Энэ мэдээ хуучирсан буюу 2024-03-11 нд нийтлэгдсэн байна.

Сонгууль 2024: Хөдөөгийн сэргэлтийг “царцаа” тодорхойлох уу

3/ 11/ 2024    15 цаг 03 минут

“Сайн байна уу, та ХНХ-ын сайд Булгантуяаг таних уу?” гэх асуултыг Баянзүрх дүүргийн иргэдээс утсаар асуух болсон гэнэ. Юу вэ, хэн бэ гэхээр яамны нэг мэргэжилтэн байна гэх хариулт өгч...

Өөрөөр хэлбэл, давхар дээлтэй сайд нар сонгогдсон дүүрэг, хороондоо танигдсан эсэхдээ тун эргэлзэж байгаа бололтой.

Ч.Хүрэлбаатар сайд ч Ховдын байгалийн сайхныг магтаад пост бичиж харагдана. Монгол хүн юм чинь эх орныхоо байгалийн сайхнаар бахархах нь зүй л биз. Гэхдээ л бахархал нь сонгуулийн томсгосон тойргоор хязгаарлагдаж буй. Сонгуулийн өмнөх дүр зургууд цаашид иймэрхүү байдлаар хөвөрнө.

2024 оны сонгуулийн онцлог бол энэ. Нэрээ тойрогтоо сайн таниулах тусам УИХ-д сонгогдох магадлал өснө. Магадгүй “Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” гэх зүйрлэл 2024 оны сонгуулийн өнгийг тодорхойлох нь.

Тухайлбал, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд Говь-Алтайгаас нэр дэвших нь тодорхой байсан ч уугуул нутгаасаа гадна Увс, Завхан, Ховдод өөрийгөө таниулах шаардлагатай болоод буй. Зудын “ачаар” нэг бодлын хэдэн сайд нар тойрог "услах" ажлаа гүйцэтгэхийн завсар сонгуулийн өмнөх өөрийгөө таниулах сурталчилгааг ч хийгээд авлаа.

Уг нь, Сонгуулийн Ерөнхий хорооны цахим сайтад дөрөвдүгээр сарын 1-нээс сонгогчдын нэрсийн жагсаалтыг нээлттэй байршуулна гэх хуулийн заалт байгаа.  “Миний гэрт урилгагүй зочин байна уу” гэдгийг сонгогч бүр шалгах боломж нь нээлттэй. Хэрвээ сонгогч бүр УИХ-ын сонгуульд хариуцлагатай, идэвхтэй оролцдог бол бид нүүрсний хулгай, ЖДҮ, Хөгжлийн банкны зээл гэх мэт асуудлаар хэдэн жил дамнан хэрүүл хийх шаардлагагүй. Гэвч бид хамгийн олон удаа зурагтаар харсан, сошиалд гарсан, гар барьсан, уулзалт зарласан, бас ухуулагч олонтой таньдаг чөтгөрөө сонгодог. Үүнийг хамгийн сайн ашиглаж чаддаг нам бол МАН.

Орон нутагт хүн ам цөөн учраас энэ удаад "царцаа" шиг хэрэгтэй зүйл үгүй.  УИХ-ын энэ жилийн ээлжит сонгуулийн цаг хугацааны хуваарьт зааснаар 2024 оны 4 дүгээр сарын 29-нөөр иргэний шилжит хөдөлгөөнийг зогсоох ёстой. Тэгэхээр УИХ-ын гишүүд хийгээд нэр дэвшихээр зэхэгсдэд царцаа зөөвөрлөхөд сар гаруйн хугацаа байна.

Ёстой мөрийцсөн ч алдахгүй хэмээн гар барьж болох статистик бол “2024 онд Улаанбаатараас орон нутагт шилжигсдийн тоо өмнөх онуудаас хавь илүү гарна”. Ингээд нэг талаар МАН-ын Засгийн газрын “Хөдөөгийн сэргэлт”-д багагүй "хувь нэмрээ" оруулж, хотын төвлөрийг сааруулж, хөдөөд шилжигсэд нэмэгдсэн гэх тоон үзүүлэлт гарна.

Гэтэл бодит байдал дээр хэзээ ч орон нутагт ажиллаж, амьдрахгүй царцааны нүүдэл явагдах нь ойлгомжтой. Ердөө л Улаанбаатарт байгаа нэг компанийн ажилчдын сүрэг нүүдэл төдий. Нүүдэл эхэлсэн гэдгийг эх сурвалжууд ч хэлж буй. Харамсалтай нь, үүнд хариуцлага тооцох ямар ч тогтолцоо байхгүй. Хэн ямар зорилгоор, яагаад орон нутагт суурьшсан тухай бодит тоо баримт ч гарахгүй.

Тиймээс Булгантуяаг таних, танихгүйдээ биш, Булгантуяагийн 4 жилийн өмнө ярьснаас биелсэн зүйл бий юу. Улс орны эдийн засгийн өсөлт таны амьдралд мэдрэгдэсэн эсэхийг эхлээд нэг тунгаая.

Түүнээс танилын нүүр халуун, таньдаг чөтгөр дээр гээд сонголтоо сохроор үнэлээд байх цаг нь биш. Сонгуулийн санал хураах өдөр 108 хоногийн дараа...

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Намууд УИХ-ын сонгуульд горилогчдыг нэр дэвшүүлэх ажиллагааг маргааш эхлүүлнэ1 цаг 29 минутын өмнөУИХ: "Ногоон автобус"-ны худалдан авах ажиллагаатай холбоотой сонсгол товлон зарлах тогтоолын төслийг хэлэлцэнэ2 цаг 32 минутын өмнөНоолуурын ханш унасан нь хятад ченжүүд НӨАТ төлөгч болсонтой холбоотой гэв2 цаг 40 минутын өмнөМОНГОЛ СҮГСЭЛЗҮҮРИЙН АМЕРИК ОРИГ2 цаг 46 минутын өмнөҮндсэн хууль: Газрын хэвлий, түүний баялаг төрийн нийтийн өмч Бодит байдал: Газрын хэвлий төрийн өмч, түүний баялаг “Ажнай” Д.Бат-Эрдэнийх2 цаг 47 минутын өмнө"Худал"-аас хамгаалах дархлаа буюу мэдээллийн боловсрол2 цаг 54 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж цагаандаа гарч “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо2 цаг 55 минутын өмнөЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 3.5 сар 10. 19:25ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 2.5 сар 10. 19:23ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 1.5 сар 10. 19:02Эрдэнэс Алт ресурс ХХК улсын төсөвт 77 тэрбум төгрөг төвлөрүүлжээ5 сар 10. 17:27Ч.Номин сайдын өв буюу соёлыг баялаг болгож, нэг нь биш, нийтээрээ хожих зам5 сар 10. 12:58С.Эрдэнэсайхан: Бороотой өдөр бордоот усалгаа хийснээр гүндээ 20 см чийг өгч, илүү үр дүнтэй байдаг5 сар 9. 17:08“Эрдэнэс таван толгой” хувьцаат компанийн нэрийг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж байна5 сар 9. 13:16Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраав5 сар 9. 11:46Баянзүрх дүүрэг "Залуу инженер" тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа5 сар 9. 11:30Зуны тэргүүн сарын шинийн 15 сар 9. 9:49Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна5 сар 8. 15:33АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 858 хэрэг шалгагдаж байна5 сар 8. 15:22"Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам"-ыг хүчингүй болгов5 сар 8. 15:14Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлнэ5 сар 8. 15:07Иргэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарт холбогдох хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргана5 сар 8. 14:44100 суманд төрийн албан хаагчдад зориулж 8 айлын орон сууц барина5 сар 8. 14:15Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ5 сар 8. 8:17Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13
 Facebook Twitter Youtube