Сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргалын шавь нарын нэг Хокүсэйхо Э.Даваанинж дэвжээнийхээ бөхчүүдийг дээрэлхэж, тэдний мөнгийг хулгайлдаг байсан гэх мэдээлэл сүмо бөхийн холбоонд ирснээр өнөөдөр /2024.02.23/ сүмогийн холбооны удирдах зөвлөл хуралдаж, Хокүсэйхог зодог тайлуулж, сүмо бөхөөс хасаж шийдвэрлэжээ.
Хокүсэйхо А.Даваанинж энэ жил 22 настай, доод дөрвөн зиндаанд түрүүлснээр 2023 оны долдугаар сарын башёд маэгаширагийн зургаадугаарт бичигдэж байв.
Мөн шавиа хүмүүжүүлж чадаагүй гэх үндэслэлээр түүний дэвжээний багш Хакүхо М.Даваажаргалыг хоёр зэрэглэл бууруулж, ояката нарын хамгийн доод хэсэгт оруулах, гурван сарын цалингийн 30 хувиар торгох шийдвэрийг гаргасан байна. Хокүсэйхо А.Даваанинж гэмтлийн улмаас нэгдүгээр сарын тэмцээний голоос гарсан. Гэхдээ үнэн шалтгаан нь гэмтэл биш оякататайгаа муудалцсан хэрэг байлаа гэж зарим хэвлэлд бичжээ.
Сэтгэгдэл (4)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
хохь нь тэнэг орк биеэ ихэд боджээ
өөхөн бөмбөгнүүд хүний нутагт биеэ зөв авч явах хэрэгтэя хаана явсан
Хэний хүүхэд вэ.
erguu ats