Энэ мэдээ хуучирсан буюу 2024-01-13 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон:Юйшитай (御史臺) (яам)

1/ 13/ 2024    8 цаг 52 минут

Юйшитай (御史臺) (яам)

Юйшитай (яам)-н эрх мэдлийн хүрээ нэлээд өргөн байж, хууль дүрэм, хэв ёсыг зөрчих, хааны зарлигийг үл тоомсорлох, ард олныг дарлах, эрх мэдлийг хүчээр булаан авах, албан үүргээ үл биелүүлэх, хээл хахууль авах зэрэг асуудлыг хариуцан шийдвэрлэдэг байжээ. Эзэн хаантай шууд харьцдаг, бичиг цэргийн түшмэдийн аль алиныг нь байцаан шалгах эрхтэй байсан тул тус байгууллага нэлээд хүч нөлөөтэй байжээ. Түүнчлэн албан хаагч, түшмэдээ бие даан сонгож шалгаруулж ажиллуулах эрхтэй байв.

Юйшитай (яам) нь бүх улс даяар хянан шалгах үүрэгтэй байсангүй, гагцхүү нийслэл орчмын бүс нутаг, Хэнань Цзянбэй муж, Ляоян мужийг хариуцаж, үлдсэнийг нь түүнтэй ижил зиндаа бүхий хоёр Салбар Юйшитай хариуцдаг байв. Гэвч Юйшитай (яам) нь бусад хоёр Салбар Юйшитай-г ерөнхийд нь хянаж, хариуцдаг байжээ.

Юйшитай (яам)-д түүний тэргүүн болох хоёр юйшидайфу (御史大夫)-гаас гадна, хоёр юйши чжунчэн (御史中丞), хоёр шиюйши түшмэл (侍御史), хоёр чжишу түшмэл (治書) болон бусад бага тушаалын албан хаагчид ажилладаг байжээ.

Юйшитай (яам)-н харьяанд Ордны байцаан үзэх хэлтэс (殿中司, Дяньчжунсы),  Хянан байцаагч яам (察院, чаюань), Орон нутгийн байцаах хэлтэс (廉訪司, ляньфансы) гэсэн салбар нэгж байжээ. (Ц.Цэрэндорж)

 

Ашигласан ном зохиол

Юань улсын судар (хятад хэлээр)

Лю Цзи, Умар газар одсон хувийн тэмдэглэл (орчуулсан Цэрэндорж Ц.) – “Умар газар одсон хувийн тэмдэглэл, Умрыг төвшитгөсөн тэмдэглэл”, УБ., 2016

Ганболд Ж., Мөнхцэцэг Т.,  Наран Д., Пунсаг А., Монголын Юань улс, УБ., 2006

Далай Ч., Монголын түүх (1260-1388), гутгаар дэвтэр, УБ., 1992

Пунсаг А., Тэнгэрийн Их Юань улсын түүхэн тэмдэглэл, УБ., 2010

David M.Farquhar, The Government of China under Mongolian Rule: A Reference Guide. Münchener ostasiatische Studien 53, 1990

元史辭典, 主編, 邱樹森, 山东敎育出版社, 2002

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube