Энэ мэдээ хуучирсан буюу 2024-01-14 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон:Эетэй засгийн хошуу (Түшээт хан аймаг)

1/ 14/ 2024    6 цаг 53 минут

Чин улсын үеийн Халхын Түшээт хан аймгийн хошуу

    Халхын умард замын Хан уулын чуулганы жүн ван Минжүүрдоржийн (Мэргэн засгийн) хошууны туслагч тайж Сүндэв нь 1732 онд туслагч жанжин Цэрэн зүүнгарын цэргийг Эрдэнэзууд дарсаны дараа зүүнгарын ухарсан цэргийг нэхэн хөөхөд гавьяа байгуулсан тул түүнийг засаг тэргүүн зэрэг тайж болгож харьяат ардыг нь тусдаа хошуу болгожээ. 1756 онд хотогойдын Чингүнжавын бослого хөдөлгөөнд нэгдсэнгүй тул гүнгийн зэрэг хүртсэн боловч, 1757 онд дураар урианхайн газар одож морь худалдан авсан хэрэгт шийтгэгдэн гүнгийн зэргээ ховхлуулж, засаг тушаалаа хүү Сандавдоржид шилжүүлжээ. Тус хошууны нутаг нь зүүнш Залаат, өмнөш Цавчир, баруунш Улаан чих ус, хойш Тахилгат өндөр, зүүн хойш Заг ус, баруун хойш Нарийн булаг, зүүн өмнөш Хацавч, баруун өмнөш Хадан усанд хүрчээ. 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхаглахад Түшээт хан аймгийн Эетэй засгийн хошуу хэмээн өөрчлөн нэрийдэж тэр үеийн засаг Наваандоржид үе улиран эетэй засаг цол, туслагч гүнгийн хэргэм шагнажээ. 1923 оны засаг захиргааны өөрчлөлтөөр Богд хан уулын аймгийн Хоёр Өлзийт уулын хошуу хэмээн өөрчилж, Баясгалан, Манлай хэмээх хоёр сумтай болгов. 1931 оны засаг захиргааны шинэчлэлээр тус хошууг татан буулгаж, Өмнөговь аймгийн Манлай, Дорноговь аймгийн Мандах сумдыг зохион байгуулжээ. (Б.Нацагдорж) 

Засаг ноёдын үе залгамжлал

Сүндэв

Засаг, тэргүүн зэргийн тайж

1736-1758

Сандавдорж

Засаг, улсад туслагч гүн

1758-1789

Азар

Засаг, тэргүүн зэргийн тайж

1789-1816

Ванчиндорж

Засаг, тэргүүн зэргийн тайж

1816-1828

Балдангомбо

Засаг, тэргүүн зэргийн тайж

1828-1853

Дармасэнгэ

Засаг, тэргүүн зэргийн тайж

1853-1879

Диндогдорж

Засаг, улсын түшээ гүн

1879-1882

Сономдорж

Засаг, тэргүүн зэргийн тайж

1882-1907

Наваандорж

Засаг, төрийн бэйл

1907-1923

Эетэй засгийн хошууны газрын зураг

Ашигласан ном зохиол

Jang Mu jokiyaba. Namyun, Banzaraγča mongγolčilaba. Mongγol-un qosiγu nutuγ-un temdeglel (dumda). Ündüsüten-ü keblel-ün qoriy-a. 1990

Майский И. Современная Монголия. Иркутск, 1921.

Сономдагва Ц. Монгол улсын засаг, захиргааны зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэл. Улаанбаатар, 1998.

Шархүү Цэ. Дөрвөн аймгийн засаг хошуудын засаг ноёдын товч шастир. // Mongoru kenkyukai. Osaka, 1984. Vol.7, т.119-207. 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube