Энэ мэдээ хуучирсан буюу 2024-03-04 нд нийтлэгдсэн байна.

Малчдадаа туслая аяны хүрээнд “Эрдэнэс Алт Ресурс” ХХК нийт 100 сая төгрөгийн тусламж үзүүллээ

3/ 4/ 2024    11 цаг 50 минут

Өнгөрсөн долоо хоногт манай сурвалжлах баг Дундговь аймагт ажиллаад ирлээ. Дундговь аймагт өнөөдрийн байдлаар 15 сумаас 5 сум төмөр зудын нөхцөл байдалтай, бусад сумд цагаан зудтай байна. Өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан Эрдэнэс Монгол компанийн захирал С.Наранцогтын санаачилгаар “Хатуу өвлийн зудыг халуун сэтгэлийн дэмээр хамтдаа даван туулъя” аяныг зохион байгуулж байна. Энэ хүрээнд 1,000 боодол тэжээл, 1,000 боодол өвс, 2 тонн шатахуун, 100 хос гутал, 3,000ш бээлий, 6,000ш амны хаалт, 50ш малгай зэрэг хэрэгцээт зүйлсийг Дундговь аймгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.

 

Ч.Болдбаатар “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн Салхит уулын баяжуулах үйлдвэрийн захирал:

"Эрдэнэс Алт Ресурс ХХК-ийн төлөөлөл болж бид Дундговь аймагт ирсэн байна. Эрдэнэс Монгол ХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, Эрдэнэс Алт Ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Ууганбаяр нарын өгсөн үүрэг чиглэлийн дагуу малчдад туслах аяны хүрээнд нийт 100 сая төгрөгийн үнийн дүн бүхий өвс, тэжээл, хэрэгцээт бараа материалын тусламж үзүүлж байна. Малчид маань хатуу хаврыг өнтэй даваасай гэж хүсч байна. Мөн шаардлагатай тохиолдолд техник хэрэгсэл, хүн хүч зэргээр зам гаргах, аврах ажиллагааг зохион байгуулж байна."

 

Ц.Мөнхбат Дундговь аймгийн Засаг дарга:

"Өнөөдөр манай Дундговь аймгийн Гурвансайхан суманд үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэс Алт ресурс ХХК-ийн Салхитын мөнгөний уурхайн хамт олон өнөөдөр манай аймгийн Онцгой комисст хэрэгцээт бараа материал, өвс тэжээлийг хүлээлгэн өгч байгаад баярлалаа. Бид бүхэн энэ өвс, тэжээл, бараа материалыг зорилтот малчин өрхөд, сум орон нутгийн Онцгой комиссын шуурхай штабт хүлээлгэж өгөх чиглэлээр ажиллана."

Эрдэнэс Алт Ресурс ХХК-ийн Салхитын уурхайн ажилчид 21 хүний амь аварчээ

Аймгийн удирдлагуудад хүлээлгэн өгсөн 70 сая төгрөгийн үнэ бүхий хэрэгцээт зүйлсээс гадна уг компани уурхайн ойр орчмын сумдын малчдад өөрсдөө өвс тэжээл хүргэж өгөх ажлыг зам даваа хаагдсан үед техник хэрэгслээрээ зам гаргах ажлыг тогтмол гүйцэтгэж байна. Ингэснээр бодит тусламжийн хэмжээ 100 орчим сая төгрөгт хүрээд байгаа юм байна. Мөн байгалийн гамшигт үзэгдэл болсон үед шуурхай баг гарган эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийт 21 хүний амийг аварчээ.

 

Э.Очирсум “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн ХАБГГ-ийн асуудал хариуцсан инженер:

"Эрдэнэс Алт Ресурс ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутгийн малчдад өвс тэжээл хүргэх ажлыг зохион байгуулаад явж байна. Мөн зарим малчин өрхүүдийн гэртээ харих зам боогдсон тохиолдолд цас түрж, зам гаргах ажлыг хийж байна. Түүнчлэн байгалийн гамшиг тохиолдсон үед малчид, орон нутгийн замд зорчигчдыг авран хамгаалах ажлыг зохион байгуулж, өнгөрсөн хугацаанд нийт  21 хүнийг авран хамгаалаад байна."

 

Г.Самбалхүндэв Дундговь аймгийн Гурвансайхан сумын малчин:

"Би 2 дугаар сарын 18 нд өдөр 12 өнгөрч байхад малынхаа араас гарсан. Удалгүй тэнгэр харанхуйлаад юу ч харагдахаа больсон. Малаа эргүүлэх гээд дийлээгүй учраас зүгээр араас нь дагаад л яваад байсан. Азаар утас маань цэнэгтэй байсан тулдаа аавдаа “болохоо байлаа туслаарай” гээд хэл дуулгасан. Аав онцгой байдалтай холбогдоод Онцгойгийнхон уурханханд мэдэгдсэн юм билээ. Утасны цэнэг дуусаад асаагуурын гэрлээ дохиод л яваад байсан. Эндээс 14,15 км цаанаас орой 11 цагийн үед Эрдэнэс Алт Ресурс ХХК-ийн уурхайн ажилчид намайг олсон. Амийг минь аварсан Эрдэнэс Алт Ресурс ХХК-ийнхандаа баярлалаа гэж хэлье."

Дундговь аймгийн тухайд Улсын нөөцөд байсан өвс, тэжэээлийн нөөцөө үнэ төлбөргүйгээр бүх сумдын малчдадаа хуваарилаад дуусч байгаа юм байна. Өнгөрсөн онд Дундговь аймаг 3,6 сая толгой мал тоолуулсан бөгөөд одоогоор 120 гаруй мянган толгой мал хорогджээ. Эрдэнэс Алт ресурс ХХК-ийн зүгээс Их газрын чулуу байгалийн цогцолборт газартай хамтран үхсэн малын сэг зэмийг устгах, булах ажилд оролцохоор төлөвлөжээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ16 минут 35 секундын өмнөЕрөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна31 минут 15 секундын өмнөДэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч1 цаг 20 минутын өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов1 цаг 52 минутын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна2 цагийн өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2 цаг 3 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41
 Facebook Twitter Youtube