Энэ мэдээ хуучирсан буюу 2024-02-28 нд нийтлэгдсэн байна.

20,30,40 жил мал маллахдаа ийм хатуу өвлийг үзсэнгүй хэмээн малчид ярьцгааж байлаа

2/ 28/ 2024    14 цаг 25 минут

Хоёрдугаар сарын байдлаар Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувь нь зудтай байна. Өвөлжилт хүндэрсний улмаас маш их хохирол амсан хавартай золгож буй аймгуудын нэг нь Сүхбаатар. 

Улаанбаатар дахь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Нутгийн зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ТАЛЫН ШОНХОР цэнгүүнийг оны босгон дээр хийхээр товлосон байсан ч цаг агаарын аюулт үзэгдэл, малчин түмний нөхцөл байдлыг харгалзан үзэж, уг ёслолын арга хэмжээг цуцлан, шинэ жилд зарцуулах мөнгөө малчдадаа зориулах шийдвэр гаргаснаа зарлан, нутгийн иргэддээ хандан, нэгдэхийг уриалсан юм. 

Ийнхүү хоёр сар орчим үргэлжилсэн хандивын аяны хүрээнд Сүхбаатар аймаг, ялангуяа Баруун-Урт сумын уугуул, суугуул иргэд, үе үеийн төгсөгчид 10 мянгаас 500 мянга хүртэл төгрөг хандивласнаар 100 тн хивэг худалдан авч, Сүхбаатар аймагт хүргэж, 60 тонныг аймгийн Онцгой комисст, 40 тонныг Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэж өгөв. 

Аймгийн онцгой комисст хүлээлгэж өгсөн 60 тонн хивгийг бусад сумдад хуваарилж өгөх бөгөөд тусламжийн барааг хүргэж ирсэн зохион байгуулагчид Баруун-Урт сумаас зүүн хойш Дорнод аймаг руу чиглэсэн зам дагуу өвөлжиж буй 6 хот айлын 30 гаруй малчин өрх тус бүрд 8-10 шуудай хивэг, 8 боодол өвс, нэг шуудай нүүрс хүргэж өгсөн юм. 

No description available.

Тусламжийн барааг малчны хотонд хүргэх багийнхан сүүлийн хоёр сар гаруй хугацаанд хүн, машины мөр гараагүй газруудыг сонгож, гурван өдөр, гурван шөнийн хугацаанд талдаа 120 км зам туулан цас хагалан, зам гаргаснаар зарим малчин өрх үлдсэн цөөхөн хэдэн малаа аваад аймгийн төв бараадсан байна. 

Баруун-Урт сумын Нутгийн зөвлөлийн тэргүүн, “Их Модун” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Цогтсэргэлэн “Цагийн хатууд ядарч туйлдсан малчин өрхүүд маань үлдсэн хэдэн малаа мэнд авч үлдэхэд нь бага ч болов нэмэр болохоор эхлүүлсэн энэхүү аяны хүрээнд төвлөрсөн хандиваар бид бүхэн 100 тн хивэг худалдан авч Сүхбаатар аймагтаа хүргэж ирлээ. 

Тусламжийн бараанууд ихэвчлэн аймаг, сумдын төвд хүргэгдэж байгаа тул сумаас алс өвөлжиж байгаа өрхүүд тэр бүр тусламжид хамрагдаж чадахгүй байна. Тиймээс бид хэдий аймгийн төвдөө ойр ч гэлээ зам хаагдсаны улмаас хүндхэн байдалд ороод байгаа айлуудыг сонгож, замыг нь нээж өгөхийг зорьсон. Тухайлбал, Гүн булаг, Тариа бригад, Хайчийн ар, Шийрийн цагаан нуур, Шийрийн гозгор гэсэн маршрутаар явлаа. Гүнбулаг гэж манай нутгийн хамгийн их гуу жалгатай газар зам гаргахад хамгийн хүнд байлаа. 

