монгол Алтайд Монгол-Францын хамтарсан Евразиат төслийн хээрийн шинжилгээний анги 2007-2014 онд хэд хэдийг малтжээ.  

Энэхүү дурсгал нь дугуй болон дөрвөлжин хэлбэртэй байдаг. Хэлбэр ба хэмжээнээс үл хамааран доорхи хэдэн хэсгээс бүрддэг байна. Эдгээр нь: хүрээ, үүд, чулуун дараас, тусгаарлагч хаалтууд, голомт, хөшөө чулуу, дагалдах байгууламж зэрэг болно. Дүрслэн өгүүлбэл, зүүн баруун тэнхлэгийн дагуу хоёр талдаа нэвт гарсан задгай “үүд”-тэй байна. Үүдний хоёр талыг хүрээнээс арай том чулуугаар хийж эрс ялгаж өгсөн байдаг. Гал түлж яс шатаасан “голомт” энэ хоёр талын үүдний завсарт үндсэн тэнхлэгийн дагуу байрласан байдаг. Хүрээ чулууг голын дунд зэргийн хайрга чулуу юм уу хадны хагархай хавтгай чулуугаар хийсэн хашлага чулууд ба дотор нь чигжиж хийсэн жижиг чулуудаар босгоно. Доторхи орон зайг нь хүрээнээс дотогш тэгш хэмтэйгээр сунгаж байгуулсан 4 ширхэг “тусгаарлагч хаалт”-ууд эзлэнэ. Эдгээрийн үүрэг зориулалт тодорхой бус. Чухамдаа энэ тусгаарлагч чулуун эгнээ орон сууцны өрөө тасалгаа мэт харагддаг учир Цэнгэл хэлбэрийн байгууламжийг “орон сууц” гэж үзэхэд гол түлхэц болдог. Гол тэнхлэгийн хойд хагаст тэгш өнцөгт юм уу зууван хэлбэрийн чулуун дараас байдаг. Үүнийг малтахад ямар нэгэн эд өлгийн зүйлс болон бүтэц зохион байгуулалт гардаггүй. Мөн зарим тохиолдолд зүүн талын үүдний чанх харалдаа дунд зэргийн чулуун хөшөө босгосон байдаг. Ерөнхийдөө Цэнгэл хэлбэрийн чулуун байгууламжийн малтлагаар голомтноос гардаг малын шатсан ясыг эс тооцвол ямар ч эд өлгийн зүйл болон бүтэц зохион байгуулалт илэрдэггүй.

Харин түүний баруун талд 10 м гаруй зайд байрладаг тэгш өнцөгт болон тодорхой хэлбэргүй чулуун дарааснуудаас модон шонгийн үлдэгдэл, шонгийн нүх зэрэг илэрдэг байна. Иймээс Цэнгэл хэлбэрийн чулуун байгууламж нь хэдийгээр өөрөө зан үйлийн шинжтэй байгууламж боловч давхар зан үйлийн байгууламжтай болдог нь онц сонирхолтой.

Уг чулуун байгууламжийн үүрэг зориулалтын талаар янз бүрийн үзэл баримтлал бий. Өрнөдийн судлаачид гол төлөв орон сууц гэж үзэж байдаг. Харин Монголын судлаачид зан үйлийн байгууламж гэж үздэг.

Цэнгэл хэлбэрийн байгууламжийн он цаг радиокарбоны шинжилгээгээр НТӨ 2500-1800 он хооронд гарч байгаа нь Монголын археологийн үечлэлээр Түрүү хүрлийн үе юм. (Ц.Төрбат)

Ашигласан ном зохиол

Төрбат Ц., Батсүх Д., Батбаяр Т.. 2007 онд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутагт ажилласан Монгол-Европын холбооны хамтарсан археологийн экспедицийн тайлан. ШУА-ийн ТАХ-ийн ТБМС. – УБ.,2008.

Төрбат Ц., Батсүх Д., Баярхүү Н., Энхбаяр Г. Монгол-Францын хамтарсан “Еurasiat-хүрлийн үеийн булш” төслийн Археологийн хээрийн шинжилгээний ангийн 2014 оны ажлын тайлан. ШУА-ийн ТАХ-ийн ТБМС. – УБ., 2014.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Нийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно3 цаг 19 минутын өмнө"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно3 цаг 32 минутын өмнөИхэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна3 цаг 37 минутын өмнөОнцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа3 цаг 40 минутын өмнө"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ3 цаг 45 минутын өмнөЗурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.4 цаг 30 минутын өмнөО.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25
 Facebook Twitter Youtube