Энэ мэдээ хуучирсан буюу 2024-01-13 нд нийтлэгдсэн байна.

Үндэсний үйлдвэрлэгчид 2025 он гэхэд өндөгний хэрэгцээг бүрэн хангана

1/ 13/ 2024    10 цаг 58 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч “НВЦ”, “Хүнс сервис” ХХК-д ажиллалаа.

“НВЦ” ХХК-ийн “Баян” өндөгний үйлдвэр нэг сая толгой шувуутай. Өдөрт 600 мянган өндөг нийлүүлдэг бөгөөд дэгдээхэй бойжуулах, өндөг ангилан савлах, хагас боловсруулсан бүтээгдэхүүний болон тэжээлийн үйлдвэр зэргийг цогцоор нь байгуулжээ.

2023 онд улсын хэмжээнд 500 орчим сая өндөг зах зээлд борлуулагдсаны 300 сая буюу 60 орчим хувийг дотоодын аж ахуйн нэгжүүд нийлүүлсэн байна. Үүний 50 хувийг “НВЦ” ХХК дангаар бүрдүүлжээ.

Энэ жил шувууныхаа тоо толгойг 1.5 саяд хүргэж, өндөг үйлдвэрлэгч бусад аж ахуйн нэгжтэй хамтран 2025 он гэхэд өндөгний хэрэгцээг бүрэн хангана гэдгийг компанийн гүйцэтгэх захирал Ц.Баатарбилэг хэллээ.

 

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд шувууны аж ахуйн болон тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлж, бага хүүтэй зээл олгон, бодлогын бусад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийллээ.

Өндөгний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд тэжээлийн технологи хариуцсан болон тэжээлийн үйлдвэрийн автомат, электрон тоног төхөөрөмжийн мэргэжилтэн дутагдаж байгааг ч хэллээ.

Мөн Монголд ургадаггүй үр тариаг гааль болон НӨАТ, өндөг үйлдвэрлэгчдийг үйл ажиллагаа нь жигдэртэл НӨАТ-аас чөлөөлөх чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн “Хүнс сервис” ХХК-д ажиллалаа.

Тус компани жигнэж хэрчсэн 14 төрлийн бэлэн гурилаа сургууль, цэцэрлэг, нийтийн хоолны газрууд болон сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлдэг.

“Алтан тариа”, “Улаанбаатар гурил”, “Өег” зэрэг компаниас түүхий эдээ авч, зориулалтын агуулахдаа нөөцлөн, иргэдэд хямд, чанартай, баталгаатай, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнгүй, хадгалалтын хугацаа уртасгагч бодисгүй гурил үйлдвэрлэж байна.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн цаг үеэ олсон гэдгийг “Хүнс сервис” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Саранчимэг хэллээ.

Цаашид тус компани болон ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй аж ахуйн нэгжийг хөрөнгө оруулалтын зээлд аль болох хамруулж байвал таван жилийн дотор дотоодын зах зээлээ бүрэн хангаж, улмаар экспортод гаргах боломжтой гэж үздэгээ илэрхийллээ.

 

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 онд хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгч 1,800 гаруй аж ахуйн нэгж 675 тэрбум төгрөгийн зээл авсан байна.

Хүнс, хөдөө аж ахуйн 19 төрлийн үйлдвэрлэлд шаардлагатай 428 төрлийн тоног төхөөрөмжид импортын гаалийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж байгаа юм.

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Нийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно2 цаг 37 минутын өмнө"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно2 цаг 50 минутын өмнөИхэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна2 цаг 56 минутын өмнөОнцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа2 цаг 59 минутын өмнө"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ3 цаг 3 минутын өмнөЗурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.3 цаг 48 минутын өмнөО.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25
 Facebook Twitter Youtube