“Tesla” компанийн үйлдвэрлэсэн цахилгаан хөдөлгүүрт анхны содон загвартай пикап машин “Cybertruck”-ийг танилцуулах "аялан тоглолт" Хятадын найман том хотод зэрэг эхэллээ. Энэ сарын турш үргэлжлэх танилцуулгын үеэр энэхүү машины хажууд зураг авахуулахыг хүссэн хүмүүсийн оочер, дугаар уртаас урт байгаа бөгөөд Хятадын сошиал “Cybertruck”-аар давалгаалж эхлэв.
Одоогоор Шанхай, Бээжин, Шэньжэнь, Чэнду, Нанжин, Ханжөү, Хиань, Чунчин хотуудад зэрэг танилцуулагдсан хийсэн энэхүү загвар Хятадад өмнө нь ирээгүй байсан юм. Хавтгай төмөр хавтан бүхий бүрэн цахилгаан пикап машин Cybertruck хэзээ ч Хятадын зах зээлд гарахгүй байж магадгүй юм. Учир нь Хятадын тээврийн хэрэгслийн журмын дагуу пикап ачааны машиныг хот суурин газар нэвтрүүлэхийг хязгаарладаг.
Эх сурвалж: Анд студи
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.