Энэ мэдээ хуучирсан буюу 2024-03-04 нд нийтлэгдсэн байна.

МАН-ын жагсаалт “эвдэрчээ”

3/ 4/ 2024    8 цаг 38 минут

УИХ-ын сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөж, гишүүдийн тоо нэмэгдсэн. Энэ утгаараа, 2024 оны УИХ-ын ээлжит сонгууль шинэ дүрмээр явагдана. Одоохондоо нэр дэвшигчид тодорхой болоогүй байна. Өмнөх сонгуулиудаар өдийд нэр дэвшигчид хэдийнэ тодорчихсон “далд” сурталчилгаа эхэлчихдэг байв. Бас улс төр ч сүрхий бужигнаатай болдог байлаа. Харин энэ удаад намууд тойрогт өрсөлдүүлэх, жагсаалтад бичих хүмүүс дээрээ бодлогын хувьд тогтох гээд дотоод тохироогоо хийцгээж буй аж.

Энэ тухайд эрх баригч МАН ерөнхийдөө хөзрөө түрүүлээд дэлгэж байх шиг байна. Тус намын Удирдах зөвлөл 2024 оны хоёрдугаар сарын 29-нд хуралдсан. Түүгээр “...Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шалгуур, сонгуультай холбоотой бусад асуудлыг хэлэлцэнэ” гэж мэдээлсэн. Тэгвэл тэр дунд “...Намын жагсаалтад нийгмийн төлөөллүүдийг оруулах” тухай асуудал оржээ. Энэ талаар арваад цагийн турш хэлэлцжээ. Ямартай ч багш нарын, малчдын зэрэг нийгмийн төлөөллийг 2024 оны УИХ-ын сонгуулийн МАН-ын нэрийн жагсаалтад оруулах талаар ярьсан байна. Ингэхдээ багш нар, малчид гэхэд л өөрсдөө төлөөллөө сонгоно. Түүнийг нь намынхаа жагсаалтад бичнэ. Ийм зарчим дээр тохирчээ. Өөрөөр хэлбэл, МАН-ын Удирдах зөвлөл үүнийг дэмжсэн байна. Дашрамд, МАН-ын Удирдах зөвлөлд Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд, Н.Энхбаатар, А.Ариунзаяа, О.Батнайрамдал, Д.Сарангэрэл, Б.Тулга, Г.Амартүвшин, Т.Аубакир, Т.Аюурсайхан, Ж.Батжаргал, П.Баттөр, Э.Батшугар, Б.Баярсайхан, Х.Булгантуяа, О.Буяннэмэх, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Г.Занданшатар, Г.Золзаяа, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Ч.Номин, Ц.Нямдорж, Б.Оюунбилэг, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Я.Содбаатар, Д.Сумьяабазар, Д.Тогтохсүрэн, Н.Уламбаяр, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд нарын 36 хүн багтдаг байна. 

Маргааш нь 2024 оны гуравдугаар сарын 1-нд уг асуудлыг МАН-ын Улс төрийн бодлогын зөвлөлөөр хэлэлцжээ. Энэ бүтцийг 2021 оны сүүлчээр болсон МАН-ын 30 дахь Их хурлаар баталсан дүрмийн өөрчлөлтөөр Намын даргын дэргэд намын бодлого, үйл ажиллагааны уламжлалыг хангах зорилго бүхий Улс төрийн бодлогын зөвлөлийг ажиллуулахаар болсон. Энэ зөвлөлийн бүрэлдэхүүнд үе үеийн Ерөнхий сайд, намын даргаар ажиллаж байсан гишүүдээ багтаахаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь Ерөнхий сайд, МАН-ын даргаар ажиллаж байсан эрхмүүд хуралдаж, “...Намын жагсаалтад нийгмийн төлөөллийг бичих нь зүйтэй” гэдгийг дэмжжээ.

Гэхдээ энэ нь жагсаалт горилж байсан улстөрчдөд томоохон “цохилт” болчих талтай. Яагаад гэхээр сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөнөөс хойш цөөнгүй улстөрч “...Би эрэмбээрээ жагсаалтад бичигдэнэ” гэдгээ ил тодорхой ярьж байсан. Бэлтгэлээ ч базаагаад явж байсан биз. Тэр утгаараа, МАН-аас нэр дэвшихийг горилогчид дахин хөдөлгөөнд орох нөхцөл үүсэж байгаа юм. Нөгөөтэйгүүр, намын жагсаалтад нийгмийн төлөөллүүд орж ирснээр жагсаалтыг бүрдүүлэх хүмүүс  ч түүнд нийцсэн бодлогоор бичигдэж таарна. Өөрөөр хэлбэл, ингэснээр МАН-ын жагсаалт “эвдэрч” байгаа хэрэг юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 42 (7286)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30Н.Эрдэнэхүү: ЭМДЕГ хуулийг аятайхан хэрэгжүүлчихмээр байх юм5 сар 13. 11:01Намууд УИХ-ын сонгуульд горилогчдыг нэр дэвшүүлэх ажиллагааг маргааш эхлүүлнэ5 сар 13. 8:46УИХ: "Ногоон автобус"-ны худалдан авах ажиллагаатай холбоотой сонсгол товлон зарлах тогтоолын төслийг хэлэлцэнэ5 сар 13. 7:43Ноолуурын ханш унасан нь хятад ченжүүд НӨАТ төлөгч болсонтой холбоотой гэв5 сар 13. 7:35МОНГОЛ СҮГСЭЛЗҮҮРИЙН АМЕРИК ОРИГ5 сар 13. 7:29Үндсэн хууль: Газрын хэвлий, түүний баялаг төрийн нийтийн өмч Бодит байдал: Газрын хэвлий төрийн өмч, түүний баялаг “Ажнай” Д.Бат-Эрдэнийх5 сар 13. 7:27"Худал"-аас хамгаалах дархлаа буюу мэдээллийн боловсрол5 сар 13. 7:20Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж цагаандаа гарч “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо5 сар 13. 7:19ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 3.5 сар 10. 19:25ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 2.5 сар 10. 19:23ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 1.5 сар 10. 19:02Эрдэнэс Алт ресурс ХХК улсын төсөвт 77 тэрбум төгрөг төвлөрүүлжээ5 сар 10. 17:27Ч.Номин сайдын өв буюу соёлыг баялаг болгож, нэг нь биш, нийтээрээ хожих зам5 сар 10. 12:58С.Эрдэнэсайхан: Бороотой өдөр бордоот усалгаа хийснээр гүндээ 20 см чийг өгч, илүү үр дүнтэй байдаг5 сар 9. 17:08“Эрдэнэс таван толгой” хувьцаат компанийн нэрийг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж байна5 сар 9. 13:16Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраав5 сар 9. 11:46Баянзүрх дүүрэг "Залуу инженер" тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа5 сар 9. 11:30Зуны тэргүүн сарын шинийн 15 сар 9. 9:49Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна5 сар 8. 15:33АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 858 хэрэг шалгагдаж байна5 сар 8. 15:22"Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам"-ыг хүчингүй болгов5 сар 8. 15:14Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлнэ5 сар 8. 15:07Иргэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарт холбогдох хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргана5 сар 8. 14:44100 суманд төрийн албан хаагчдад зориулж 8 айлын орон сууц барина5 сар 8. 14:15Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ5 сар 8. 8:17Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11
 Facebook Twitter Youtube