Энэ мэдээ хуучирсан буюу 2024-01-10 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Ярлык

1/ 10/ 2024    7 цаг 00 минут

Монголын их хаадын буулгасан тушаалыг Зарлиг гэх ба орос хэлэнд ярлык хэмээн тэмдэглэгдэн үлджээ.

Их Монгол улсыг байгуулж Монголын эзэнт гүрнийг байгуулсан Чингис хаан болон түүний залгамжлагчдын үед зарлиг гэдэг үгийг их хаанаас өөр хэн ч хэрэглэх эрхгүй байсан нь тодорхой байна. Монгол бичгийн онцлогоос хамаарч зарлиг гэдэг үг орос хэлэнд ярлык хэмээн хэлбэр нь өөрчлөгдөн тэмдэглэгдсэн ч зарлиг гэдэг утга нь хэвээр хадгалагджээ.

Судлаачдын олж тогтоосноор эзэнт гүрний хаадын зарлиг нь дараах бүтэцтэй байжээ. Үүнд: Эхлэлийн тогтсон хэллэг (оршил), Зарлиг тушаал гаргагчийн нэр, Хэнд хандсан (хүлээн авагч), Гол агуулга, Бичсэн огноо, газар

Зарлигийн эхэнд “Мөнх тэнгэрийн хүчинд”, “Мөнх тэнгэрийн хүчинд, хааны ивээлд” хэмээх тогтсон  хэллэг нь Чингис хааны үеэс түгээмэл хэрэглэгдэж байсан ч Өгэдэй хааны үеэс бичгийн хэлэнд хэлбэршжээ. Зарлигийн энэ хэлбэршил Их Монгол улсын дөрөвдэх хаан Гүюг хааны тамганы дардас, түүний Ромын Пап ламд илгээсэн перс хэлээрх захидал зэргээс үзэхэд, түүний үеэс эхлэн аливаа зарлигийн бичгийн эхэнд энэ хэллэгийг заавал оруулан бичих болсон. Түүний дараа тухайн зарлигийг хүлээн авах албан байгууллага болон хувь хүн байх ба агуулга нь онцгой эрх дарх, хөнгөлөлтийг үзүүлэх буюу анхааруулга сүрдүүлгийн үгээр илэрхийлэгднэ.

Зарлигийн эцэст бичиг үйлдсэн огноо, газрыг заавал бичдэг байжээ. Дай Юань улсын Шидабал Гэгээн хаан хүртэл 12 жилийн тооллыг баримталсан байдаг бол түүнээс хойш 12 жилийг, хаадын оны цолтой давхар хэрэглэх болжээ.

Зарлигийн төгсгөлд их хаадын нэр, оны цолыг хамгийн өндөр мөр тэтгэн бичих ба түүнээс доош зэрэг дагуу мөр тэтгэдэг байв. Мөр тэтгэх ёсыг уйгуржин монгол, дөрвөлжин бичгийн дурсгал, нанхиад үсгийн дурсгалд ч мөн адил баримталдаг байж.

Зарлигийг бичсэн огноо, газар гэсэн хэсэгт ал улаан тамга дарна. Хэрэв захидлын цаас нь залгаастай байвал захидлын баталгаат чанарыг хангахын тулд залгаас бүр дээр тамгална.

Алтан ордны улсын хаадаас гадаадын худалдаачдад олгосон зарлигийн бичгүүд, Хубилай хаан болон түүнийг залгамжлагч хаадаас шашны сүм хийд, лам нарыг алба татвараас хөнгөлсөн зарлиг зэрэг зарлигийн олон бичгүүд өнөөг хүртэл уламжлан иржээ. (С.Цолмон)

Ашигласан ном зохиол

Сумьяабаатар Б., XIII-XIV зууны Монгол Солонгос харилцааны бичгүүд (Тэргүүн дэвтэр), УБ., 1978

Хубилай хаан түүнийг залгамжлагчид, УБ., 2015

Шагдарсүрэн Ц., Монголчуудын утга соёлын товчоон, УБ., 2013

Григорьев А.П., Монгольская дипломатика, XIII-XIV вв.Л.,1978

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube