Энэ мэдээ хуучирсан буюу 2024-03-04 нд нийтлэгдсэн байна.

Залаатын аманд улс төрийн ямар нууц уулзалт болчихов?

3/ 4/ 2024    9 цаг 07 минут

Сонгууль юу юугүй туллаа. Улс төр хачин ажин түжин байна. Уг нь өдийд улс төр учиргүй халж байдагсан. Хот хөдөөгүүр зөрөлдөж гүйсэн улстөрчид, горилогчид л олон байна. Зарим тоймчид “Энэ маягаараа нам гүм байсаар санал өгөх өдөр болоод сонгууль дуусна” гэж бичээд эхэллээ. Гэвч тэр нь юу л бол доо. Энд тэнд улс төрийн тохироо хийдэг нууц уулзалтууд болоод л байгаа ажээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр л гэхэд Дархан цаазат Богдхан уулын Залаатын аманд байх нэгэн газарт улс төрийн нууц уулзалт болжээ. Хэн нэгний харш эдлэн ч байж болзошгүй юм байна. Улс төрийн хүрээнийхэн ам дамжуулан ярьж байна. Бодвол ийм томоохон уулзалт ойрд болоогүй, эсвэл олон улстөрч оролцож улс төрийн томоохон шийдэл гаргасан бололтой. Одоогоор тэрхүү уулзалтын талаар тодорхой мэдээлэл алга. Удахгүй ил болж таарах биз.

Эх сурвалжуудын яриа хөөрөөнөөс анзаарвал өмнөх Тэрэлжийн уулзалт, Хөвсгөлийн уулзалтуудтай дүйхүүц уулзалт болсон гэж байна. Тэдгээр уулзалтыг олон нийтэд ил зарлаагүй болохоор нууц хэмээдэг. Басхүү тэр уулзалтуудаар улс орны шинжтэй, тэр

Тэрэлжид бол МАН, АН-гүй уулздаг. Ялангуяа сонгууль дөхүүлээд тэнд очиж яриа хөөрөөгөө хийдэг. Намын дарга нь тусдаа гэрт тухалж, хойморт нь сууж байгаад гишүүдээ нэг нэгээр нь хүлээж авдаг. Ийм дүр зурагтай уулзалтын эцэст намын дарга нь хүн нэг бүрийн үзэл бодлынх нь зүг чигийг зааж өгдөг. Харин даргадаа бараалхсан гишүүн улс төрийн байр сууриа баталгаажуулж авдаг. Том намуудад ингэж сонгуулийн өмнө томоохон уулзалтаа Тэрэлжид хийдэг.

Басхүү улс төрийн шийдлийг ч Тэрэлжид гаргана. Сүүлд 2021 онд эрх баригчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг тэнд ч ярьсан. Тэгээд “Үндсэн хуулийг өөрчилье” гэдэг дээр бүгд нэгдсэн гэдэг.

Хөвсгөлийн тухайд бас түүхтэй. Өнгөрсөн зун МАН-ынхан тэр чигтээ Хөвсгөлд амарсан. Амрах ч гэж намар нь нүүрсний сонсгол явчих гээд тус намынхан хуйгаараа Хөвсгөлд очиж нүүрсний сонсгол тойроод баахан ярьсан гэдэг. Тэр талаар хэвлэлүүд маш их бичсэн дээ. Жишээ нь “Хөвсгөлд болсон уулзалтад улстөрчид, улс төрийн ажилтнууд, томоохон бизнесмэнүүд оролцсон. Тэд улс төрийн том тохироо, нууц яриа хөөрөө хийсэн” гэх агуулга бүхий мэдээллийг одоо ч бичиж байна. Мэдээж хэрэг, амарч яваа хүмүүс юу ярих нь бусдад хамаагүй. Тэр тусмаа анд найз, журмын нөхдийн яриа хөөрөө хэнд ч падгүй. Гэхдээ тэр уулзалт дээр нүүрсний сонсголын талаар яригдсан байгаа юм. Тэр нь анхаарал татлаа. Шулуухан хэлэхэд, тэрхүү “Хөвсгөлийн нууц уулзалт”-аар нүүрсний сонсголын хувь заяаг шийдчихсэн бололтой. “Яаж шийдсэн нь сар гаруйхны дараа мэдэгдэнэ. Сонсгол болох уу, болохгүй юу гэдэг нь тодорхой болно. Ер нь бол сүрхий яригдаж байгаад таг болсон нүүрсний сонсголыг УИХ-ын дарга Г.Занданшатар гацаанаас гаргаад орхичихсон. Тэрээр 2023 оны зургадугаар сарын 16-ны “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргасан. Түүндээ “Нүүрсний хулгайн асуудлыг УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу үр дүнтэй хянан шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэлт, шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод, бодитой мэдээллээр хангах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт, холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсугай” гэсэн байдаг. Энэхүү ажлын хэсгийн даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг томилж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нарыг багтаасан. Энэ ажлын хэсэг сонсголыг нэг тийш болгох үүрэгтэй” гэж бичиж мэдээлж байв. Үнэхээр ч тэрийг нь баталгаажуулсан үйл явдлууд Монголын улс төрд өрнөсөн. Өнөөдөр нүүрсний хэрэг яаж дуусч байгаа нь ч түүний нотолгоо болно.

Эдгээрийг эргэн сануулсны учир нь ердөө өчигдөр уржигдархан болж өнгөрсөн Залаатын амны уулзалтаас улбаатай мөн л улс төрийн томоохон үйл явдлууд өрнөж магадгүй гэсэн үг.

Б.Тулгат

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 3.6 цаг 14 минутын өмнөЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 2.6 цаг 16 минутын өмнөЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 1.6 цаг 37 минутын өмнөЭрдэнэс Алт ресурс ХХК улсын төсөвт 77 тэрбум төгрөг төвлөрүүлжээ8 цаг 12 минутын өмнөЧ.Номин сайдын өв буюу соёлыг баялаг болгож, нэг нь биш, нийтээрээ хожих зам5 сар 10. 12:58С.Эрдэнэсайхан: Бороотой өдөр бордоот усалгаа хийснээр гүндээ 20 см чийг өгч, илүү үр дүнтэй байдаг5 сар 9. 17:08“Эрдэнэс таван толгой” хувьцаат компанийн нэрийг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж байна5 сар 9. 13:16Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраав5 сар 9. 11:46Баянзүрх дүүрэг "Залуу инженер" тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа5 сар 9. 11:30Зуны тэргүүн сарын шинийн 15 сар 9. 9:49Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна5 сар 8. 15:33АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 858 хэрэг шалгагдаж байна5 сар 8. 15:22"Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам"-ыг хүчингүй болгов5 сар 8. 15:14Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлнэ5 сар 8. 15:07Иргэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарт холбогдох хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргана5 сар 8. 14:44100 суманд төрийн албан хаагчдад зориулж 8 айлын орон сууц барина5 сар 8. 14:15Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ5 сар 8. 8:17Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57
 Facebook Twitter Youtube