Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 112 жилийн ойн энэ өдөр Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж, хутагт хувилгаад тэргүүтэй лам хуврагууд X Богд Жавзандамба хутагтын хөрөг дүрийг ёслол хүндэтгэлтэйгээр арслант ширээнд заллаа.
Мөн Богд хаант Монгол улсын төрийн дуулал “Зуун лангийн жороо луус” дуу эгшиглэж, Соёмбот тугийг Батцагаан Цогчэн дуганд ёслол хүндэтгэлтэйгээр залж, Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гэвш лхаарамба Д. Жавзандорж Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийн мэндчилгээг дэвшүүлэв.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.