Нүүдэл хийх гээд аймгийн Онцгойд дуудлага өгсөн айл руу ч зам гаргаж өглөө. Бид 3 өдөр, 3 шөнө ажиллахад цас хагалж байсан ковшийн маань бензин дууссан тул арга буюу анх очихоор төлөвлөсөн айлуудын заримд нь хүрч чадалгүй буцсан. Тонн гаруй литр түлш нөөцөлж аймгаас гарсан ч зузаан цас хагалж байгаа ковш маш их түлш зарцуулж байсан. 

Хэдийгээр хавар ирсэн ч гэсэн санаа амрах болоогүй байна. Цаг уяраад, цас ханзраад эхлэхээр шар үсны үер гэж аюултай юм байна. Цасан дунд байгаа айлууд гэрээ сугалж нүүлгэхээс өөр аргагүй байгаа. 

Бид энэ удаа малын тэжээлээр туслалцаа үзүүллээ. Дараагийн удаад малгүй болсон айлууд эргээд малжихад нь дэмжлэг үзүүлэх зорилт тавин ажиллаж байна” гэлээ. 

Тус аяныг хамтран зохион байгуулсан Сүхбаатар аймгийн гаралтай сэтгүүлчдийн “Талын түрлэг” ТББ-ын тэргүүн Э.Ирэхбаяр “Миний хувьд итгэл хүлээлгэж, сэтгэл гарган хандивт нэгдсэн хандивлагчдадаа тусламжийг хэнд хэрхэн хүргэж байгаагаа мэдээлэхийн сацуу малчдын нөхцөл байдал ямар байгааг газар дээрээс нь нэмэр хачиргүйгээр харуулахыг зорьж ажилласан. Малчид маань анх төсөөлснөөс ч хүнд байдалд байсан.

Цагаан сарын дараа УОК-оос улсын хэмжээнд 680 мянга орчим мал хорогдоод байна гэсэн мэдээлэл гаргаж байсан. Урьд шөнө орон нутгаас ирэх замдаа хоёр сая гаруй мал хорогдоод байгаа талаар мэдээ харлаа. Гэвч бодит байдал дээр бидний очсон, уулзсан өрхүүдийн малын хорогдол 70-95 хувьтай байсан. Тэгэхээр УОК-оос малын хорогдлын тоо мэдээллийг нэг бол дарж байна, эсвэл мэдээллээ нэгтгэж чадахгүй байна гэж дүгнэхэд хүрч байгаа юм. 

Бид 30 гаруй малчин өрхийн төлөөлөлтэй уулзахад дийлэнх нь хамаг малаа барсан байдалтай, гэсэн хэдий ч үлдсэн цөөхөн малтайгаа яаж ийгээд хаврыг мэнд давчихвал өсгөж үржүүлээд болно доо гээд хэлж байх жишээтэй, их сэтгэлийн хаттай хүмүүс гэдэг нь анзаарагдаж байсан. Айл бүр дунджаар 300-600 боодол өвс, тонн орчим хивэг тэжээл бэлтгэсэн ч энэ өвөл хаана ч хүрэлгүй дууссан. Ер нь 20, 30, 40 жил мал маллахдаа ийм хатуу өвлийг үзсэнгүй хэмээн ярьцгааж байлаа.  Ганц хоёр айл оны өмнө дийлэнх малаа борлуулсан тулдаа хорогдол багатай хаврыг угтаж байгаа юм билээ. 

No description available.

