Энэ мэдээ хуучирсан буюу 2024-01-16 нд нийтлэгдсэн байна.

Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 9.4 жилээр богино насалж байна

1/ 16/ 2024    10 цаг 55 минут
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүн амын эрүүл мэнд” сэдэвт бодлогын зөвлөлдөх уулзалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран зохион байгууллаа.

Зөвлөлдөх уулзалтыг нээж, Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн нь монгол хүний дундаж наслалтыг уртасгах, эрүүл мэндийг нь тэтгэх, бие бялдрыг нь анагаахын шинжлэх ухааны үндэстэй чийрэгжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн нийтийн эрүүл мэндийн арга хэмжээ гэдгийг тэмдэглэв.

“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж, монголчуудын өвчлөл, эндэгдлийн гол эрсдэлт хүчин зүйл, суурь шалтгааныг тогтоох, түүнийг багасгахад судалгааны үр дүн чухал гэдгийг онцоллоо.

 

Хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, эрх зүйн шинэчлэл, арга хэмжээ болон нөлөөллийн ажлын чиглэлийг тогтоох, хэрэгжилтийн явцыг дүгнэх, ойрын болон урт хугацааны үр дүнг тооцохдоо эрдэмтэн, судлаачдын оролцоо, туршлага, шинжлэх ухааны мэдлэг, инновацид тулгуурлаж байна.

Тухайлбал, Монгол Улсад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 9.4 жил богино насалж байгаа нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдлоос үүдсэн илүүдэл жин, архи, тамхины зохисгүй хэрэглээнээс шалтгаалж байгааг олон судалгаагаар тогтоосон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор 43 дугаар зарлигийг гаргаж, архины хатуулгийг жил бүр бууруулах, онцгой албан татварыг нэмэх, эрүүл зан үйл төлөвшүүлэх чиглэлд нөлөөллийн ажлыг өргөн далайцтай хэрэгжүүлэх, донтох эмгэгийн үед үзүүлэх тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн юм.

Зарлигийн хүрээнд хэрэгжүүлсэн эрх зүйн шинэчлэл нь иргэдийн эрүүл мэндийг хохироож байгаа согтууруулах ундааны хортой хэрэглээг бууруулах, монгол хүн урт насалж, чанартай амьдрахыг нь дэмжсэн бодлогын томоохон шинэчлэл болсон гэдгийг Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан хэллээ.

Тодруулбал, 2023 оны эхний найман сарын байдлаар импортоор орж ирсэн хатуулаг өндөртэй архины хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар буурсан юм. Мөн согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 15.8 хувиар буурсан үзүүлэлттэй байгааг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн.

Мөн “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын эрдэмтэн судлаачдын баг 2020 оноос АНУ-ын Вашингтоны их сургуулийн эрдэмтэд, ялангуяа Эрүүл мэндийн хэмжилзүй, үнэлгээний хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хамтран ажиллаж байна.

Үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхдээ эрүүл мэндийн салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах, тогтолцоонд өөрчлөлт оруулах, жишиг төсөл хэрэгжүүлэн, түүнийхээ үр дүнд тулгуурлан үндэсний хэмжээнд хөдөлгөөнөө хэрэгжүүлэх зарчмыг баримталж байгааг онцолж, зөвлөлдөх уулзалтад амжилт хүсэв.

Зөвлөлдөх уулзалтад Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, АНУ-ын Вашингтоны их сургуулийн профессор, Эрүүл мэндийн хэмжилзүй, үнэлгээний хүрээлэнгийн захирал Мохсен Нагави, Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн профессор, Дэлхийн Тамхины хяналтын судалгааны төвийн захирал Ваун Риис, ДЭМБ-ын Ази, Номхон далайн баруун эргийн бүсийн өгөгдлийн стратеги, инновацын захирал Пак Кидонг нар оролцлоо.

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Нийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно1 цаг 41 минутын өмнө"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно1 цаг 53 минутын өмнөИхэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна1 цаг 59 минутын өмнөОнцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа2 цаг 2 минутын өмнө"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ2 цаг 6 минутын өмнөЗурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.2 цаг 52 минутын өмнөО.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25
 Facebook Twitter Youtube