“ГОВЬ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр Таванбогд группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайханыг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилжээ. Тэрээр гуравдугаар сарын 1-нээс шинэ албан тушаалаа хүлээн авсан байна.
Б.Амарсайхан нь Их Британийн Вестминистерийн Их Сургуулийг Бизнесийн удирдлага ба энтрепренершип мэргэжлээр төгссөн
- ГОВЬ Кашмер Европ ХХК-д Гүйцэтгэх захирал
- ГОВЬ Кашмер Их Британи ХХК-д Гүйцэтгэх захирал
- Таван Богд Трейд ХХК-д Стратеги, бизнес хөгжил хариуцсан захирал
- ГОВЬ ХК-д Стратеги, өсөлт хөгжил хариуцсан захирлын албан тушаалыг тус тус хашиж байсан аж
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.