Энэ мэдээ хуучирсан буюу 2024-03-11 нд нийтлэгдсэн байна.

ЦЕГ:Хүүхдийн эрхийг зөрчсөн 38 иргэнд 11,400,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулжээ

3/ 11/ 2024    15 цаг 19 минут
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.04-өөс 11) 32505 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 156 хэргийг хүргүүлсэн байна.
Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 2, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 70, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 6, Өмчлөх эрхийн эсрэг 46, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 11, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 12, бусад 4 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 63.456 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 59.742 зөрчлийг шийдвэрлэсэн байна.
Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 59322 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 420 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Үүнээс: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1727, Танхайрах 74, Хүний биед халдах 71, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 183, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 53.161, бусад 4526 зөрчил байна.
Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 38 иргэнд 11,400,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 101 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 8, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 28, сураггүй алга болсон хүн 24, шүүхээс даалгасан хүн 24, зөрчил үйлдсэн 1 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.
Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:
Экологийн цагдаагийн албанаас иргэн Б.Б нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймаг Мянгад сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар сарын тогтоолын 1-р хавсралтын “Ховор амьтны жагсаалт”-д орсон 1 тооны зэрлэг гахай тээвэрлэж, 11.380.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлэн ажилласан.
Мөн иргэн Б.А нь 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймаг Борнуур сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар мод бэлтгэж 1.950.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлэн ажилласан.
Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:
Цагдаагийн байгууллагад "2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2 залуу ирээд 200.000 төгрөг өгье, нэр бүхий намд сонгуулийн эрх өгөөрэй гээд иргэний үнэмлэх авсан. Тухайн залуу “....” улсын дугаартай, хар өнгийн “Соната 3” маркийн машинтай байсан” гэх дуудлага, мэдээлэл ирүүлсний дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Ч нь цагдаагийн байгууллагад “Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх” үйлдэл тогтоогдсон тул 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
“Энэ оны 03 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй хурдан морьдын уралдаан зохион байгуулсан” гэх гомдол, мэдээллийг Төв аймгийн цагдаагийн газарт гомдол, мэдээллийн бүртгэлд авч шалгалтын ажиллагаа явуулж энэ 03 дугаар сарын 11-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр Төв аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлэн ажилласан.
 Эх сурвалж: ЦЕГ
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана6 цаг 12 минутын өмнө“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа6 цаг 18 минутын өмнөХилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ7 цаг 59 минутын өмнө“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!5 сар 15. 8:24"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно5 сар 14. 12:35Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлана5 сар 14. 12:05Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30Н.Эрдэнэхүү: ЭМДЕГ хуулийг аятайхан хэрэгжүүлчихмээр байх юм5 сар 13. 11:01Намууд УИХ-ын сонгуульд горилогчдыг нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүллээ5 сар 13. 8:46УИХ: "Ногоон автобус"-ны худалдан авах ажиллагаатай холбоотой сонсгол товлон зарлах тогтоолын төслийг хэлэлцэнэ5 сар 13. 7:43Ноолуурын ханш унасан нь хятад ченжүүд НӨАТ төлөгч болсонтой холбоотой гэв5 сар 13. 7:35МОНГОЛ СҮГСЭЛЗҮҮРИЙН АМЕРИК ОРИГ5 сар 13. 7:29Үндсэн хууль: Газрын хэвлий, түүний баялаг төрийн нийтийн өмч Бодит байдал: Газрын хэвлий төрийн өмч, түүний баялаг “Ажнай” Д.Бат-Эрдэнийх5 сар 13. 7:27"Худал"-аас хамгаалах дархлаа буюу мэдээллийн боловсрол5 сар 13. 7:20Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж цагаандаа гарч “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо5 сар 13. 7:19ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 3.5 сар 10. 19:25ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 2.5 сар 10. 19:23ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 1.5 сар 10. 19:02Эрдэнэс Алт ресурс ХХК улсын төсөвт 77 тэрбум төгрөг төвлөрүүлжээ5 сар 10. 17:27Ч.Номин сайдын өв буюу соёлыг баялаг болгож, нэг нь биш, нийтээрээ хожих зам5 сар 10. 12:58С.Эрдэнэсайхан: Бороотой өдөр бордоот усалгаа хийснээр гүндээ 20 см чийг өгч, илүү үр дүнтэй байдаг5 сар 9. 17:08“Эрдэнэс таван толгой” хувьцаат компанийн нэрийг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж байна5 сар 9. 13:16Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраав5 сар 9. 11:46Баянзүрх дүүрэг "Залуу инженер" тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа5 сар 9. 11:30Зуны тэргүүн сарын шинийн 15 сар 9. 9:49Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна5 сар 8. 15:33
 Facebook Twitter Youtube