Өнгөрсөн өвөл болон хаврын эхэн сарын энэ өдрүүдэд цасан шуурга ихтэй байгаа болохоор хөдөөх айлуудын гэр, хашаа хороо, пүнз саравч бүгд цасанд дарагдсан, дөнгөж гэрийн унь, яндан, эсвэл пүнзний дээвэр нь цухуйсан байдалтай байна. Өдөр нь үүдний цасаа цэвэрлээд, шөнө унтаад өглөө босоход л цасанд дарагдчихсан, заримдаа гэрийнхээ тооно, пингийнхээ цонхоор гадагш гарч байж, үүдээ чөлөөлдөг гэж байв. Бидний гаргасан зам гэхэд л буцаад явахад зарим хэсгээрээ эргээд битүүрсэн байсан. Гэхдээ зам гаргамагц хэд хэдэн айл үлдсэн малаа ачаад аймаг руу нүүж амжсанд нь олзуурхаж байгаа. Ихэнх айл 12 сараас хойш аймгийн төв орж чадаагүй, малынх нь өвс тэжээл, өөрсдийнх нь хоол хүнсний нөөц ч барагдсан байдалтай байсан. Цагаан сараас хойш манайд хөл тавьсан анхны зочид та нар боллоо хэмээн баярлан золгох айл ч таарсан. 

Бидний аль хэдийнэ гэр бараагаа орхиод аймаг руу нүүсэн айл мэр сэр таарсан. Нэлийсэн цагаан цасан дунд хаа нэг орой нь бараантаж харагдах малгүй, эзэнгүй хот айлыг харахаар яг л дайны үеэр эзэд нь гэрээ орхиод дүрвэсэн дүр зураг санаанд орж, хачин их гуниг төрж байлаа.   

Малчдын өмнө тулгамдаж байгаа нэг асуудал нь зээл. Малчны зээлийн эргэн төлөлт дээр Засгийн газар арилжааны банкуудтай хэлэлцээр хийж, зээлийн хүүг зогсоох эсвэл хөнгөлөх асуудлаар тохиролцоонд хүрэх шаардлагатай байна.” гэлээ.   

Багийн гишүүн, Баруун-Уртын нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Э.Энхбаатар “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла” гэдэг. Энэ аянд оролцсон бүх хүнд баярлалаа. Та бүхнийхээ тусламжийг аль болох хэрэгтэй хүмүүст нь хүргэх гэж бид хичээж ажиллалаа. 100 тн хивэгний өртөг 80 сая төгрөг. Дээр нь тусламжийн барааг хотоос аймаг, аймгаас хөдөө рүү хүргэхэд тээврийн зардал дангаараа 10 гаруй сая төгрөг болчихож байгаа юм. Энэ их зардлыг маш олон хүний дэмтэйгээр босгож, дээр нь “Их модун” компани их хэмжээний мөнгөн хандив болон техник хэрэгсэл, хүн хүчээ гарган байж хүргэлээ.” гэв. 

Багийн бүрэлдэхүүнд замчлах үүрэгтэй ажилласан Баруун—Урт сумын ИТХ-ын дарга Т.Ихбаяр “Баруун-Уртын нутгийн зөвлөл маань малчдадаа туслах санаачилгыг хамгийн түрүүнд гаргаж, тусламжийн бараагаа хамгийн хэцүү бүс нутагт өвөлжиж буй малчин өрхүүдийн хотонд нь хүргэж өгч байгаад бид талархаж байна. Сумын Онцгой комисс нутгийн олныхоо сэтгэл шингэсэн тусламжийн барааг аль болох олон хүнд хүртээмжтэй байдлаар хуваарилж өгөхийг хичээж байна хэмээлээ. 

“Хахир өвлийг хамтын хүчээр” хандивын аян үргэлжилж байгаа бөгөөд урин цагаар ирэхээр малчид эргээд малжихад нь тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх болно. Тиймээс 5007814209 /ХААН банк, Э.Ирэхбаяр/ тоот дансанд бага ч болов хандив хийж, нэгдэж болно шүү гэдгийг зохион байгуулагчид хэлсэн юм.

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ16 минут 47 секундын өмнөЕрөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна31 минут 27 секундын өмнөДэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч1 цаг 20 минутын өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов1 цаг 52 минутын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна2 цаг 1 минутын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2 цаг 4 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41
 Facebook Twitter Youtube