Т.Шимизү: Монголд хөрөнгө оруулах хүсэлтэй япончуудад сөрөг нөлөө үзүүлэх вий хэмээн миний бие үнэхээр санаа зовж байна

3/ 11/ 2024    7 цаг 56 минут

Японы Элчин сайд асан Шимизү Такэнори олон нийтийн сүлжээн дэх өөрийн хаягаар мэдэгдэл гаргасан байна. Япон, Монгол Улсын худалдаа эдийн засаг, соёлын харилцааг бататгахад багагүй хувь нэмэр оруулсан энэ хүн мэдэгдэлдээ  япон хүний нэр төр, алдар хүндтэй холбоотой мэдээллийг нягтлан нийтлэхийг онцгойлон сануулсан байгаа юм.

​Тэрээр “Миний бие Монголын сүүлийн үеийн мэдээг харж байхад сэтгэл сэрдхийлгэм зүйл болж буйг хараад хэдэн үг хэлэхээр шийдэв. Монголд сонгууль дөхөхөөр худал мэдээлэл тарааж хүний нэр хүндийг сэвтээн, харлуулдаг бохир соёл хөгжиж буй бололтой. Үүнийг гүйцэтгэж буй хүмүүс эхнээсээ л үүнийг муу санан хийж буй тул иймэрхүү хар пи-арт итгэхгүй байх нь чухал. Юм ойлгодог монголчууд надаас түрүүлээд ийм бодолтой болсон биз ээ.

​Гэвч иймэрхүү байдлаар бусдыг харлуулахдаа япон хүний нэрийг ашиглах болбол сайтар нягталж байхгүй бол дипломат харилцааны шинжтэй асуудал болж болохыг онцлох нь зүйтэй. Сүүлийн үед, Монголын улс төр, нийгмийн сүлжээнд Сүрүга Монголын хэргийн талаар хэдэнтээ дурдах болжээ. Чингэхдээ хөрөнгө оруулагч, Японы парламентийн доод танхимын гишүүн асан Таками Юүичи тухайн үеийн Сүрүга Монголын захирал болох Хараг хөөн зайлуулахын тулд түүний буусан зочид буудлын өрөөнд марихуана оруулан баривчлуулсан хэмээн хамаатуулан бичжээ.

​Миний бие тухайн үед Монголд суугаа Элчин сайд байсны хувьд бусдад гүтгүүлэн баривчлагдсан Хара захирлыг суллуулахын тулд ихэд хичээл чармайлт гаргасан билээ. Тиймээс Таками Юүичи уг хэрэгтэй ямар ч холбоогүй гэдгийг итгэлтэй хэлж чадна. Монголд хайртай Таками Юүичи Монголын хөгжилд нэмэр болох үүднээс Монголтой холбоотой бизнест хөрөнгө оруулж ирсэн нь үнэний дээр зөвхөн бизнес ч биш Тужийн нарсны ойг нөхөн сэргээхэд зориулж, сая илүү мод тарих хөрөнгө, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж, Монголын тухайн үеийн Байгаль орчны сайдаас хожим нь сайшаал талархал хүлээж байсан хүн юм. Энэ хүний Сүрүга Монголд оруулсан хөрөнгө оруулалт гэдэг нь Жапан Таунд нэг байр худалдан авсан төдий агаад Сүрүга компани Монголд бизнесээ эхлүүлж байсан үеэс хөрөнгө оруулж хувьцаа эзэмшсэн хүн огтхон ч биш.

​Гэвч харамсалтай нь, Сүрүга Монголтой шууд холбоогүй бөгөөд Монголын хөгжлийн төлөө эрмэлзэн ажиллаж ирсэн хүний нэр хүндийг ингэж хялбархан сэвтүүлж байгаа нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл мөн. Энэ нь нөгөө талдаа, Хара захирлыг хутгасан ийм муухай хэрэг Монголд гарч байсныг дахин сануулахын сацуу үүнд ямар ч хамааралгүй Такамид хэргийн бурууг тохох гэж оролддог аймаар улс орон гэсэн сэтгэгдлийг бий болгоно. Энэ бүхний дүнд, эдгээр үйлдэл нь Монголд хөрөнгө оруулах хүсэлтэй япончуудад сөрөг нөлөө үзүүлэх вий хэмээн миний бие үнэхээр санаа зовж байна.

​Ардчилсан улсад үг хэлэх эрх чөлөө бүхнээс чухал боловч үүнийг буруугаар ашиглаж болохгүйн дээр энэ нь бусдын эрхийг зөрчиж болохгүйг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хэрэгждэг гэдгийг онцолмоор байна.

​Монголчуудын эв нэгдэл, Монгол Улсын хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе.” гэжээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube