Энэ мэдээ хуучирсан буюу 2024-01-12 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Эеэр засагч хаан

1/ 12/ 2024    6 цаг 58 минут

Эеэр засагч нь 1643-1661 онд Манж Чин улсын төрийг барьсан гуравдахь хаан. 1643-1661 онд төр барьж Хятадын Мин улсыг бүхэлд нь захирсан Манж Чин улсын хаан байв.

 Эеэр засагч хааны үед Манж Чин улсын дотоод улс төрийн байдал дайн сөргөлдөөний байдалтай байв. Хэдийгээр нас залуу, богино хугацаанд төр барьсан ч Манж Чин улсад тулгараад байсан асуудлыг туршлагатай улс төрчдийн дэмжлэгтэйгээр даван туулжээ. Түүний төр барьж байх хугацаанд Хятадын Мин улсын үлдсэн газар нутгийг бүхэлд нь эзлэж, Амур, Сунгари мөрний орчмоор газар нутгаа шаргуу тэлж байсан Хаант Оросын газар нутгийн түрэлтийг хэсэг хугацаанд зогсоон барьж чадав.

Сиймхий ашиглан оргон зугатсан Сөнид аймгийн Тэнгис вангийн цэргийг бутцохиж өөрийн улсад ашигтайгаар шийдвэрлэж чадав.

1643 онд Манж улсын нөлөө бүхий ноёд хуралдаж  Дээд эрдэмт хааны 5 настай хүү Фүлинг өргөмжлөхөөр тогтов.

1644 онд Манжийн цэрэг Бээжинг эзлээд Фүлинг хаан ширээнд ёслон залж Эеэр засагч хаан хэмээн өргөмжлөв. Нийслэлийг Мүгдэнгээс Бээжинд шилжүүлэв. Балчир хааны нэрээр авга ах Доргон нь төр барив. Хэдийгээр Манжийн цэрэг Бээжинг эзлэн авсан ч өмнөд хэсэг нь Мин улсын мэдэлд байсан учир үргэлжлүүлэн Хятад орныг дайлж бүхэлд нь эзлэн авав. Хятадын Мин улсыг бүхэлд нь захирсан Манж Чин улсын хаан болов.Мөн Сөнид аймгийн Тэнгис вангийн хэргээс улбаалан Халхын Сэцэн хан, Түшээт ханы цэрэгтэй байлдаж ялсан ч Манж улсын дотоод улс төрийн байдал тогтворгүйн улмаас 1646 онд цэргээ Халхын нутгаас буцаан татжээ.

Мин улсыг эзлэн авсны дараа Манжийнулсын  эрх баригчид  Халхтай холбоотой асуудлыг хүчээр шийдэх, тулган хүлээлгэхийг илт оролдох болжээ.Эеэр Засагч хаан Сөнид аймгийн хэрэг явдлаас үүдэн Халхын хан нарын харилцаагаа сайжруулах гэсэн оролдлогыг хүлээн авсангүй.

1650 онд Доргоныг зуурдаар нас барсны дараа 1651 оноос 13 настай Эеэр засагч хаан биеэр төр засах болсныг мэдэгдэв. Тэрбээр Мингийн үед байсан сургуулийг дахин нээж, төрийн удирдах байгууллагыг сэргээж, хятад хүмүүсийг олноор нь төрийн албанд авчээ. Ордонд хятад тайган нарын тоо хурдацтай өсч 5000-д хүрсэн ба тэдэнтэй даруй тэмцэл явуулахад хүрчээ.

1654 онд Амур, Сунгар мөрний сав газраар эзэмшлээ байгуулж байсан Хаант Орос улсын  Фёдор Байков тэргүүтэй элч ирж хэлэлцээр хийж алба барихыг шаардсан ч хүлээж авсангүй. Элчийг буцсаны дараа  1658 онд Амур Сунгар мөрний бэлчирт Манж-Солонгосын хамтарсан  флот 40 усан онгоцоор довтолж ялалт байгуулан хэсэг хугацаанд Оросуудын Амур мөрний дунд урсгалаар нэвтрэн орохыг зогсоож чаджээ.

1661 онд Эеэр засагч хаан 23 насандаа цэцэг өвчнөөр таалал төгсчээ. (С.Цолмон)

Ашигласан ном зохиол

Алтан улсын түүх, Түдэн,Өлзийт нар орчуулав. Үндэстний хэвлэлийн хороо,1988.

Дайчин гүрний дотоод яамны монгол бичгийн гэрийн данс, 11 дэвтэр, Эрхлэн хэвлүүлсэн А.Цанжид, УБ.,2010

Жигмэдсүрэн С., Буянтогтох Г, Манж гүрний хураангуй түүх, УБ.,2010.

Монгол улсын түүх, Дөтгөөр боть, УБ.,2003

Непомнин О. Е. История Китая: эпоха Цин. XVII — начало XX века,М., 2005.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Нийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно4 цаг 29 минутын өмнө"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно4 цаг 41 минутын өмнөИхэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна4 цаг 47 минутын өмнөОнцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа4 цаг 50 минутын өмнө"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ4 цаг 54 минутын өмнөЗурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 цаг 40 минутын өмнөО.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25
 Facebook Twitter Youtube