Энэ мэдээ хуучирсан буюу 2023-12-29 нд нийтлэгдсэн байна.

Лавагийн Юрад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

12/ 29/ 2023    13 цаг 24 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:

Хүнсний үйлдвэрийн салбарт эрүүл хөрсөнд ургуулсан жимс жимсгэнээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, чацарганын аж ахуй байгуулан, хүнсний хангамжийг сайжруулах, иргэдийг эрүүл аюулгүй хүнсээр хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Завхан баялаг” ХК-ийн зөвлөх, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Лавагийн Юрад хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

  • МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвийн салбарын эрхлэгч Пүрэвийн Зузаан,

ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:

  • Сүхбаатар аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори нэгдүгээр сургуулийн зөвлөх багш Мажигийн Саарал,
  • Завхан аймгийн “Чандмань-Эрдэнэ” цогцолбор сургуулийн ахмад багш Ойдовын Рэнцэнбадам,

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

  • “Дипломат” академийн захирал, ахмад дипломатч Хасбазарын Бэхбат,

ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:

  • Үндэсний аудитын газрын ерөнхий аудитор асан Аюурын Зангад,

ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:

  • Хүний эрхийн үндэсний комиссын даргын зөвлөх Жадамбын Дашдорж,

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

  • “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” компанийн эдийн засагч Ёндон-Очирын Пэрэнлиймаа,
  • Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Засаг дарга асан Намсрайн Батсуурь,

ГАВЬЯАТ НИСГЭГЧ ЦОЛООР:

  • “Аэро Монголиа” ХХК-ийн онгоцны дарга, нисгэгч Санжхүүгийн Ганболд,

ГАВЬЯАТ ХОЛБООЧИН ЦОЛООР:

  • “Юнител” ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Равжингийн Ганболд,

АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

  • “Таван богд трейд” ХХК-ийн Дотоод аудит хариуцсан захирал Цагаачийн Оюунцэцэг,
  • “Эм Си Эс Кока Кола” ХХК-ийн гүйцэтгэх захирал Лувсандашийн Мягмаржав,
  • “Улаанбаатар хивс” ХК-ийн зөвлөх, Монгол Улсын зөвлөх инженер Ёндонжамцын Энхтөр,

ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР:

  • Үндэсний шигшээ багийн жүдо бөхийн тамирчин, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт Ёндонпэрэнлэйн Басхүү,
  • Үндэсний шигшээ багийн жүдо бөхийн тамирчин, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт Лхагватогоогийн Энхрийлэн,
  • Үндэсний шигшээ багийн бөхийн чөлөөт барилдааны тамирчин, Олон улсын хэмжээний мастер Төмөр-Очирын Тулга,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

  • Тужийн нарсны байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны дарга асан Дэвшиншагваагийн Бямбаа,
  • “Хайрхан овоот” ХХК-ийн захирал Халтарын Баасандорж,
  • “Энх-Амаржин” сувилахуйн төвийн ерөнхий эмч Мөнхбаярын Ариунаа,
  • Үндэсний шигшээ багийн бөхийн чөлөөт барилдааны тамирчин, Олон улсын хэмжээний мастер Энх-Амарын Даваанасан,
  • Үндэсний шигшээ багийн бөхийн чөлөөт барилдааны тамирчин, Олон улсын хэмжээний мастер Энхсайханы Дэлгэрмаа,

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ахмад ажилтан Төмөрбаатарын Арсланбаатар,
  • МУИС-ийн дэд профессор Сүхбаатарын Гэрэлбаатар,
  • “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Батбаярын Мөнхтамир,
  • “Мон лабел” ХХК-ийн захирал Нансангийн Батмөнх,
  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Дамбасүрэнгийн Оюундэлгэр,
  • Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Төмөрийн Хулан,

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

  • “Грандбук паблишинг” компанийн орчуулагч Пүрэвхүүгийн Саруул,
  • Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн ахлах байцаагч Чүлтэмийн Баярбаясгалан,
  • Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа, стратеги төлөвлөлт, эрсдлийн үнэлгээний төвийн лабораторийн мэргэжилтэн Тогоогийн Бадамгарав,
  • Монголын архитекторуудын эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн Амарсанаагийн Түвшинбаяр нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Нийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно3 цаг 29 минутын өмнө"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно3 цаг 41 минутын өмнөИхэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна3 цаг 47 минутын өмнөОнцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа3 цаг 50 минутын өмнө"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ3 цаг 54 минутын өмнөЗурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.4 цаг 40 минутын өмнөО.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25
 Facebook Twitter Youtube